ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Бидний мэдэхгүй "TORCH" халдвар

Б.Өнөр
2013 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
"TORCH" халдвар

Сүүлийн жилүүдэд үр зулбалт, өсөлтгүй жирэмслэлт, ураг нярайн гаж хөгжил ихэсч байгаа. Үүнийг үүсгэж байгаа шалтгаануудын нэг нь TORCH халдвар. Энэ халдварын талаар ЭМШУИС-ийн Эх барих эмэгтэйчүүдийн тэнхмийн эрхлэгч Ж.Энхцэцэгээс тодрууллаа.

-TORCH  халдвар гэж юуг хэлээд байна вэ?

-5 халдварт өвчний нэрний товчлол юм. Үүнд:
Т(Tocsoflazm) - Тоскофлазмын вирус
О (Order) – Тэмбүү, гепатит, бүслүүр үлд  гэх мэт 5-6 төрлийн вирус

Жирэмсний явцад ургийн өсөлт зогсох, амьгүй төрөх, зулбах , сонсгол хараа мэдрэл, дотор эрхтэний эмгэг гэх мэт байдлаар шинж тэмдэг нь илэрч болно.

Р (Rubela) –Улаануудын вирус
С(Citamegal)- Бэлгийн замаар, амьсгалын замаар, шүлсээр, өтгөн шээс, арьсаархалддаг вирус
Н(Herps) буюу энгийн вирус. Бүгд л өвчин үүсгэгч вирүсүүдийн олон төрлийн бүрдэл шинж тэмдэгээр илэрдэг халдвар юм. Энэ нь хүнд бүгд эсвэл нэг нь ч байж болно. Энэ халдварыг TORCH халдвар гээд байгаа юм.

-Тэгэхээр шүлс, амьсгалын замаар хүртэл халддаг байх нь ээ?

-Бид ярьдаг шүү дээ. Хомхойн халдвар аман дээр гарчихлаа гээд. Тэгвэл бэлэг эрхтэн дээр гардаг хомхой гэж бас байдаг. Энэ нь урагт төрөх явцад эхэс болон цусаар дамжин халдварладаг. Халдвар бүр тусдаа өөр өөрийн шинж тэмдэгтэй. Халдварлах зам нь ч хоорондоо ялгаатай. TORCH халдвартай эмэгтэйчүүдэд ерөнхийд нь илрэх шинж тэмдэг байна. Жирэмсний явцад ургийн өсөлт зогсох, амьгүй төрөх, зулбах , сонсгол хараа мэдрэл, дотор эрхтэний эмгэг гэх мэт байдлаар шинж тэмдэг нь илэрч болно.

-Энэ эмгэгийг хэдий үед илрүүлэх боломжтой вэ?

-Жирэмслэхээс өмнө гэр бүл төлөвлөлтөнд залуу гэр бүлүүд ихээхэн анхаарах хэрэгтэй. Зөвхөн жирэмсэн боллоо гээд эмчийн хяналтанд орох бус жирэмслэхээ төлөвлөж байгаа бол өмнө нь эмчид үзүүлж эхнэр нөхөр хоёр хоёулаа эмчид хандан лабораторын шинжилгээ өгч эрүүл гэдгээ тогтоолгох хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн удамшлын болон архаг өвчтэй бол түүнийгээ эмчлүүлсний дараагаар хүүхэдтэй болох нь зүйтэй.  

- Жирэмсэн болсон эмэгтэйчүүд бүхий л төрлийн нарийн шинжилгээнд хамрагддаг. Тэдгээрээс тусдаа өөр шинжилгээ өгнө гэж ойлгож болох уу?

-Дахин хэлье. Дээр хэлсэн эрсдлүүдээс урьдчилан сэргийлж  хийлгэдэг. Чиний асууж байгаа зүйл бол жирэмсэлсэн хойноо зайлшгүй өгдөг шинжилгээ л дээ. 

-Дээрх шинжилгээг өгөхийн тулд  хаана хандах хэрэгтэй вэ?

-Манай улсад энэ талын мэдээлэл судалгаа хомс байна. Саяхныг хүртэл лабораторийн шинжилгээ хийх тоног төхөөрөмж шинжилгээний арга хараахан нэвтрээгүй байсантай холбоотой. Одоо бол энэ шинжилгээнүүдийг ЭМШУИС, ЭХЭМҮТ дээр төвлөрч судалгаан дээр үндэслэн тоон хэлбэрээр  бүрэн оношилж байгаа.

Дүүргүүдийн эрүүл мэндийн төв дэх нөхөн үржихүйн кабинетийн эмч нар энэ шинжилгээг хаана өгөх талаархи зөвлөгөө мэдээллийг өгч байна. Өндөр хөгжилтэй оронд бол TORCH халдварын шинжилгээг охид бүсгүйчүүд  байнга урьдчилан сэргийлэх хэлбэрээр өгдөг болсон байгаа. Ингэснээр өөртөө итгэлтэй эрүүл саруул амьдрах боломж бүрдэж байгаа юм. 

Судалгаанаас харахад уг  халдвараар өвдсөн болон төрсөн хүүхэд нь өвчилсөн гэр бүлүүд энэ шинжилгээний үр дүнг ихээхэн мэдэрч байгаа нь харагдаж байгаа юм. Иймд хүүхдийнхээ эрүүл мэнд болон гэр бүл төлөвлөлтөндөө анхаарч л байгаа бол энэ халдварын урьчилан сэргийлэх үзлэг оношлогоог хийлгэж байх нь зүйтэйг эмч зөвлөж байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг