Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Отгонтамир: Оройн цагаар зам хөндлөн гарахдаа гар утасныхаа гэрлийг асаахыг уриалж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Цагдаагийн байгууллагаас явган зорчигчийн зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэрлээр анхааруулъя” нөлөөллийн арга хэмжээг “Зөвийг хэвшүүлье” уриатайгаар өнөөдрөөс эхлүүллээ.

Тус арга хэмжээ хоёрдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм.

"Гар утасныхаа гэрлийг асааснаар Та хөдөлгөөнд оролцож буй жолоочид 150-200 метрийн холоос харагдана"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ тухай ТЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамир “2021 онд зам тээврийн ослын улмаас гэмтсэн 2,475 хүний 1,095 буюу 44.2% явган зорчигч байв. Үүнээс 80 орчим хувь нь нийслэл хотод шөнө, оройн цагаар осолд өртсөн байгаа юм.

Тиймээс иргэдийг зам хөндлөн гарахдаа гар утасныхаа “flashlight” гэрлийг асааж зам хөндлөн гарахыг уриалж байна.

Зам тээврийн ослын улмаас гэмтэж, нас барсан иргэдийн насны байдлыг харвал илүү залуужиж байна. Өөрөөр хэлбэл, Монгол ирээдүй болсон залуус зам тээврийн ослын улмаас цаг бусаар амиа алдаж байна.

Хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн дийлэнх буюу 80-90 орчим хувь нь дандаа хар бараан өнгийн хувцастай явдаг бөгөөд гарц гарамтай хэсгээр ч зам хөндлөн гарч байхдаа автомашинд мөргүүлэх тохиолдол их гарч байна.

Бараан өнгийн хувцастай иргэд зам хөндлөн гарахдаа өөрийгөө харагдаж байгаа гэж боддог ч автомашинуудын гэрлийн гялбаанд бараан өнгийн хувцастай хүн холоос харагддаггүй.

Ийм тохиолдолд жолооч хараад зогсоох арга хэмжээг авсан ч өвлийн халтиргаа гулгаатай үед явган зорчигчийг мөргөх осол бүртгэгдсээр байгаа юм.

Энэ байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд "Гэрлээр анхааруулъя" арга хэмжээг Монголын Оюутны холбоотой хамтран зохион байгуулж байна. 

Иргэд оройн цагаар зам хөндлөн гарахдаа ердөө гар утасныхаа гэрлийг асаагаад л замын хажууд зогсоход болно. Ингэсэн тохиолдолд явган зорчигч замын хөдөлгөөнд оролцож буй жолоочид 150-200 метрийн зайд харагдах тул холоос хурдаа сааруулсны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарахыг уриалж байна” хэмээн ярив.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Мөн Монголын оюутны холбооны зүгээс "Зам тээврийн осолд өртөгчдийн нас залуужиж байгаад харамсаж байна. Иймд Монголын өнцөг булан бүрд байгаа оюутан залуус зам хөндлөн гарахдаа гар утасныхаа гэрлийг асааж энэхүү арга хэмжээнд нэгдэхийг уриалж байна" гэдгийг хэллээ.

2021 онд гэхэд л зам тээврийн ослын улмаас 383 хүн нас барсны 129 буюу 33.6% явган зорчигч гэх статистик бий.

Үүнээс

  • 72 буюу 55.8% нийслэлд,
  • 57 буюу 44.2% нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Энэ нь зам тээврийн ослын улмаас нас барсан гурван хүн тутмын нэг, гэмтсэн таван хүн тутмын нэг нь явган зорчигч байгааг харуулж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Шөнийн цагаар автомашинаа ойрын гэрэлтэй жолоочид явахад явган зорчигч

  • хар өнгийн хувцастай бол 17 метр бага,
  • хөх өнгийн хувцастай 17 метр, 
  • улаан өнгийн хувцастай 24 метр,
  • шар өнгийн хувцастай 37 метр,
  • цагаан өнгийн хувцастай 55 метр,
  • гэрэл ойлгогч хантаазтай бол 130-150 метр тус тус харагддаг байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас 709 хүн нас барж, 9,134 хүн гэмтжээ.

Явган зорчигч зам тээврийн осолд өртсөн сүүлийн таван жилийн судалгаа

Он

Нийт нас барсан

Улс
/явган зорчигч/

эзэлж буй хувь

Нийслэл

Орон нутаг

Нийт гэмтсэн

Улс
/явган зорчигч/

эзэлж буй хувь

Нийслэл

Орон нутаг

1

2017 он

507

143

28.2

72

71

4712

2359

50.1

2141

218

2

2018 он

562

132

23.5

82

50

4761

2501

52.5

2312

189

3

2019 он

561

140

25.0

88

52

3790

1949

51.4

1616

333

4

2020 он

430

165

38.4

82

83

2718

1230

45.3

988

242

5

2021 он

383

129

33.7

72

57

2475

1095

44.2

875

220

Нийт

2443

709

29.0

396

313

18456

9134

49.5

7932

1202