• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/01-НД НИЙТЛЭГДСЭН

2022 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд 21 жил 3 сар ажилласан байх шаардлагатай

Г.Номин, iKon.mn
2022 оны 1 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой Нийгмийн даатгалын тухай хуулийн заалтуудын талаар Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн дарга Д.Басантай ярилцлаа.

- 20 жил нийгмийн даатгал төлсөн байвал эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрээд тэтгэвэрт гарах нөхцөл бүрдэнэ гэж ойлгож байгаа, зөв үү?

- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу ажилласан жилийн доод хэмжээг жил тус бүр гурван сараар нэмэгдүүлэхээр заасан байгаа. 

2021 онд өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгоход ажилласан жилийн доод хэмжээ нь 21 жил түүнээс дээш байсан. Хэрэв 2022 онд өндөр насны тэтгэвэрт гарах эмэгтэй 55, эрэгтэй 60 настай хүний нийт ажилласан жил нь 21 жил 3 сар байвал насандаа буюу жил ухрахгүйгээр өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ.  
 

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд хувь тэнцсэн тэтгэвэр гэсэн ойлголт байдаг. Нийт 10 жил түүнээс дээш хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан бол өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно. Хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгоход эмэгтэй 55, эрэгтэй 60 нас гэдэг журам үйлчлэхгүй, нас ухарч тэтгэвэрт гарна.

- Хэрэв зөв бол дөрвөн хүүхэдтэй ээж 14 жил ажиллаад 55 насандаа биш 50 насандаа хүсэлтээ өгөөд тэтгэвэр тогтоолгох суурь нөхцөл бүрдсэн байна гэж ойлгож болох уу?

- Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн, нийт ажилласан жил нь 20 жил бол эмэгтэй 50 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгоно. Ажилласан жилд нь 4 хүүхдийн 6 жилийг шууд оруулан тооцно. 

- Хүүхэд төрүүлсний жилийн нэмэгдлийг нэг хүүхэдтэй хүн ч эдэлнэ, тийм үү? 

- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор ажилласан жил дээр 1 жил 6 сар нэмж тооцож байгаа. 

Хэдэн хүүхэдтэйгээс үл хамааран төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор жил нэмж байгаа. Үүнд өргөж авсан хүүхэд мөн орно. Өөрөөр хэлбэл, гурав хүртэл настайд нь өргөж аваад зургаан нас хүртэл өсгөсөн хүүхдийн тоогоор ажилласан жил дээр нь 1 жил 6 сар нэмж тооцно

 

- Долоон жилийн сонголттойгоор тэтгэвэр тогтоолгох нөхцөлд цалингаас суутгаж байгаа НДШ дээр хувиараа мөнгө нэмж төлөх боломжтой юу. Хоёр компанид зэрэг даатгал төлөөд явж болдог уу?

- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу албан журмын даатгуулагч нь сайн дурын даатгалд давхар хамрагдаж болохгүй, хориглосон байдаг. Харин тухайн даатгуулагч хоёр ба түүнээс дээш байгууллагад зэрэг ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж болно. Энэ тохиолдолд тухайн хоёр байгууллагын цалингийн нийлбэрээс тэтгэвэр тэтгэмжийг тооцоолдог. 

- Тэтгэвэр тогтоолгоход үндэслэх долоон жил нь заавал дараалсан жилүүд байх уу? 

- Тэтгэвэр тогтооход даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан долоон жилд төлсөн шимтгэлээс тооцож тогтоодог. Тухайн долоон жил нь заавал дараалсан байх ёстой. Гэхдээ сүүлийн долоон жил биш байж болно. Аль дуртай дурын дараалсан долоон жилийн цалингийн дунджаас тэтгэвэр тогтооно.

- Төрийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарахад нэг удаагийн тэтгэмж олгож байгаа юу, ямар ажил эрхэлж байсан болон хот, хөдөөд ажиллаж байснаас тэтгэмжийн хэмжээ хамааралтай юу. Нэг удаагийн тэтгэмжийг ямар хугацаанд багтаж олгодог вэ?

- Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж нь Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын дагуу олгодог. Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр өөрийн төсөвтөө тусгадаг. Өөрөөр хэлбэл, энэ нь шууд нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр тэтгэмж огт биш. 

- Тэтгэврийн насанд хүрэхээсээ өмнө 20 жил нийгмийн даатгал төлчихсөн бол шимтгэл төлөхөө зогсоох, эсвэл өөр хувийн даатгалын байгууллагад шимтгэл төлж байгаад нас болохоор тэтгэвэртээ гарч болох уу? 

- Яг одоо 2022 онд тэтгэвэр тогтоолгоход ажилласан жилийн доод хэмжээг 21 жил 3 сар байхаар заасан байна. Энэ хугацааг 2037 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлж, ажилласан жилийн доод хэмжээ 25 жил байхаар хуульд заасан.

Хэрвээ нийт шимтгэл төлж ажилласан жил нь /төрийн байгууллага, хувийн хэвшил ялгаагүй/ 25 жил болсон бол иргэн өөрөө нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байх эсэхээ шийдэж болно.

Мөн олон төрлийн хувийн даатгалын тогтолцоо бий болсон учраас ажилласан жил нь хангалттай 25 жил хүрч байвал хувийн даатгалд хамрагдаж болно.

Нийгмийн даатгалын багц хуулиуд шинэчлэгдэхээр УИХ-аар хэлэлцэгдэж байна. Энэ хуулиар илүү боловсронгуй шинэлэг зохицуулалтууд тусгагдсан байгаа. Нийгмийн даатгалд даатгуулснаар зөвхөн өндөр насны тэтгэвэр тогтоолгох бус олон төрлийн тэтгэвэр, тэтгэмж авч болно.

- Сайн дураараа даатгал төлөх гэрээний хугацаанд дунд нь төлж чадалгүй завсардсан тохиолдолд яах вэ?

- Сайн дурын нийгмийн даатгалд гэрээний хугацаа гэдэг ойлголт маш чухал байдаг. Сайн дурын даатгалын гэрээг ихэвчлэн нэг жилээр байгуулдаг. Иргэд даатгуулагчид гэрээтэй хугацаандаа алдангиа төлөөд тасарсан сараа нөхөж төлж болно. Гэрээний хугацаа дууссан эсвэл огт гэрээгүй тохиолдолд өмнөх сар, жилээ нөхөж төлнө гэдэг ойлголт огт байхгүй. Ер нь нийгмийн даатгал гэлтгүй, даатгал бол ирээдүйг урьдчилан даатгадаг.

Нийгмийн даатгалын хууль тогтоомжид тасралтгүй 3 сар, 6 сар, 9 сар, дараалсан 7 жил гэсэн зохицуулалтууд байдаг. Түүнээс биш огт завсардахгүй, тасралтгүй 20-25 жил ажилласан байна гэсэн хуулийн заалт огт байхгүй.

Иргэд дунд нь завсардчихлаа, тасарчихлаа яах вэ? гэж их асуудаг. Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход дараалсан 7 жил л тасраагүй байх ёстой. Нийт ажилласан жил нь дундаа тасарсан байсан ч болно.

- Цар тахлын үед НДС-аас иргэдэд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгож байгаа байх аа?

