Коронавирусийн Омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэнтэй холбоотойгоор эрсдэлийн үнэлгээг хийжээ.
Энэ тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Бид хоёр хоногийн өмнө салбар хоорондын 27 дахь эрсдэлийн үнэлгээг хийсэн. Үүнд 15 байгууллага оролцсон бөгөөд нийт магадлалын 19, үр дагаврын 20 шалгуураар үнэлсэн.
Ингэхэд магадлалын 18 тийм, үр дагаврын шалгуураас 16-д тийм гэж гарсан. Өөрөөр хэлбэл, маш өндөр эрсдэлтэй гэсэн үнэлгээний дүн гарлаа.
Энэ үнэлгээг үндэслэн бид цаашид хэрэгжүүлэх хариу арга хэмжээгээ салбар, чиглэл бүрээрээ тодорхойлон гаргана" гэв.
Мөн тэрбээр "Коронавируст халдварын тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Дотоодод Омикрон хувилбар оношлогдож байгаа тул бид хариу арга хэмжээгээ өөрчилж байна.
Өмнө нь бид эрсдэлд суурилсан буюу хилийн тандалтын хариу арга хэмжээг түлхүү авч хэрэгжүүлж байсан.
Харин одоо
Эрүүл мэндийн яам, УОК, Засгийн газрын хуралдаанаас гаргасан тушаал шийдвэрийн дагуу бид хилийн тандалт болон тусгаарлан ажиглах байранд тандах үйл ажиллагааг зогсоосон.
Иймд дотоодын халдвар, тэр дундаа эрсдэлд бүлгийн хүн амыг хамгаалах, голомтлон тархаж байгаа кластер халдварыг цааш тархаахгүйгээр барих чиглэл рүү илүү орж байна.
Омикрон хувилбарын нууц үеийн хугацаа илүү богиносож байна. Мөн халдварлуулах үе, халдвартай байх үе буурч байгаа тул өвдөх эрсдэлтэй бүлгүүдээ шинээр тодорхойлж, сэжигтэй тохиолдол, хавьтлын тодорхойлолт, хөл хорион байх хугацаа, дахин халдвар авах тодорхойлолтуудыг шинэчилж байна" гэсэн юм.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!