Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс 2021 онд $9.25 тэрбумын экспорт хийснээс 81% нь эрдэс бүтээгдэхүүн байв

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын 2021 оны гадаад худалдааны урьдчилсан гүйцэтгэлийг Гаалийн ерөнхий газраас танилцууллаа. 

Өнгөрсөн онд манай улсын бараа эргэлт 16 тэрбум ам.долларт хүрсэн нь 2020 оныхоос 25% өсөж, худалдааны тэнцэл 2.4 тэрбум долларын ашигтай гарав.

Экспорт 9.3 тэрбум ам.долларт хүрч 22%, импорт 6.9 тэрбум доллар болж, 29% тус тус өсжээ.

Экспортын барааны нийт дүнд 

  • эрдэс бүтээгдэхүүн 7.5 тэрбум доллар буюу 81.3%
  • ургамлын гаралтай бүтээгдэхүүн 89.3 сая ам. доллар буюу 1%
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс 1 тэрбум ам. доллар буюу 11.1%
  • хүнсний бэлэн бүтээгдэхүүн 47.1 сая ам.доллар буюу 0.5%
  • нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 370.7 сая ам.доллар буюу 4%-ийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 97.9 хувийг эзэлжээ.

Монгол Улс дэлхийн 64 оронд бараа экспортолсноос 

  • БНХАУ-д 82.6 хувь
  • Швейцар-т 9.4 хувь
  • Сингапурт 2.8 хувь
  • БНСУ-д 2.4 хувь

тус тус ногдож нийт экспортын 97.2 хувийг дээрх орнууд эзэлж байна.