- Тийм ээ. КОВИД-19 цар тахлын энэ үед тус хэлтэс нь нийт 12,562 даатгуулагчид 2,678.1 сая төгрөгийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг олгож ажилласан байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
58
Зураг
ТЭНЭГЛЭЛ
20
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
ГАЙХМААР
10
Зураг
БУРУУ
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
191 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [202.126.88.194] 2025/4/18
49 настай, нийгмийн даатгал 25 жил төлсөн эрэгтэй хэдийд тэтгэвэрт гарах вэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.48] 2024/12/17
4н хүүхэдтэй 50н нас хүрсэн эмэгтэй заавал үргэлжлүүлэн ажиллах хүсэлт өгөх ёстой юм уу? Тэтгэвэрт гарах хүсэлгүй бгаан
0 | 0 Хариулах
Ээгий [59.153.115.22] 2024/4/23
Улсад ажиллаж байгаад тэтгвэрт гарч байгаа хүн нэг удаагийн тэтгэмжээ авах гэсэн чинь төсөвтөн мөнгөн орж ирээгүй гээд мөнгийн өгөхгүй гэх юм ингэж болдог юм уу ХААНаас лавлаж асуух вэ
0 | 5 Хариулах
Bolor [202.179.26.143] 2024/4/11
1 хүүхэд маань 1 нас 6 сартай өвчнөөр алдсан байхад 4 хүүхдийн тоонд орох уу?
11 | 0 Хариулах
иргэн [202.21.107.93] 2024/3/3
Улсад 40 жил ажилласан байсан чинь ардчиллын дүйвээний үеэр зарим жилүүдийн бичиг баримт нь устаад алга болчихсон байх юм. Ардчилсан намаар хохирлоо төлүүлмэээр байна Яах вэ?. Хаана хандах вэ?
4 | 1 Хариулах
Зочин [66.181.161.83] 2023/12/4
55 нас хүрчихээд тэтгэвэртээ гарахгүй байгаа эмэгтэй хүнийг яах ёстой юм бол? Ямар нэгэн хууль дүрэм байна уу
1 | 50 Хариулах
зочин [66.181.183.47] 2023/9/24
Цэцэрлэгийн багшийг хүнд нөхцөлд тооцмоор бна. Маш их дуу чимээ, сэтгэл зүйн байдал, биеийн хүч, оюуны хүчээ зарцуулдаг мөртөө, эрүүл мэндээр хохирч байгаа улсууд шүү дээ ??? өөрийн хүсэлтээр гармаар байна.Ажилсан жил нь хангалттай байхад,хувь тэнцүүлж гармаар байна.
13 | 7 Хариулах
Зочин [202.126.90.123] 2023/6/23
Эмэгтэй хүн болгонд гаргасан хүүхдийнх нь тоогоор жилий нь нэмээч. Яахаараа заавал тэдэн оноос хойш тэтгэвэрт гарсан бол хүүхдийн тоогоор нь ажилласан жил нэмэгдэнэ гээд заалт байдгийн. Адилхан л эмэгтэй хүн хүүхэд гаргаж өсгөсөн биздээ. Дээхэн үеийн хүүхэд төрүүлж өгсгөсөн эмэгтэйчүүдийг ямар учиртай ингэж ялгаад байгаан бэ. тэд гаргасан хүүхдүүдээ өсгөхөд цаг хугацаа зарцуулаагүй юм уу. Үр хүүхэд тээж төрүүлж өсгөсөн бүх хүнд энэ заалтаараа жилийн нэмэгдлий нь нэмээч. Бхга тэтгэвэр авдаг хүмүүсд хэдэн төгрөг ч болов нэмэгдэнэ биз дээ. Ээжүүдийг яагаад ингэж ялгаж байгааг сайн ойлгохгүй л бна.
3 | 12 Хариулах
Батсайхан [202.126.90.76] 2023/4/2
Нөхөн төлөлт хугцаа 11жил тооцсон энэ нь тэтгэвэрт гархад хамаарагдах уу
9 | 8 Хариулах
Зочин [202.179.21.218] 2024/1/2
хамаарна
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.91] 2023/2/6
