УИХ-ын Намрын ээлжит чуулганы өчигдөр болсон сүүлчийн хуралдаанаар гурван улсад суух Элчин сайдыг томилоод буй.
Үүний өмнө
Ингэснээр Монгол Улсын дипломат алба түүхэндээ анх удаа хамгийн олон эмэгтэй Элчин сайдтай болоод байна.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг фэйсбүүк дэх албан ёсны цахим хуудаснаа "Элчин сайд нарын томилгоог төрийн албаны мерит зарчмаар явуулах, мэргэжлийн болгох тал дээр илүү их анхаарч ажиллаж байна. Энэ удаа томилогдож байгаа Элчин сайдууд гадаад харилцааны өндөр мэдлэг, туршлагатай, салбартаа танигдсан, мэргэжлийн дипломатууд юм.
Бас нэг онцлох зүйл нь орчин цагийн дипломат албаны түүхэнд эмэгтэй Элчин сайд нар томилогдох нь маш ховор. Энэ удаа нийт 31 Элчин сайд нараас зургаан эмэгтэй Элчин сайд нэгэн үед алба хаах болж байна. Ингэснээр хүйсийн харьцааны өндөр ялгамжтай байсан энэ албанд эмэгтэйчүүд хүч түрэн орж ирэхийн хамт, эмэгтэйчүүдийн манлайллын асуудал гадаад харилцаанд биеллээ олж байгаад их баяртай байна" хэмээн бичжээ.
Ийнхүү өмнөх Ерөнхийлөгчийн үед “царцаагдаад” байсан Элчин сайд нарын томилгоог шуурхайлан 23 Элчин сайдыг яаралтай томилуулаад байгаа ба энэ завсраар хариуцлага алдсан Элчин сайд нарыг ч эгүүлэн татаж, төр ажлын хариуцлага алдвал ажлаа авч болдгийн жишээ хэмээн чуулганы хуралдааны үеэр гишүүд онцолж байв.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд монголчууд хамгийн олноороо оршин сууж, хамгийн ихээр зорчдог Солонгос улсад 13 настай монгол охиныг дээд ангийнх нь дөрвөн солонгос охин бүлэглэн зодсон хэргээс улбаалан БНСУ-д суух Элчин сайдад хариуцлага тооцож, эгүүлэн татсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!