Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Авто засварын газарт гарсан галыг бүрэн унтраасан. Шалтгаан нөхцөлийг тогтоохоор шинжээчид ажиллаж байна"

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Баянбүрдийн зүүн талд байрлах нэр бүхий авто засварын газарт өнөөдөр гал гарчээ.

Энэ тухай дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 1, 2 дугаар тасгийн 16 албан хаагч дөрвөн автомашинтайгаар очиж ажиллан, 15 минутад тархалтыг зогсоож галыг унтраажээ.

Одоогоор галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.