Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт хуралдаж, цар тахлын Улбар шар түвшинг Шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах тухай Засгийн газрын тогтоолыг баталснаа зарласан билээ.
Ингэснээр амны хаалтаа зүүж, зайгаа барьж, гараа ариутган, вакциндаа идэвхтэй хамрагдахаас бусад цар тахлын бүхий л хязгаарлалтууд цуцлагдаж байгаа юм.
Тэгвэл арилжааны банкуудын Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах цагийн хуваарь энгийн горимд шилжсэн эсэхийг арилжааны таван банкаас тодрууллаа.
ХААН БАНК
Салбар банкууд ажлын өдөр 09:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. Одоогоор цагийн хуваарь өөрчлөгдөөгүй. Өөрчлөгдсөн тохиолдолд сошиалаар мэдэгдэх болно.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Салбар банкуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орж, ажлын өдөр 09:00-17:00 цаг хүртэл ажиллаж байна. Зарим салбар 20:00 цаг хүртэл ажиллана.
ГОЛОМТ БАНК
Хотын төвийн салбарууд 09:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
КАПИТРОН БАНК
Салбар банкуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орж, ажлын өдөр 09:00-17:00 цаг хүртэл ажиллаж байна. Дүнжингарав салбар 09:30-17:30 цаг хүртэл ажиллана.
ТӨРИЙН БАНК
Ажлын өдөр 09:00-16:00 цагийн хооронд ажиллаж байна. Уг цаг хуваарийн шийдвэр нь хоёрдугаар сарыг дуустал гэж гарсан тул одоогоор өөрчлөгдөөгүй байна.
ХАС БАНК
Салбар банкууд ажлын өдөр 09:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. Одоогийн байдлаар цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!