Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Бишрэлт Групп ХХК: МЭДЭГДЭЛ

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2022 оны 1 сарын 24
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
 

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр зээлээ цаг хугацаанд нь төлөөгүй зээлдэгчдээ нэрлэхдээ Бишрэлт Групп болон түүний зарим компаниудын нэрсийг оруулж авсан зээлээ төлдөггүй гэх буруу ойлголтыг олон нийтэд төрүүлсэн бодит бус мэдээлэл гаргасанд харамсаж байна.

Монгол Улсын эдийн засгийн чадавхыг сайжруулж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин хөгжүүлэх Засгийн газрын хөгжлийн бодлогын дагуу Монгол Эм Импекс Концерн, Монгол Мах Экспо ХХК-ийн импортыг орлох, валютын гарах урсгалыг багасгах, шинээр олон зуун ажлын байр бий болгож, нэмүү өртөг шингээсэн үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх төслүүд нь Хөгжлийн банкны бүх шалгуур нөхцөлийг ханган зээл олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Мэдээж Хөгжлийн банкны зүгээс барьцаа хөрөнгүүдээ нэмэгдүүлэх шаардлага тавьсны дагуу Бишрэлт групп нь хамааралтай компаниудынхаа үл хөдлөх хөрөнгөөр барьцаа, баталгаа болгон гэрээ байгуулсан юм. Гэтэл үүнийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл санаатайгаар гуйвуулж Бишрэлт групп буюу УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн компаниуд зээл аваад төлөхгүй байгаа гэсэн буруу ташаа мэдээллийг олон нийтэд түгээж манай группийн болон бусад компаниудын нэр хүндэд ноцтой халдлаа.

Хөгжлийн банкнаас нэрлэсэн Бишрэлт группийн бусад компаниуд тус банкнаас ямар нэгэн зээл аваагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Монгол Мах Экспо ХХК-ийн хувьцааг нь “Эй Би Трейд Групп” ХХК 100% эзэмшиж байгаа бөгөөд тус компани энэхүү зээлийг бүрэн төлж барагдуулна.

 

БИШРЭЛТ ГРУПП ХЭВЛЭЛИЙН АЛБА

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.