Сүүлийн үед цахим орчинд нэр бүхий хүмүүс иргэдэд хэвийн боов тарааж буй зураг нийтлэгдэх болсон.
Тэгвэл уг үйл явдал нь хууль зөрчиж буй эсэх талаар холбогдох газруудаас тодруулсан юм.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Орон нутгийн болон УИХ, ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр бэлэн мөнгө, эд зүйл тараахыг хуулиар хориглосон байдаг. Бусад үед үүнийг хуулиар хориглоогүй" гэдгийг хэлэв.
Хууль зүй дотоод хэргийн яамнаас сонгуулийн жилд аливаа хэлбэрээр иргэдэд үнэгүй зүйл өгөх, үйлчилгээ үзүүлэхийг хориглодог хэмээн дээрхтэй адил тайлбарыг өгсөн юм.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлд хууль бус сурталчилгааг хориглох талаар тусгажээ.
Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд дараагийн сонгуульдаа бэлдэхээр гурван жилийн хугацаанд ямар нэгэн бэлэг, эд зүйл, мөнгө тарааж болохоор хуульчилжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!