Коронавирусийн Омикрон хувилбарын тархалтаас сэргийлж зарим аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглож байна.
Тодруулбал Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 7-ны өдөр хүртэл хориглох шийдвэрийг өчигдөр гаргажээ.
Мөн Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг аймаг, сумдын удирдлагуудад үүрэг болгосон байна.
Иргэн, ААН, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллахыг уриалжээ.
Түүнчлэн Дорнод, Дархан-Уул аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлаад байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!