Цахимаар явуулсан санал асуулгын дүнд үндэслэн зарим сургуулийн хичээл эхлэх цагийг өөрчлөх тухай нийслэлийн Засаг даргын захирамж өнөөдөр гарлаа.
Үүнтэй холбоотойгоор зохицуулалтыг хийх талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох ийнхүү танилцуулав.
Тэрбээр "Их тойруу болон Яармагийн түгжрэлд нөлөө бүхий 78 сургууль бий. Эдгээрт 92,000 гаруй сурагч суралцаж байгаагаас 25.7% нь хувийн унаа болон таксигаар зорчдог тухай судалгаа бий. Үүнээс хамгийн олон сурагч нь хувийн унаа болон таксигаар зорчдог 59 сургуулийг сонгон авч, гурван цагийн үечлэлд хуваасан. Тодруулбал, эцэг эхчүүдийн саналд тулгуурлаж,
2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Уг зохицуулалтыг хийснээр түгжрэл 12.5 хувиар буурах тооцоолол бий. Түүнчлэн энэ бол зөвхөн энэ хичээлийн жилд хэрэгжих, ойрын хугацааны төлөвлөлт" гэлээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!