Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

"АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш 8.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн"

Г.Номин, iKon.mn
2022 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нэгдүгээр сарын сүүлээр Хөгжлийн банкнаас 52 зээлдэгчийг шалгуулахаар АТГ-т хандсан. Энэ дагуу Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/b4e6aRjOuM/

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Хөгжлийн банкнаас нэгдүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг үндэслэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. 

Хөгжлийн банкнаас ирүүлсэн хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамруулсан 52 зээлийг 

  • хуулийн дагуу олгосон эсэх, 
  • зээл олгосон албан тушаалтнууд нь эрх мэдлээ урвуулан ашиглаж зээлдэгчид давуу байдал олгосон эсэх,
  • хахууль авсан эсэх, 
  • улсад хохирол учруулсан эсэх зэргээр ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэллээ.

Хөгжлийн банканд учирсан хохирлыг арилгуулахаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд,

  • Зээлийн зарцуулалтыг зориулалтын бусаар ашигласан бол гэрээг цуцлах, мөн зээлийг эргэн төлүүлэх
  • Зээлдэгч компанийн болон тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хувийн хөрөнгө, дансыг захиран зарцуулахад хязгаарлалт тогтоох,
  • Зээлдэгч ААН-үүдийн эцсийн өмчлөлийг тогтоох, эздийн нууцлаг хөрөнгийг илрүүлэн битүүмжлэх зэргээр төрд учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж байна. 

Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш 8.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн" гэлээ.