Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн хоногт COVID-19-ийн хүндэвтэр оноштой иргэн 109-өөр, хүнд өвчтөн 116-аар нэмэгдэв

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн Омикрон хувилбар манай улсад бүртгэгдэж, халдварын дөрөв дэх давлагаа эхэлсэн тухай Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд шинээр илрэх халдварын тоо эрс нэмэгдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өссөөр байна.

Өнгөрсөн хоногт л гэхэд уг өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн хүний тоо 393-аар, гэрийн эмчилгээнд орсон хүний тоо 749-өөр нэмэгджээ. Ингэхдээ эмнэлэгт хэвтсэн хүндэвтэр оноштой өвчтөн 109-өөр, хүнд өвчтөн 116-аар нэмэгдсэн бол маш хүнд өвчтөний тоо гурваар багассан байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар COVID-19-ийн халдвартай нийт 15,742 хүн эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 11,259 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 4,483 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт байгаа иргэдийн 26.5 хувь нь хөнгөн оноштой бол 73.4 хувь нь биеийн байдал хүнд байгаа буюу

  • Хүндэвтэр оноштой – 2,669,
  • Хүнд оноштой – 590,
  • Маш хүнд оноштой – 33 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм.

Мөн эмнэлэгт байгаа иргэдийн 662 нь хүүхэд бол 386 нь жирэмсэн эмэгтэй байна. Энэ нь өнгөрсөн хоногт 18 хүүхэд эмнэлгээс гарсан бол 48 жирэмсэн эмэгтэй нэмэгдсэн үзүүлэлт юм.

COVID-19 халдварын нөхцөл байдал болон дархлаажуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.