Олон улсын крипто зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн хурдацтай өсөж байгаа үйлчилгээ бол койнуудаа тодорхой хугацаагаар бусдад түрээслүүлэн, тогтмол ашиг олох үйлчилгээ юм. Энэ үйлчилгээ нь зарим талаараа банктай төстэй зарчмаар ажилладаг бөгөөд нэг талд нь койноо түрээслүүлэх (хадгалах) хүмүүс, нөгөө талд койныг нь түрээслэн (зээлж) аваад ашиглах хүмүүс байдаг. Түүнчлэн энэ хоёрын эрэлт хэрэгцээний харьцаанаас түрээсийн ашиг хэр их байх нь хамаардаг билээ.
Түүнчлэн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудаас хэд хэдэн тэрбум долларын компаниуд сүүлийн нэг, хоёрхон жилийн дотор үүссэн бөгөөд үүнд Celsius, BlockFi зэрэг компаниуд болон Compound, Aave зэрэг төвлөрсөн бус (decentralized) платформууд орж байна.
Өнөөдрийг хүртэл Монгол койнуудаас ийм байдлаар ашиг олох боломжгүй байсан бөгөөд зүгээр л хадгалаад, үнэ нь өөрчлөгдөхийг хараад сууж байдаг байсан билээ. Тэгвэл ийнхүү монгол койнуудаасаа ашиг олох боломжийг Telexa апп нь хэрэглэгчдэдээ олгож эхэлсэн бөгөөд одоогоор доорх 6 койнд жилийн 16-30%-ийн ашиг өгч эхлээд байна. Бусад койнууд ч тун удахгүй нэмэгдэх болно.
Ашиг авч эхлэхийн тулд та дээрх койнуудаа Telexa апп-руу шилжүүлээд, койн түрээс гэсэн хэсгийг ашиглан 14 эсвэл 30 хоногийн хугацаатайгаар түрээслүүлнэ. Таны түрээслүүлсэн хугацаа дуусмагц ашгийн хамт дансанд тань буцаж орох болно. Амархан байгаа биз.
Веб сайт: www.telexa.mn
iOS апп татах: https://apps.apple.com/mn/app/id
Android апп татах: https://play.google.com/store/apps/details
Хамтдаа баялаг бүтээцгээе.
Бусад биржүүдээс шилжүүлэг хийх заавар:
Telexa дээр койноо түрээслүүлэн ашиг олох заавар:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!