Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтэд тустай үйл ажиллагаа эрхэлж буй ашгийн төлөө бус хуулийн этгээдийн татварыг хөнгөлөх хуулийг хэлэлцэв

Т.Саран, iKon.mn
2022 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:05 2022/01/06

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/631370468111430

Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг бүлэг дээр ярьж санал нэгтгэх шаардлагатай гэсэн хүсэлтийг үндэслэн МАН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өгөв. Үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа. 

11:00 2022/01/06

Нийтэд тустай үйл ажиллагаа эрхэлж, татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдэлж байгаа бол тухайн үйл ажиллагаатай холбоотой санхүү татвар үйл ажиллагааны тайлангаа холбогдох байгууллагад гаргана. Нийтэд тустай үйл ажиллагааг эрхэлж байгаа ашгийн төлөө бус хуулийн этгээдийг, уг үйл ажиллагаанд хандив өгсөн аж ахуйн нэгжийн татварыг тодорхой хязгаарлалтын хүрээнд татвараас хөнгөлөх төрийн чиг үүргийг гэрээлэн гүйцэтгэх, давуу байдал олгох, төрийн болон орон нутгийн өмчийг давуу байдлаар ашиглуулдаг эрх зүйн зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. 

10:34 2022/01/06

Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн төсөлт холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг Засгийн газраас 2021 оноос арваннэгдүгээр сарын 24-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлжээ. 

Хуулийн төсөлд холбооны хариуцлагыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа ил тод байх зарчмыг хэрэгжүүлэх, төр холбооны хамтран ажиллах зарчмыг бизнесийн байгууллагаас ялгаатай байдлаар тогтоосон байна.

09:10 2022/01/06

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэх юм. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Бүртгэлийн байгууллагаар тоглож байгаа тоглоомыг зогсоох хэрэгтэй. Дээд шүүхийн шүүгчдийн шийдвэрийг худлаа бичээд явуулдаг хүн тус шүүхийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч хийж байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчийг хийж чадахгүй халагдаж байсан хүнийг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар тавьсан. Хэн нэг хүний суганы үс Монголын төрөөр тоглож болохгүй. Аль нам нь ч гарсан ийм зүйл хийх эрхгүй. Одоо бол биш болсон байна. Нэг зүйл дээр ард түмний өмнө ичлээ. Нийтийн сонсгол хийнэ гэж зарлаад жүжиг тоглолоо. МАН-ын хоёр зөвлөх ард түмний төлөөлөгч болоод үг хэлж байна. Ийм байж болох уу?" гэлээ. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

  • Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн төсөлт холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүн”-гийн талаарх Үндэсний статистикийн хорооны мэдээлэл сонсох
  • Ерөнхий сайдын мэдээлэл: “Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар”