Томуу ба томуу төст өвчний шинж тэмдэг, авах арга хэмжээ, эмнэлэгт хандах хугацааны талаар Зинт клиникийн эмч Т.Навчаа мэдээлэл өглөө.
Томуугийн А болон Б хүрээний вирусээр үүсгэгддэг амсгалын замын үрэвслийг томуу гэнэ. Харин томуугийн вирусээс бусад бүх вирусээр /200 гаруй төрөл / үүсгэгдсэн амьсгалын замын үрэвслийг томуу төст өвчин /ханиад шуухинаа/ гэнэ.
Тэрбээр "Томуугийн үед булчингийн өвдөлт маш элбэг бөгөөд их ядардаг. Найтаах нь ханиадны үндсэн шинж бол томуугийн үед бага байдаг.
Ханиад болон томуугийн эмнэлзүйн шинж тэмдэг:
Хүүхдийн ба насанд хүрэгсдийн томууны ялгааг харвал:
Хэзээ эмчид хандах вэ?
Хэрэв дээрх шинж тэмдэг илрээгүй тохиолдолд гэрийн нөхцөл эмчилгээ хийнэ. Хүүхэд ч бай, том хүн ч бай халуурч байвал тусгаарлаж, гэрээр эмчлэх хэрэгтэй. Тодруулбал,
Томуугийн үед ямар гэрийн асаргаа хийх вэ?
Хүний биеийн усны хэмжээ хэвийн байж биеийн бүх эрхтэн тогтолцоо эд эс хэвийн ажиллана гэдгийг ойлгох ёстой. Шингэнээ алдаж байгаа үед хэвийн ажиллах боломжгүй тул уух юм их уулгах хэрэгтэй. Томуугаас сэргийлэх аргын хувьд нэгт, жил бүр томуугийн вакцин тариулах, хоёрт, ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм баримтлах хэрэгтэй. Жил бүр томуугийн вирусүүд мутацад ордог тул жил бүр томуугийн вакцин гардаг.
Одоогоор бол А хүрээний томуу хүүхэд болон насанд хүрэгсдийн дунд бүртгэгдэж эхлээд байна.
Анагаах ухаанд одоогийн байдлаар ханиадны вакцин гараагүй. Томуугийн вакцин тариулбал томуугаас сэргийлэх болохоос биш ханиаднаас сэргийлэхгүй" хэмээв.
ВИДЕО: