ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

“Мөрдөгч бусдад хэрэг тулгахын тулд 461 дүгээр ангийн камергүй буланд аваачиж байгаад рецедив гэмт хэрэгтнүүдээр зодуулдаг гэдэг зүйл сонсогддог”

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд эрх нь зөрчигдсөн иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, төрөөс хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх журам, тогтолцоо, зохион байгуулалтын талаар тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Гурван мөрдөгч нэг этгээдийг эрүүдэн шүүж, хийгээгүй 15 хэргийг нь хийсэн болгосон үйлдэлдээ өнгөрсөн долоо хоногт ял авлаа.

20 гаруй жилийн өмнө л хэрэг, ял наймаалцдаг явдал байсан. Бид эрүүдэн шүүлт байхгүй болсон, тэмцэж байгаа гээд байдаг. Гэтэл энэ асуудал одоо ч байсаар байна.

Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа хүмүүс өмгөөлөгчийнхөө барааг харчих юмсан гэдэг асуудал их тавьдаг. Улсын өмгөөлөгч томилоод өгдөг ч өмгөөлөгч нар нь үйлчлүүлэгчтэйгээ уулздаггүй. Энэ хийдлээр хүний эрх маш их зөрчигддөг.

Мөрдөгч “Чамд улсын өмгөөлөгч байгаа. Чи хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлчихсэн” гээд цаанаа хэрэг хүлээлгэдэг, ял наймаалцдаг тогтолцоо хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт гарсан хэргээр энэ байдал нотлогдлоо.

Хууль зүйн туслалцаа авч чадахгүй ядарсан хүмүүсийн эрхийг нь хамгаалах гэж төсвөөс мөнгө гаргаж байгаа ч бид өөрсдийгөө хуураад байгаа юм биш байгаа.

Цагдан хорих байран эрүүдэн шүүдэг, ял наймаалдаг байдал байна. Энэ асуудалд гол оролцож байгаа этгээдүүд нь мөрдөгч, гүйцэтгэх ажилтнууд. 461 дүгээр ангид камергүй нэг булан байдаг юм байна. Тэнд аваачиж байгаад рецедив гэмт хэрэгтнүүдээр зодуулдаг юм байна. Тэднээр дамжуулж хэдэн хэрэг хүлээчих гэж ярьдаг тухай сонсогдож байна.

Үүнийг таслах зогсоохын тулд юу хийх хэрэгтэй вэ.

Ер нь цагдан хорьж шалгадаг гэмт хэргийн тоог хязгаарламаар юм билээ. Малын хулгай, танхайн гэмт хэргийг хүртэл цагдан хорихоор өргөжүүлсэн. Үүнийг далимдуулж хэрэг хүлээдэг юм байна.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Дэлгэрсайхан: Улсын өмгөөлөгч өөрийгөө хамгаалах чадваргүй, санхүүгийн боломжгүй хүмүүст үйлчилгээ үзүүлж байгаа учир ачаалал нь их байна.

Хоёрдугаарт, хөрөнгө мөнгөний асуудал байна. Ядаж л урьдчилан хорих анги руу ирж очих зардал байдаггүй. Тиймээс энэ асуудлыг хуульд тусгасан. Цалинг нь шүүх, прокурорынхтой ойролцоо болгоё гэж байгаа юм.

Ял наймаалцдаг асуудал бол хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчийг оролцуулахгүй байгаатай л холбоотой. Түүнээс биш өмгөөлөгч үүнийг мэдчихээд хамт хэрэг хүлээлгэх гээд байгаа зүйл байхгүй.

Тэгэхээр хэргийн шалгахад анхнаас нь өмгөөлөгч байлцаад явбал хүний эрхийг зөрчихгүй байх боломжтой гэж харж байгаа.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: 2013 онд төлбөрийн чадваргүй яллагдагчдад хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуулийг баталж, 2014 оноос өнөөдрийг хүртэл хэрэгжиж байна.

Энэ хугацаанд Хууль зүйн туслалцааны төв 72 албан хаагчтайгаар нийслэлийн найман дүүрэг, 21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаанд нийт 62,502 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгсөн. 17,506 хэргийн 19,542 холбогдогчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн байна.

461 дүгээр ангид хүнийг эрүүдэн шүүдэг явдал байхгүй. Тэнд Хүний эрхийн үндэсний комисс, прокурорын байгууллага, камерын хяналтад үйл ажиллагаа явуулдаг. Тийм зүйл байхгүй гэдгийг хэлье.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
44 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [192.82.69.38] 2022/1/12
Энэ Баасандорж гэгч хэдэн тоо хэлж гэнэ. Үнэн тоо, худлаа тоо гэдгийг нь өөрөө ч мэдэхгүй байж. Амьдрал дээрхи үнэнийг хэдэн тоо ч бүрэн харуулахгүй байх шүү.
1 | 0 Хариулах
өөөө [202.21.108.42] 2022/1/12
ЭНЭ МУУ БААСАНДОРЖ ГЭЖ НЯМДОРЖИЙН ГӨЛӨГ ҮҮ? МЭДДЭГ ЮМ ГУЦААД...
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.182] 2022/1/11
Үнэхээр ой гутам юм. Энгийн иргэн хилс хэрэгт орход албадан хүлээлгэх нь байна хэнд ч тохиолдож болох нь байна. 37 он уу ~ хэзээ энэ төрийн нэрээр тамлал хийдэг хүмүүс дуусхын болдоо~
3 | 0 Хариулах
зочин [202.9.41.56] 2022/1/11
хоригдол хүмүүс иймэрхүү байхад батүүл үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх эдэлнэ ч гэх шиг.... хоригдолуудыг дугаарладаг юм уу? жишээ нь адилхан хулгай луйвар хийсэн хүмүүсийг...тэгвэл ч юун ардчилал байтугай төр....
2 | 1 Хариулах
Зочин [103.212.118.134] 2022/1/11
Цагдаа нар өөрсдөө хэрэг үйлдчихээд тушаал дэвшээд хариуцлагаас зугтдаг
1 | 0 Хариулах
Зочин [107.115.243.7] 2022/1/11
1990 ээд оны үед ЦЕГ-т нэг мунаг ойр хавийнхаа залуухан охид хүүхнүүдийг тэсгээдэггүй дэд хурандаа байсан сүүлдээ албан тушаал айхтар өгссөн,орой болгон шахуу ТВ-ээр гараад байдаг болчихсон байсан ха ха ха
0 | 0 Хариулах
Hujaa Caps lock [82.115.122.186] 2022/1/11
Энэ доор ч хүмүүс коммент үлдээж. Энэ бол яах аргагүй Соц нийгмийн үеийн Орос школтой хүмүүс, албан байгууллагат түгээмэл ажиглагддаг нэг зүйл нь. Одооноос МУ энэ талын боловсон хүчнээ хүмүүнлэг хүний эрхийг дээдэлсэн улс оронд сургаж байвал дээр
2 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/1/11
өөрийг нь зодоод үзүүлэх цаг ирнээ. ИХ хулгайчууд бөөнөөр хоригдоод эрүүдүүлнэ шүү.
0 | 0 Хариулах
[192.82.71.208] 2022/1/11
461-р ангийн ТӨК гэдэг гар нь өрөөндөө хоригдож буй хүн дуудаж оруулж ирээд элэг рүү нь өшиглөж зодож байхыг харж л байлаа. 461-т ярга бий шүү
4 | 0 Хариулах
иргэн [112.72.15.182] 2022/1/11
461 дүгээр ангид хүнийг эрүүдэн шүүдэг явдал байхгүй. Тэнд Хүний эрхийн үндэсний комисс, прокурорын байгууллага, камерын хяналтад үйл ажиллагаа явуулдаг. Тийм зүйл байхгүй гэдгийг хэлье. гэнэ үү муу бөөс, суганы үс чинь ... дивтаат хүн наана нь үнэн гээд яриад байхад
1 | 4 Хариулах
Зочин [49.0.135.174] 2022/1/11
Байна гээд байна муу эргүү дагз минь
1 | 0 Хариулах
Зочин [192.82.93.12] 2022/1/11
Наад чинь бас байна гээд байна бор алмасаа.
0 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2022/1/11
bugdiigni kamerjuul
1 | 0 Хариулах
Зочин [122.201.24.211] 2022/1/11
Гишуун Энхбаяр чухал асуудал хондлоо Монголыг шоронжуулахаа болимоор юм Баасандоржийн ярианаас дугнэхэд хууль зуйн яам юм хийхгуй юм байна Хуний эрхийн комисс илуу идэвхтэй ажиллаачээ
4 | 0 Хариулах
Зочин [66.181.176.248] 2022/1/11
Энэ Баасандорж гэдэг хүн их хурлын гишүүний өөдөөс ийм зоригтой худлаа ярьж чадаж байгаа хүн чинь нуух юмтай зохион байгуулдаг хүн биш биз. Энхбаяр гишүүний ярьсан зүйл манайд байж болох нь хэнд ч ойлгомжтой. Ийм юмыг төрийн түшээдийн өөдөөс эгцэлж харж байгаад үгүйсгэнэ гэдэг ч ноотой л байж мэднэ шүү. Харахад гайгүй л нөхөр шиг байх юм угнь.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.65] 2022/1/11
461 шорон биш учир гадна хамгаалалтыг шүүхийн шийдвэр хариуцах удирдлагуудыг нь хүний эрхийн үндэсний комиссын мэдэлд байлга.тэд өдөр тутмын хяналт тавьдаг болго
7 | 0 Хариулах
Зочин [54.36.111.80] 2022/1/11
461-т Геллиганы арал гэж газар бийдээ Баасандоржоо
5 | 0 Хариулах
Зочин [59.153.115.244] 2022/1/11
Баруун АНУ-д цагдааг үйлчилгээний ажилтан л гэж хардаг боддог юм байна лээшт. Ер нь тэнд нээх цагдаагаас айгаад байгаа юм бол алга. Дургүй хүргээд байвал адилхан зэвсэг эзэмших эрхтэй улс буудалцаал алчихдаг л юм байна лээ. Яагаав нөгөө хар арьст залуугийн үхэлтэй холбоотой АНУ даяаар болсон эсэргүүцлийн жагсаал. Юу гэчихвээ, 1,000 орчим цагдаагийн албан хаагч хүнд бэртэл авч 50 гаруй шерифф, цагдаагийн офицер алууллаа гэсэн байх CNN мэдээгээр. Тэнд, бидний ардчиллын эталон гэж шүтээд байдаг АНУ-д ийм л байна.
4 | 1 Хариулах
Зочин [107.115.243.7] 2022/1/11
Зөвлөлтийн Чекистүүдийн онигоо…..нэг нь нөгөөгөөсөө асууж байна…хөгшөөн бар баримаар байна яаж бар барих вэ гэж асууж л дээ….нөгөөх нь…ядах юу байдаг юм МУУР БАРЬЖ АВААД БАР ГЭДГЭЭ ХҮЛЭЭТЭЛ НЬ ТАМЛАН ЗОВООГООЧ….гэсэн гэнэ л дээ
5 | 2 Хариулах
Зочин [137.229.82.91] 2022/1/11
Ene yarihaas uur bodit ur duntei ajil hiihgui um!!!
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.244] 2022/1/11
Энэ их цагдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэг хянагч нар бол хэрэггүйн байгаан. Бүгдийг нь ажлаас халаадорон тоог нь цөөл. Тэгээд энгийн иргэн болоод амьдрах гээд үзэг ажил хийгээд. 1-рт хэн ч ийм балай юмнуудыг ажилд авахгүй. 2-рт өөрсдөө шоронжсон сэтгэхүйтэй байдаг учраас ажлаасаа халагдаал бол угаасаа л гэмт хэрэгтэн болох нь ойлгомжтой. 3-рт ихэнх нь амьдрал ахуй хэцүү байдаг тул мөнгө төгрөгтэй танил талтай гаруудын өмнө доль үсэрсээд байгаад сурчихсан. Иймд эдийн засгийн аргаар Сталины махны машинуудтай тэмцэх хэрэгтэй. Орон тоог нь 50% цөөлөөд үздээ. Хэд нь энгийн бизнесийн байгууллагад ажиллаад амьдралаа авч явж чадахнуу. Хэд нь гэмт хэргийн ертөнцөд орохнуу харая. Сонин тоо гарч ирнэдээ ккк
3 | 1 Хариулах
Системийг нь өөрчил [66.181.189.123] 2022/1/11
Хамгийн гол нь цагдаа ял авахгүйд л байгаа. Нилээн хэдийг яг үйлдэл дээр бариад ял өгөөд явуулбал наадуул чинь больчихно. Цагдаа цагдаагаа хягаж байгаа цагт наад асуудал чинь Амь бөхтэй байсаар л байх болно. Цагдаагаа хянадаг цагдаа нарын амьдрал нь...
1 | 0 Хариулах
Мэдээж байгаа болоод л [66.181.189.123] 2022/1/11
Тэр ч тодорхой л доо. Одоо зөвхөн эрх ашиг, гэдсээ тэжээхийн тулд цагдаа болдог болчихсон цаг.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.244] 2022/1/11
Нэг л их хэрэг шийдээл алаад байна. Бөөн статистик бөөн л их хэрэг шийдсэн гээл бичээд байсан. Би хувьдаа Энхбаяр гишүүний үгэнд итгэж байна. Яалаа хорих ангид хүн боомилж амиа хорлож байхад камер нтр нь ажиллахгүй л байсышт нөгөө алдарт Салхитын ордтой холбоотойгоор өмгөөлөгч Бямбаа левчикээрээ боогоод үхчихдэг. Ийм байжыж нэг л их дүрэм журам хэрэгжиж байгаа. Бид хяналт тавьж байгаа гэж хуцалдах. Хамгийн хоцрогдсон Сталины арга барилтай байгууллагууд бол Цагдаа ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх. Яргаллын машинууд юмлдаа.
14 | 0 Хариулах
Зочин [198.16.66.141] 2022/1/11
Монголын цагдаагийн офицеруудыг ОХУ-д бэлтгэхээ бүрмөсөн зогсоох,Оросын До яамны ( хүн нь байвал зүйл анги нь олдоно ) школтой офицеруудыг хөгшчүүдийг нь тэтгэвэрт нь хөөж гаргаад залуучуудыг нь өөр ажил албан тушаал руу шилжүүлэх хэрэгтэй …Цаашдаа зөвхөн цагдаа ч гэлтгүй хуулийн байгууллагын ажилтнуудыг АНУ,ЕХ,Япон,БНСУ гэсэн чөлөөт ертөнцөд бэлтгэх шаардлагатай
18 | 1 Хариулах
ОХУд үнэгүй сургадаг [202.9.41.12] 2022/1/11
чи зардлыг нь төлөх үү??
1 | 2 Хариулах
Зочин [107.115.243.7] 2022/1/11
ҮНЭГҮЙ БЯСЛАГ ХУЛГАНЫ ХАВХАНД Л БАЙДАГ…..Салаавч Якунин ах чинь
4 | 0 Хариулах
Зочин [43.242.243.97] 2022/1/11
Гэр бүлийн хүчирхийллийн хууль гэдэг балай юмандаа өөрлөлт оруулаачээ. Хайран сайхан олон залуусыг ажил, амьдралаас нь салгаж байна шүү. Гэнэдээд нэг хог шиг хүүхэнтэй суучихдаг. Нөгөөх нь өөрөө өдөж байж хүний тэсвэр алдуулчихаад хайран хүнийг хохироож байна!
12 | 6 Хариулах
Зочин [66.181.161.54] 2022/1/11
Чи зайл
3 | 6 Хариулах
[192.82.71.208] 2022/1/11
Үнэн. Нууц камертай болох хэрэгтэй
2 | 1 Хариулах
Зочин [107.115.243.7] 2022/1/11
Монголын цагдаагийн офицеруудыг ОХУ-д бэлтгэхээ бүрмөсөн зогсоох,Оросын До яамны ( хүн нь байвал зүйл анги нь олдоно ) школтой офицеруудыг хөгшчүүдийг нь тэтгэвэрт нь хөөж гаргаад залуучуудыг нь өөр ажил албан тушаал руу шилжүүлэх хэрэгтэй …Цаашдаа зөвхөн цагдаа ч гэлтгүй хуулийн байгууллагын ажилтнуудыг АНУ,ЕХ,Япон,БНСУ гэсэн чөлөөт ертөнцөд бэлтгэх шаардлагатай……Мэнгэт гатнуул Монгол улсад хийгдэх ёстой ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ бүхэлд нь гацааж зогсоосны үр дүн нь энэ
13 | 1 Хариулах
Зочин [198.16.66.141] 2022/1/11
100%
6 | 0 Хариулах
ОХУд үнэгүй сургадаг [202.9.41.12] 2022/1/11
чи зардлыг нь төлөх үү
0 | 3 Хариулах
Зочин [107.115.243.7] 2022/1/11
ҮНЭГҮЙ БЯСЛАГ ХУЛГАНЫ ХАВХАНД Л БАЙДАГ …..Салаавч Якунин
3 | 0 Хариулах
Зочин [66.181.178.182] 2022/1/11
Тусламж гуйх, гуйлгачлахдаа сайн болж шүү энэ мэтс
3 | 0 Хариулах
Зочин [202.131.230.18] 2022/1/11
Нэг хүний цаана ийм хичнээн хүн хэлмэгдэж байгаа бол?! Цаашид үүнийг таслан зогсоох яг юу хийхээр болсон талаар Хууль Зүйн Яамнаас бодит ажил санаачлага сонсмоор байна!
6 | 0 Хариулах
Зочин [202.21.101.98] 2022/1/11
Ёстой зөв зүйл орж эхэллээ. Бүх процесст өмгөөлөгчтэй цуг оролцох нь зөв шүү. БҮР ҮНЭХЭЭР ЗӨВ. МӨРДӨН БАЙЦААГЧИЙН ДАВРАЛ БАЙХГҮЙ БОЛНО.
3 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.183.245] 2022/1/11
ӨНӨӨХ МЭНГЭТ ӨВГӨН ДУГАРЧ БАЙНА УУ. ЗОРИГИЙН ХЭРЭГ ДЭЭР Л ХУЦАЖ БАЙГАА ХАРАГДДАГ. БУСАД НЬ ЯАХ НЬ ПАДГҮЙ.
5 | 1 Хариулах
Зочин [64.119.18.71] 2022/1/11
Erkh zvichdees tuluulun songgdg baingiin vil ajilgaa bvhii heregt bvrtgel murdun baitsaalt prokuror shvvhiin shat duussanii daraahi tuhain heregt dvgnelt gargah erkh bvhii hvnii erhiin suuri sudalgaanii prokuroriin dergedeh baiguulga yagaad baiguuldggui yum boloo
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.183.245] 2022/1/11
ЗОРИГИЙН ХЭРЭГ Ч ЗАМХАРЛААДАА. МЭНГЭТ ӨВГӨН ХЭРГИЙГ ЗАМХРУУЛААД ДУУСГАЛАА. ЗАХИАЛАГЧ НЬ МАНЫ ОТГОНБИЛЭГ БАЙСАН БОЛОХООР ЭНЭ ХЭРЭГ ЗАМХАРЧ БАЙГАА ЮМ. МОНГОЛД АРДЧИЛАЛ ГЭЖ БАЙНА УУ ӨНӨӨДӨР. МАН ГЭЖ ГАНЦ НАМТАЙ УЛС ҮЛДЛЭЭДЭЭ.
6 | 1 Хариулах
Зочин [66.181.161.24] 2022/1/11
малуу чи
0 | 2 Хариулах
Зочин [66.181.179.66] 2022/1/11
Үнэн үнэн. Сэжиглэгдэж байгаа хүн дээр очиж чи хэргээ хүлээ, чи л хийсэн, чамайг шоронд хатаана гэх зэргээр дарамталж эрүүдэн шүүх хэлбэр одоо ч байгаа.
8 | 0 Хариулах
Зочин [66.181.161.126] 2022/1/11
МАНай нямдорж ахын хийсэн ажил шүүдээ. одоо бүр төгөлдөржүүлээд хэрэг бүртгэгчээсээ эхлээд хүн хэлмэгдүүлдэг болсон. харин төрд байгаа монголыг хэдэн зуун тэрбумаар хохироосон, хүн алсан МАНай хулгайчууд бол ялгүй ямарч шийтгэлгүй байгаа.
16 | 0 Хариулах
Зочин [66.181.161.24] 2022/1/11
хуцна биз
0 | 4 Хариулах