Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд дэлхийн модны төрөл зүйлүүдийн тоог гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Олон улсын эрдэмтэд манай дэлхий дээр ургаж буй моддын төрөл зүйлийн нийт тоог гаргаснаа “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд өчигдөр нийтлүүлжээ.

Уг судалгаанд дэлхийн 90 улсын 100,000 орчим газар нутагт ургаж буй моддыг хамруулаад манай дэлхий нийтдээ 73,300 орчим модны төрөл зүйлтэйг тогтоосон байна.

Эдгээрээс хамгийн олон нь буюу 43 хувь нь Өмнөд Америк тивд ургадаг ажээ.

Амазоны ширэнгэ, Андын нурууны ой моддыг агуулдаг энэ тивд 27,000 модны төрөл зүйл ургадгаас гадна өмнө нь мэдэгдээгүй байсан 4,000 зүйл байдгийг тогтоосон байна. Үүнээс гадна ховордож буй модны төрөл зүйлүүдийн ихэнх нь Өмнөд Америк тивд бүртгэгджээ.

Еврази тивд 14,000 зүйл, мэдэгдээгүй байсан 2,000 зүйл, Африк тивд 10,000 зүйл, мэдэгдээгүй байсан 1,000 зүйл, Умард ба Төв Америкт 9,000 зүйл, мэдэгдээгүй байсан 2,000 зүйл, Австрали болон Номхон далайн арлуудад 7,000 зүйл, мэдэгдээгүй байсан 2,000 зүйл мод ургадгийг тогтоожээ.

Уг судалгаанд дэлхийд ургаж буй нийт модны тоог гаргаагүй байна. 2015 онд хийсэн өмнөх судалгаагаар дэлхий даяар ургаж буй модны тоог 3 их наяд хэмээн баримжаалж байжээ.

 

Эх сурвалж: Reuters