Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд таван хошуу малын махаа боловсруулж экспортод зориулсан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

ikon.mn
2022 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол малын махаа эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж чадлаа. Эрүүл монгол хүний төлөө..

Тал нутгийн ашигт шимийг хүртсэн адуу, үхрийн махыг эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулж экспортод зориулсан шинэ, инновацлаг бүтээгдэхүүнийг 2022 оны эхэнд гардан авлаа. Уг бүтээгдэхүүний онцлог нь өөх, хальснаас нь бүрэн салгасан үхрийн гуяны махыг байгалийн жамц давсаар амталж, олон улсын стандартын дагуу дулааны аргаар боловсруулдаг тул уургийн агууламж хамгийн ихтэй экологийн цэвэр хүнс юм.

Их хотын завгүй амьдрал, элдэв төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс эрүүл, чанартайг нь сонгож хэрэглэх шаардлага хэн бүхэнд тулгарч байгаа өнөө үед үндэсний үйлдвэрлэгч Сити Альяанс компани шилмэл бэлчээрийн үхрийн махыг дэлхийн No.1 жеркиний жор, технологиор боловсруулсан “Wild Jerky” хэмээх шинэхэн бүтээгдэхүүнээ дотоодын болон олон улсын зах зээлд худалдаалж эхэллээ.

Нийгэмд үзүүлэх ашиг тус:

  • Монгол хүний эрдэс, уургийн дутагдлыг нөхнө
  • Монгол малчдыг орлогыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжилд чиглэсэн
  • Инновац шингэсэн Монголчуудын ур ухаанаар бүтсэн онцгой бүтээгдэхүүн
  • Монгол малын чанартай махыг дэлхийд таниулах, түгээх боломж
  • Нэмүү өртөг шингээн, валютыг тогтворжуулах эерэг нөлөөтэй, Монголын махны экспортыг хэд хэдэн түвшинд дээшлүүлэх бүтээгдэхүүн
 

Танд шууд нөлөөлөх ашиг тус:

  • Эрдэс, уургийн дутагдалд орохгүй
  • Жингээ барьж буй фитнесээр хичээллэгсдэд хамгийн сайн байгалийн уураг болдог тул янз бүрийн нэмэлт уураг хэрэглэж эрүүл мэндээ эрсдэлд оруулалгүйгээр өдөрт 20-30 грамм жерки идэхэд шаардлагатай уургаа бүрэн авах боломжтой
  • Өдрийн хоолоо тогтмол идэж амждаггүй, завгүй хүмүүс хялбархан аргаар шаардлагатай тэжээлээ авах боломжтой
  • Мах иддэггүй, уургийн дутагдалд орох эрсдэлтэй бага насны хүүхдүүдэд нэн тохиромжтой
  • Малын махны гарал үүсэл, ариун цэвэр, үйлдвэрлэлийн стандартыг дээд зэргээр хангадаг тул итгэлтэй хүнс
  • Гадаадад ажиллаж амьдардаг монголчууддаа болон гадаадын зочдод бэлэглэх, дайлахад нэн тохиромжтой
  • Аялал, зугаалгаар авч явахад хялбар, шим тэжээлтэй амны зугаа болно
  • Нитрит агуулаагүй тул хиам зэрэг мах, махан бүтээгдэхүүнээс илүү эрүүл