Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын өмгөөлөгчийн цалинг шүүгч, прокурорынхтой дүйцүүлэх буюу 1.5-2 сая төгрөгт хүргэх санал гаргав

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж буй Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөлд улсын өмгөөлөгчийн цалинг нэмэх, нийгмийн асуудлыг шийдэх тухай заалт тусгажээ.

Өмнөх хуулиар зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчдад улсын өмгөөлөгч үйлчилгээ үзүүлэх зохицуулалт байсан. Харин уг хууль хэрэгжиж эхэлснээр үйл ажиллагаа нь өргөжүүлж, хэргийн гэрч, хүүхэд, өөрийгөө хамгаалах чадваргүй хүн, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, ажлын халагдсан хүмүүст өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг болгохоор тусгажээ. Үүнээс гадна үл хөдлөх хөрөнгө эзэмшигч, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон хүмүүст өмгөөлөл үзүүлэхээр заасан байна.  

Өнөөдрийн байдлаар 72 улсын өмгөөлөгч ажилладаг. Тэдний дундаж цалин 842 мянган төгрөг.

Хуулийн төсөлд улсын өмгөөлөгчийн нийгмийн баталгаатай хэд хэдэн зохицуулалт орж байгаа. Үүнд:

  • Аймгийн төвд тасралтгүй ажиллаж байгаа өмгөөлөгчид зургаан сар, суманд тасралтгүй ажиллаж байгаа өмгөөлөгчид 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг таван жил тутамд олгоно.
  • Мөн улсын өмгөөлөгчийн цалингийн асуудлыг хуулийн хэлэлцүүлгийн явцад саналын томъёоллоор оруулж байгаа аж. Тодруулбал, улсын өмгөөлөгчийн цалинг шүүгч, прокурортой дүйцүүлэх буюу 1.5-2 сая төгрөгийн цалинтай болгох санал гаргажээ. Энэ асуудлыг хэлэлцүүлгийн явцад шийдэх юм.

Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт улсын өмгөөлөгчийн тоог жил бүр 25-аар нэмэгдүүлэх асуудлыг тусгаж, хэрэгжүүлж эхэлсэн байна.