ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Өрхийн сарын дундаж зарлага ₮1.5 сая болж, өмнөх оны мөн үеэс ₮70 мянгаар нэмэгджээ

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ оны нэгдүгээр сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. 

Ажиллах хүчний судалгааны 2021 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байгаа юм. Ажиллах хүчний 1.1 (91.9%) сая нь ажиллагчид байна.

ҮСХ-ны дарга Б.Батдаваа "Ажиллагчид 1.1 сая болж, өмнөх оны мөн үеэс 2.5 (0.2%) мянгаар өсөж, өмнөх улирлаас 8.8 (0.8%) мянгаар буурсан байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 58.3 хувь болж, өмнөх улирлаас 0.4 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 1.3 нэгж хувиар өссөн. 

Ажиллагчдын тоо өмнөх улирлаас буурахад

  • Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын дэд бүлгийн түвшинд, аж үйлдвэр, барилгын салбарын ажиллагчид (18.9 мянгаар),
  • Хөдөө аж ахуйн салбарынх (4.6 мянгаар) тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин үйлчилгээний салбарынх (14.6 мянгаар) өссөн байна.

Мөн өрхийн сарын дундаж /үнийн нөлөөллийг арилган тооцсон/ бодит орлогын хэмжээ 2021 оны дөрөвдүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 19 (1.8%) мянган төгрөгөөр өсөж, харин өмнөх улирлаас 32 (2.8%) мянган төгрөгөөр буурсан байна. 

Тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 73 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь өрхийн сарын дундаж бодит орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс өсөхөд нөлөөлсөн" гэв. 

Түүнчлэн судалгааны 2021 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлага, оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 69.7 (4.8%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 31.9 (2.1%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

ВИДЕО: 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ХАХА
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.26.160] 2022/2/18
Шал худлаа 70 гэнэ 700-1000 мяг тог малаа
0 | 0 Хариулах
Цээгий [202.126.89.78] 2022/2/17
Ээ арай ч дээ ийм юм яриад явхаасаа ичээч нохой нь баас
0 | 0 Хариулах
Зочин [156.146.59.4] 2022/2/17
Манай статистик ч үнэн гоооооё шаадаг шүүү та нар шүүү Инфляц нь 15% хүрээд бүүр давчаад байхад л үлгэрийн тоогооо гаргасаар л одооо удахгүй дундаж цалин 2 сая болсон гэээд л шаана дааа үнэхэээрийн мундаг Статистик тай хэний захиалгаар дандаа ингэж шаадаг юм бол доооо
1 | 0 Хариулах
Зочин [156.146.59.4] 2022/2/17
ВаааааааВ
0 | 0 Хариулах
зочин [66.181.161.59] 2022/2/17
Үсхороо гэж юуууууу ч мэддэггүй тэнэг юмнууд бх юм.Худлаа хуцахаас өөр хийж чадах юу ч бүр юу ч бхгүй шүү .
0 | 0 Хариулах
Зочин [122.201.24.33] 2022/2/17
орлого нь 800,000 зарлага нь 1,500,000 хахах
1 | 0 Хариулах
Oops [66.181.179.57] 2022/2/17
Аалалаа алаад хаяцан , хэн гуай судлаад гаргаад ирэв ээ?? УИХ ны орлогыг 3саяд хуваагаад бодциймуу??
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.156] 2022/2/17
Ш аа ш аа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.102] 2022/2/17
Sudalgaa hiideg humuus n bs l nuguu Mongol ulsiin erdemtdin bag uu,
0 | 0 Хариулах
Suurin Baldan [192.82.67.61] 2022/2/17
zarim baraa 60% nemegdsen baina
2 | 0 Хариулах
Зочин [103.57.92.12] 2022/2/17
Сар цагаан сар болоод их зардал гарсан шүү. Тэрнээс харин ч багасаад байна.
0 | 0 Хариулах
зочин [57.70.80.35] 2022/2/17
Үнийн нөлөөлөл арилгасан тооцоолол тул бодит тоо биш шүү. Энэ мэдээллээс бид юу ч олж харж, юу ч ойлгож долоохгүй шүү
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.41] 2022/2/17
Ийм шаадаг судалгааг ямар ац нь хийдэг байнаа?
3 | 0 Хариулах
Зочин [192.82.76.136] 2022/2/17
Юмны үнэ өссөн юм чинь зарлага нь нэмэгдэнэ шдээ мал юмаа
2 | 0 Хариулах
Зочин [103.80.210.122] 2022/2/17
Юмны үнэ хэд дахин нэмэгдчихээд байгааг мэдэхгүй байна уу статистикчидаа
3 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/2/17
70к нэмэгдсэн гэж байна өөр сайт дээр 40к багаслаа гэж байна аль нь юм бэ? бид одоо яах ёстой юм бэ. ................
2 | 0 Хариулах
Зочин [103.136.254.38] 2022/2/17
Сонголтоо зөв хий монголчуудаа
5 | 0 Хариулах
Зочин [202.126.90.78] 2022/2/17
бүх юмны үнэ өсөөд монголчууд нийтээрээ ядуурчихсан байгаа шүү
4 | 0 Хариулах
Зочин [103.80.211.219] 2022/2/17
haha zail2
0 | 0 Хариулах
Зочин [192.82.78.242] 2022/2/17
2000 байсан элсэн чихэр 5000 болчихоод байгаа чинь гавьяа юм уу. энэ арай хэтэрнэ. үндэслэлийг нь судлаад буцаагаад 2000 болгочихоод өөрсдийгөө магт
7 | 1 Хариулах