Өнөөгийн залуусын сэтгэлгээ өөрчлөгдөж байна. Бид гэр бүлдээ цаг гаргахын үнэ цэнийг олгож, гэр бүлээрээ хамт аялах, ээж аавыгаа аялалд явуулах, найз нөхөд, хамт олноороо аялалд гарах гээд богинохон ч гэсэн цаг хугацааг ойр дотнын хүмүүстэйгээ хамт өөр орчинд өнгөрүүлэхийг илүүд үздэг болжээ.
Сүүлийн үед залуус аав ээждээ Турк улсын Анталъяа-Памукалле-Истанбул хотын аяллыг сонгон бэлэг барих нь тренд болж байна. Одоогоор зарлаж байгаа аялал дундаас Турк улсын аялал нь цаг агаарын хувьд хэт халуун биш, таатай уур амьсгалтайгаас гадна чөлөөт аяллын явцад гардаг хэлний бэрхшээл, аяллын хөтөлбөр сонгох зэрэг асуудал гарахгүй, бүрэн хөтөлбөртэй, өдрийн гурван хоол багтсан, турк болон монгол хөтөчтэй аялах боломжтой байдаг тул тус аяллыг илүү сонирхож, сонгох болжээ.
Тив дамнан орших Турк улсын мартагдашгүй аяллын онцлох газруудаас дурдвал;
Дэлхийн хамгийн гайхалтай барилгуудын нэгд зүй ёсоор тооцогдох Византийн хэв маяг бүхий Айяа София сүм музей нь Истанбулын төдийгүй Турк улсын бахархал болсон барилгын нэг зайлшгүй мөн. 1923 онд Османы эзэнт гүрэн мөхсөж, Бүгд Найрамдах Турк Улс байгуулагдсанаар тус барилгыг музей болгожээ. Энэ барилгын сүрдэм байдал, архитектурын тансаг чимэглэлийг ямар ч зургийн аппарат буулгаж үл чадах биз ээ.
Туркийн хамгийн алдартай өвөрмөц байгалийн тогтоц бүхий Памукалле нь Турк хэлээр “Хөвөн цайз” хэмээх утгатай үг бөгөөд их хэмжээний кальци карбонат усны ёроолд тунан үлдэж зузаан цагаан шохойн чулуу үүсгэн байгалийн үзэсгэлэнт тогтцыг бий болгожээ. Энэхүү байгалийн өвөрмөц тогтцыг биширч нүд хужирлахаар жилд 2 сая жуулчин очдог аж. Инстаграм оддын очих дуртай газрын нэгээр тодорчээ.
Анталъяагаас өмнө зүгт 47 км зайд Ромын эзэнт гүрний Амфитеатр (задгай театр) оршдог. 15 мянган хүн суух боломжтой энэхүү театрыг 155 онд барьсан бөгөөд өдгөө хүртэл бүрэн бүтэн хадгалагдаж үлджээ. Нууц нь үл тайлагдах энэхүү театрт одоо ч гэсэн дуурь, гала концерт болдог аж.
Хар тэнгис болон Мармарын тэнгисийг холбосон Босфорын хоолой нь олон улсын усан замын тээврийн амин чухал газар бөгөөд завиар Босфорын хоолойгоор аялах нь Истанбул хотын аяллын бас нэгэн сор гэж хэлж болно.
Нэмж хэлэхэд хил гааль хаалттай, бараа таваар хомс энэ үед аялахын хажуугаар шоппинг хийх, гоо сайхан эрүүл мэндийн аялал (үс суулгах) нь Турк улсын аяллын бас нэг давуу тал гэж хэлж болох юм.
Та бүхэн Турк аяллын мэдээллийг Хаан Травел компанийн аяллын мэргэшсэн зөвлөгч нараас болон www.facebook.com/KhaanTravel фэйсбүүк хаягаар орж авах боломжтой юм байна. Холбогдох утасны дугаар: 9500-2263, 9910-5760
Турк улсын Истанбул, Анталъяа, Памуккалле аялал 02/19-26, 02/26-03/05, 03/05-03/12
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!