УИХ-ын чуулганаар 2021 оны Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын урьдчилсан дүнгийн талаарх ҮСХ-ны мэдээллийг танилцууллаа.
Энэ үеэр үг хэлсэн гишүүдийн 80% нь малын тоог сонсоод өнгөрөх биш бодлого ярьж, малын эрүүл мэндэд анхаарах шаардлагатай байгаа талаар хөндсөн тул Мал аж ахуйн талаар баримтлах бодлогыг Цагаан сараас өмнө УИХ-д танилцуулах чиглэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар ХХААХҮЯ-нд өглөө. Ингэхдээ статистик мэдээлэл, бэлчээрийн даац, малын эрүүл мэнд зэрэгтэй учлдуулахыг анхааруулав.
Тэрбээр "Малын тоо толгой өсөж байгаа ч малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэл ямар шатанд байна вэ? Ноолуураа самнаад л гаргаж байна. Мах, мах бэлтгэлийн асуудал байна.
Малын эрүүл мэнд маш хүнд байдалд орлоо. Коронавирусээс дутахгүй эрсдэлтэй, хөрсөнд хүртэл хадгалагддаг гоц халдварт өвчнүүдийг Төв аймаг гээд төвийн эрүүл бүс рүү та нар алдлаа. Вакцинжуулалт чанаргүй байна. Хадгалалт, хамгаалалт маш муу байна. Тээвэрлэлт, тарилга хангалтгүй. Мал, мах эрүүл байж монгол хүн эрүүл байна, махаа экспортод гаргана. Малын эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт маш муу. Малчдын талаар төрөөс баримтлах бодлого баталсан. Хэрэгжилт мөн хангалтгүй. Тиймээс энэ бүхнийг уялдуулж боловсруулаад танилцуулахыг чиглэл болгож байна" гэлээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!