ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/02-НД НИЙТЛЭГДСЭН
COVID-19: Сүүлийн 24 цагт 1,488 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдаж, хоёр хүн нас баржээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,488 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 741 нь Улаанбаатар хотод,
- 747 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,558 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 1736 хэвтэн эмчлүүлж буй хүүхэд байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 2,435
- Хүндэвтэр – 5,274
- Хүнд - 755
- Маш хүнд - 94 хүн байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

