Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батболд: Автомашинаас гарч байгаа хог аюултай. Эмээлт, Налайхад хог дахин боловсруулах үйлдвэр байгуулна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг сайжруулах, зөвлөлдөх, бодлого, төлөвлөлтийн талаар санал солилцох уулзалтыг БОАЖЯ, БХБЯ, ГХЯ, ХХААХҮЯ, УУХҮЯ, ЗТХЯ-ны бодлогын газрын удирдлагууд болон бусад холбогдох ажилтнуудын төлөөллийг оролцуулан зохион байгуулсан юм.  

Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Автомашинаас гарч байгаа хог аюултай хог хаягдлын тоонд багтана. Манай зүгээс нийслэлийн хоёр захад хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар зорьж байна.

Эхнийх нь Налайх дүүргийн аж үйлдвэрийн паркт Солонгос, Монголын компанитай хамтран ТЭЗҮ хийгээд явж байгаа. Харин баруун зах буюу Эмээлт орчим 30 га газарт Монголын хог хаягдлын холбоотой хамтран гэрээ үзэглэсэн боловч бүтэн жилийн хугацаанд ямар нэгэн ажил хийгдээгүй. Тиймээс Япон улсын компанитай хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан.

Олон жилийн судалгааны дүнгээр манай улс үйлдвэр байгуулах хэмжээний хог гарч байгаа нь харагддаг. Зөвхөн импортоор орж ирж байгаа автомашины 95 орчим хувь нь таваас дээш жил ашиглагдсан байгаа.

Монголд орж ирээд 5-8 жил болоод ашиглалтаас гарна. Үүн дээр Япон Улсад суугаа Элчин сайдад хандаж, дүрэмд зарим өөрчлөлт оруулсан” гэсэн мэдээллийг өглөө.