ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/07-НД НИЙТЛЭГДСЭН
Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргаар Я.Эрдэнэсайханыг жинхэлжээ
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Жижиг, дунд үйлдвэрийн (ЖДҮ)-ийн газрын дарга Я.Эрдэнэсайханы томилгоог Засгийн газрын нэгдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, эрхэлж байсан албан тушаалд нь жинхлэн томилсон болохыг ХХААХҮЯ-наас мэдээлэв.
Я.Эрдэнэсайхан нь ХААИС, МУБИС, УИХ-ын Тамгын газар, ГИХГ зэрэг төрийн байгууллагад ажиллаж байсан. Мөн ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, ЖДҮҮХоршооны Бодлогын хэрэгжилтийн газрын даргаар 2017 оноос хойш ажиллаж байсан туршлагатай байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
