Амтат зөөхий ашиглан төрөл бүрийн хоол хийх аргуудыг танд хүргэж байна.
Зукини буюу ногоон хулуугаар хийсэн пиццаны суурин дээр улаан лоолийн соусны оронд [Простоквашино зөөхий] хийхэд онцгой амттай гэрийн аргаар бэлтгэсэн пицца бэлэн болно. Та бүхэн дараах жорыг дагаад хийгээрэй.
Хийх арга:
1. Зукини буюу ногоон хулуугаа үрэгчийн хамгийн том хэсгээр үрж жижиглэн, бага зэрэг давс нэмээд хутган 10 минут амраана. Үүний дараа шингэнийг марлаар шахаж гаргана. Бэлэн болсон зукини дээрээ бяслаг, гурил, бага зэргийн давс хийнэ.
2. Зукини зуурмагаа калькан цаасан дээр тавьж зууханд 200 градуст 15 минут шарна.
3. Пиццагаа зуухнаас гаргаад Простоквашино зөөхийгөө дээр нь жигд түрхэнэ. Бага зэрэг давс хийж үрсэн мозерелла бяслаг жигд тараан байршуулна. Нэмээд үрлэн улаан лооль, пиццаны нунтаг амтлагч цацаж дахин 10 минут зууханд алтан шаргал өнгөтэй болтол нь болгоно.
Орц:
Хийх арга:
1. Зукини ногоо, хальсалсан төмсөө үрэгчээр үрнэ. Бага зэрэг давс нэмж, шүүсийг нь марлаар шахаж гаргана. Чинжүүгээ жижиг шоо дөрвөлжин хэрчиж хийгээд, луувангаа үрэн сайтар холино. Шаардлагатай бол ахин шүүсийг гаргаж шахна.
2. Өндөг болон крахмалаа нэмж нарийн ногоонуудаа жижиглэн хэрчиж, үрсэн бяслаг, давсаа хийж сайтар холино.
3. Сайтар халаасан хайруулын тавагтаа ургамлын тосоо хийж, нэгээс хоёр халбага ургамлын тос зуурмаг руугаа хийж холино. Жижигхэн пайнкейк хэлбэрт оруулан дунджаас дээгүүр галаар 2-3 минут хоёр талаас нь алтан шаргал өнгөтэй болтол нь шарна. Тэгээд урьдчилж халаасан зууханд калькан цаасан дээр тавьж, 180 градуст 7-8 минут шарна. Бэлэн болмогц Простоквашино зөөхийтэй холин хамтад нь идээрэй. Амтын төгс зохицлыг та мэдрэх болно.
Орц:
Үхрийн мах, төмс, байцай, хүрэн манжин, сонгино, лууван, саримс
Амталгаа:
Нимбэгийн шүүс 2 х.х, улаан лоолийн сүмс 1х.х, бага зэрэг давс амталгаагаар, элсэн чихэр 1 х.х, чимх хар перец, лаврын навч, Простоквашино зөөхий мэдрэмжээрээ, Яншуй мэдрэмжээрээ
Хийх арга:
Хайруулын тавагт ургамлын тосоо хийнэ. Сонгино, луувангаа хийгээд бага гал дээр хуурна. . Дараа нь хэрчсэн төмс болон махаа хуурч болгоно. Хүрэн манжин, байцайгаа үрээд дээр нь хийж хуурна. Үүний дараа улаан лоолийн сүмс, нимбэгийн шүүс, давс, элсэн чихэр нэмж хуураад ус хийж буцалгана. Шөлөндөө лаврын навч, хар перец, саримсаа хийж хутгаад, ногоогоо болтол нь буцалгана.
Аягалсан борш дээрээ петрушка болон Простоквашино өтгөн онцгой сайхан амттай зөөхийгөө хийгээд л идэхэд бэлэн болно.
Энгийн орцоос бүтсэн, хялбар бас амттай.
Гурилан суурь бэлтгэхэд
Filling бэлтгэхэд
Хийх арга:
1. Гурил + baking powder + элсэн чихэр + масло -г гараараа үрж, ширхэг болгон бэлдэнэ.
2. Ширхэг болгож салгасны дараа өндгөө дээр нь хийж зуураад, савнаас нь гарган, хүнсний скочинд ороож, хөргөгчинд 30 минут байлгана.
3. 30 минутын дараа бэлдцээ гаргаж, эхний хагасаар нь бялууны хэвийн ёроолыг бүрнэ. Дараагийн хагасаар нь хажуу гадаргууг бүрж тэгшилнэ. 4. Filling бэлдэх, зөөхий, элсэн чихэр болон 4 ш өндгөө том саванд хийж, 10-20 секунд гараараа хутган, үүнээс илүү хутгаж болохгүй.
5. Бэлдсэн гурилан дээрээ цөцгийтэй зуурмагаа асгаад, урьдчилж 180С-д халаасан шарах зууханд 35 - 45 минут жигнэнэ.
6. Эцэст нь сайтар хөргөсний дараа гашуун төрлийн жимсээр чимэглээд бэлэн болно. Жимс ашиглахгүй байсан ч болно. Бялуу өөрөө маш гоё чихэрлэг, зөөлхөн болох учир дээр нь гашуун төрлийн жимс гоё зохицох юм.
Простоквашино 20% зөөхийг ашиглахаа мартуузай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!