ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлав

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ өчигдөр Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав.

Өнөөгийн байдлаар дэлхийн 126 улс орон энэхүү “Монрөалийн протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн ороод байгаа бөгөөд манай улс нэгдэн орох нь улс орнуудад шинэ дэвшилтэт технологи нэвтрэх, байгаль орчинд аюулгүй бодисын хэрэглээг нэмэгдүүлэх, дэлхийн дулаарлыг бууруулахад үзүүлэх нэг чухал алхам гэж дэлхийн хамтын нийгэмлэг үзэж байгаа аж.

Ийм учраас Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ ханган дэлхийн дулаарлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орохыг соёрхон батлах хуулийн төсөл боловсруулсан байна.

Хуулийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Монгол Улс 1996 онд Озоны үе давхаргыг хамгаалах тухай Вөнийн конвенц, “Озоны үө давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол”-д нэгдэн орж, улмаар озон задалдаг бодисын хэрэглээг үө шаттай бууруулах, бүртгэл, хяналтын тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна.

Хөргөлт, агааржуулалтын салбарт үлэмж хэмжээгээр хэрэглэдэг озоны давхаргад нэн халтай буюу озон задлах чадвар өндөртэй хлортфтортнүүрстөрөгч төрлийн бодис болох фрөоны үйлдвэрлэл, хэрэглээг өнөө үөд 99 хувь хэрэглээнээс гаргаад байна.

Монреалийн Протоколд нэгдэн орсон улс орнууд Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орж гидрофтортнүүрстөрөгчийн төрлийн бодисын үйлдвэрлэл, хэрэглээг 2045 он хүртэл 80-85 хувиар бууруулснаар дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хүргэхээс сэргийлэх зорилготой Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлж, тэдгээрийн хэрэглээг бууруулах эрх зүйн орчин бүрдүүлэх үндсэн суурь болно” хэмээн танилцуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [202.9.40.92] 2022/1/19
hunsnii said mendsaihan ogzor maliin shulhii evchin zambaraagui bolloo hunsnii ayulgui baidal eruul mah hunsend heregleh bolomjgui bna
0 | 0 Хариулах
MGL [64.119.27.15] 2022/1/19
huh ineed huregsen parlament tarwal taarna
0 | 3 Хариулах
уншигч [66.181.161.68] 2022/1/19
Ямар тахилыг нь бас буруу өрчихсөн байна ОРКОО!? Дэлхийн дулаарлын эсрэг яагаадтэмцэж болохгүй гэж.Жалганаасаа гарч гарч үзээгүй дурак вэ!!
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.169] 2022/1/20
Haraal idsen har jalag chin, utaagaar duuren baina, yadaj jalagaa tsewerlchul chi bid 2 t l oirhon baihda?
0 | 0 Хариулах