Эмэгтэй хүн 55 нас хүрэхдээ 11 жил ажил хийсэн байвал 55-тайдаа биш 65-тайдаа тэтнэвэрт гарах юмуу? 65 хүртлээ сайн дураараа төлөх ёстой юу? 1 хүүхэдтэй. Сайхан тайлбарлаад өгөх хүн бна уу
1 | 1 Хариулах
Зочин [202.21.101.114] 2024/3/19
тийм зөв. эсвэл халамжаар гарч болно.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.71] 2023/1/31
Тэтгэвэрт гарахдаа заавал төрсөн өдрөөрөө гарах журам гарсан юмуу.Бага 6-7 сарын сунгаж ажиллаж болохуу
8 | 0 Хариулах
Зочин [202.131.245.226] 2023/1/11
Ер бол өндөр төлсөн дараалаагүй 5 жилээр тэтгэвэр тогтоолох нь зөв. Яагаад гэвэл тэтгэвэрийн санд байгаа хувь хүмүүсийн мөнгөний хүү тооцдоггүй. Бас дээр нь тэтгэвэр үр хүүхэд нь өвлөгдөх хэрэгтэй. Нийгмийн даатгалын шимхтгэл төлж төлж Тэр иргэн хэрэв нас барвал Иргэний гэр бүлд төлсөн мөнгө олгогдгүй. Бас хэрэв Өрх толгойлон амьдарч байгаа эр, эм хүмүүсийн аль ч болов нас барахад үр хүүхэд нь нэг ч төгрөг өгдөггүй. Энэ шударга биш байгаа
12 | 0 Хариулах
Зочин [202.126.88.185] 2023/1/8
Яаж ийгээд шулан мөлжиж, дараа нь удаалгүй үхүүлж, төлсөн даатгал шимтгэлийг нь Эрдэнэ, Ундармаа мэтийн бирдүүд цуслах, ийм л тоштолцоог энэ МАНАН бүрдүүлж байна. Алалцах болно оо!!!
8 | 0 Хариулах
Зочин [64.119.27.11] 2022/12/22
2 асуулт байна. 1-рт 1963 оны 02 сард төрсөн хүн 2024 оны 08 сард тэтгэвэрээ тогтоолгох юм байна гэж ойлголоо зөв үү. 2-рт Сүүлийн 20 жилийн дараалсан дуртай 7 жилийн цалингийн дунджаас тэтгэвэр тооцно гэсэн.Гэтэл сүүлийн 20 жилд яг дараалсан 7 жил байхгүй 5-6 жил дараалаад дунд нь тасарсан байх юм. Энэ тохиолдолд хэрхэн тооцож тэтгэвэр тогтоох вэ.
10 | 51 Хариулах
TooDeep [192.82.65.61] 2022/12/14
Хаха 65 нас хүртэлээ амьд явах баталгаа алга today монголд эрэгтэй хүн тэр тусмаа.
6 | 6 Хариулах
Зочин [202.72.245.61] 2022/12/8
Нэрийн дансны аргаар хэзээнээс тэтгэвэр бодож эхлэх вэ?
3 | 0 Хариулах
Зочин [192.82.80.119] 2022/8/27
Тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын хэлтэст шаардлагатай хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны бүх дэвтрүүд, түүнээс гадна бүрдүүлэх шаардлагатай баримтуудыг бүрдүүлж өгдөг.Тэр баримтуудаас ТУХАЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСЭЭС АЛГА БОЛОХ ТОХИОЛДОЛ гарах нөхцөл, боломж, гарах тохиолдол байдаг юм уу? Арай үгүй байлгүй дээ.Нийтийн тээврийн автобусанд сонсоод бүүр гайхлаа шдээ.
0 | 1 Хариулах
Зочин [150.129.143.65] 2022/11/15
Алга болох тохиолдол бгаа.Хохирсон иргэд бий.
0 | 0 Хариулах
иргэн [202.55.188.120] 2022/7/25
нэг удаагийн буцалтгүй тусламжийг байгууллагын төсөвт тусгадаг бол сангийн яамнаас санхүүжилт хийхгүй гээд удаж байна
0 | 0 Хариулах
Зочин [202.179.24.154] 2022/7/18
Ер нь ажил олгогчид 50 наснаас дээш настай хүнийг өндөр настай гээд ажилд авдаггүй биз дээ. Ийм байхад жил бүр тэтгэвэрт гарах нас нэмэгдээд байдаг нь ямар учиртай юм бэ? Дээр нь бас дараалсан 7 жил гэдгээ 5 жил болгомоор юмаа. Хүнрүүгээ чиглэсэн юм огт байхгүй!
23 | 0 Хариулах
Зочин [66.181.161.75] 2022/7/13
Ene jil tetgewert garsan mongo hezee buuh we 5 sarin eheer materialaa ogson
0 | 0 Хариулах
Иргэн [183.177.98.53] 2022/7/4
Улсад ажилласан жил 37 жил боловч зарим онууд нь бичиг баримтын зөрчилтэй гээд хасагдаад нийгмийн даатгалаас 27 жил гэж тооцсон. Тэтгэвэр тогтоолгоход мөнгөн дүн 27 жил нь 37 жилээс бага тогтоогдох уу. Эсвэл ялгаагүй юу. Мөнгөн дүн нь бага тогтоогддог бол бичиг баримтын зөрчилөө арилгуулмаар. Хэрвээ адил тогтоогддог бол илүү ажил баймаар. Зөвлөгөө өгөөч баярлалаа
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.88] 2023/2/15
мөнгөн дүн хамаарна шдээ
0 | 0 Хариулах
иргэн [202.55.188.40] 2022/6/11
тэтгэвэрт гарах гэсэн биш бөөн лавлагаа архивын тодорхойлолт. нэг байгууллагад 37 жил тасралтгүй ажиллаж байхад арайл чирэгдэл ихтэй хүнд сурталтай юмаа СХД нийгмийн даатгалын ажилтангууд арайл биш юмаа
15 | 0 Хариулах
Оюун [103.80.210.41] 2022/5/22
2022 онд тэтгэвэр нэмсэн нэмэгдлийг шинээр тогтоолгож байгаа тэтгэвэр дээр нэмж олгох уу. Олгохгүй бол яагаад, 2021 онд тогтоолгосон тэтгэвэр нэмэгдэж байгаа биз дээ
0 | 6 Хариулах
Zochin [202.126.89.8] 2022/5/3
Ene 55nas,60nas gej zaaval zaaj chadaj bgaa yum yum chin yagaad ajilin nuhtsuliig hargalzahgui bgaan heviin bus gej ner ugchihuud yamar ji nadaarai gadaa haluund ni halj huitend hurj urgelj hog shoroo hund achaa uurch ajilj amidarch bhad ajiliin nuhtsuliig ni hargalzan uzej 30n jil ajilsan l bol asuudalgui 50.55taid ni suulgaj boldoggui huuliin ajilchidaa muljij amidrah heregguil bmaar bna husvel 50.55taid ni ajiliin nuhtsuluur suulgaj bmaar bna shuu
1 | 0 Хариулах
зочин [150.129.142.59] 2022/5/1
ок
0 | 1 Хариулах
зочин [150.129.142.59] 2022/5/1
төрийн захиргааны байгууллагуудад ажиллаж байгаа тэтгэвэрийн нас нь тэтгэвэрт орох болзол хангасан, ажилласан жил нь бас тэтгэвэрт орох болзол хангасан ийм хүмүүсээ шууд тэтгэвэрт нь оруулдаг болгомоор байна. Тэгвэл төрийн албаны шалгалт өгөөд тэнцсэн нөөцөд байгаа хүмүүс нь ажилтай болно шүү дээ. Үүн дээр төрийн албаны зөвлөл нийгэм хөдөлмөрийн яам анхаарч болдоггүй юм уу
3 | 0 Хариулах
ЗАЛУУЧУУД [150.129.142.59] 2022/5/1
АЖИЛЛАСАН ЖИЛ НЬ ХҮРСЭН, НАС НЬ ХҮРСЭН БАЙТАЛ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД АЖИЛЛААД Л БАЙГАА ХӨГШДИЙГ ШУУД ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГАДАГ БАЙМААР БАЙНА ЯАГААД ГЭВЭЛ ТЭГЖ БАЙЖ ЗАЛУУЧУУД НЬ АЖИЛТАЙ БОЛНО ШҮҮ ДЭЭ. ЯЛАНГУЯА ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГААР ИЙМ ХҮМҮҮС ОЛОН БАЙНА ҮҮНИЙГ ХУУЛИА МӨРДӨЖ ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ. ЭРЭГТЭЙ 62 ЭМЭГТЭЙ 56-60 НАС ГАРЧААД УЛСАД 25-30 ОРЧИМ ЖИЛ АЖИЛЛАЧИХААД Л АЖЛАА ХИЙГЭЭД БАЙХИЙМ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ УУ. ИЙМ ХҮМҮҮСИЙГ ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГААД СУРГУУЛЬ ТӨГСӨӨД АЖИЛГҮЙ БАЙГАА ЗАЛУУЧУУДАА АЖИЛТАЙ БОЛГОВОЛ ЗҮГЭЭР ЮМ САНГИЙН ЯАМ БУСАД ЯАМДААР Ч БАЙНА, БАС ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГУУДААР Ч ИЙМ ХҮМҮҮС БАЙНА. УГ НЬ ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛИЙН ДАГУУ ИЙМ ХҮМҮҮСЭЭ ТЭТГЭВЭРТ НЬ ОРУУЛМААР ЮМ
24 | 3 Хариулах
Зочин [202.126.90.155] 2022/4/27
сайн байна уу хортой нөхцөлд 11 жил ажилсан , 2хүүхэдтэй улсаас авсан 5.7 жилтэй 45насандаа тэтгэвэрт гарахад ажилсан жил нь хүрэх үү
14 | 1 Хариулах
Зочин [202.55.188.88] 2023/2/15
19.7 жил болж байна хортой нөхцлийг хэдээр тооцох юм байгаан 1.5 аар нэмж тооцвол хүрнэ үгүй бол дахиад 9 сар төлөх нь дээ хө.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.35] 2022/4/17
Сүүлийн 7 жил биш байж болно гэсэн.Огт болохгүй гэсэн ойлголт биш болов уу гэж бодлоо.Зөв болов уу
2 | 0 Хариулах
Зочин [150.129.142.88] 2022/4/13
Сүүлийн 20 жил дотроос дуртай 7 жилээ сонгоно гэсэн мөртлөө сүүлийн 7 болохгүй гээд байх юм Хүрэлбаатар гэдэг хувхай баядын оруулсан хууль гэсэн шүү
0 | 1 Хариулах
Саран [202.126.89.206] 2022/4/10
Миний бие 2022оны 4сарын 01нээс тэтгэврийн материалаа НДГазарт бүрдүүлж өгсөн. Яаг энэ цаг мөчид өндөр төлсөн 5 жилийн дундачаар бодох юмуу.7 жилээр юмуу үүнд хариулж өгч туслаач
3 | 0 Хариулах
Зочин [122.201.22.167] 2022/4/21
7 жил гэсэндээ
0 | 0 Хариулах
Туяа [202.21.107.242] 2022/4/8
50 хүрч тэтгэвэр тогтоолгоход төрүүлсэн 4 дэх хүүхэд заавал 6 ой хүрч байж тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх юм уу
0 | 0 Хариулах
З0чин [202.126.88.53] 2022/4/6
Эмэгтэй цэргийн бүрэн тэтгэвэр 2008 онд тогтоолгосон урьд нь энгийнээр ажилласан 4 жилийг 57 нас хүрсэн нэмэх үү мөн тэтгэвэрт гараад дундаа тасарсан ч 5 жил гаруй даатгал төлсөн энэ урьд 4 жил дээр нэмэгдээд 10 жил болвол хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоох уу заавал ндш тасралтгүй байх уу
5 | 0 Хариулах
Амраа [66.181.184.76] 2022/3/5
Бүрэн тэтгэврийн хамгийн доод хэмжээ хэд үү ?
0 | 0 Хариулах
Зочин [192.82.80.224] 2023/4/25
Бүрэн тэтгэвэр гэдэг ямар төрлийн тэтгэвэр вэ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.123] 2022/2/22
Ажилсан жилийг харгалзаад насны заалтгүй болгож болдоггүй юмуу заавал 55. 60 насгээд заадаг тэнэг юмаа хүн өөрөө хүссэн үёдээ тэтгэвэртээ гардаг эрхийг ард түмэндээ олгоочоо нохойн гөлөгнүүдээ
7 | 1 Хариулах
Зочин [66.181.161.83] 2023/12/4
Юун мөрөөдцөн юм. Хэл амтай авгай нар хурдан тэтгэвэртээ гарах хэрэгтэйшд. Харин ч 55 хүртчихээд тэтгэвэртээ гарахгүй байгаад байвал тэр хүнийг яах ёстой юм бол гэж бодож байхад
0 | 0 Хариулах
Зочин [202.131.236.170] 2022/2/10
Монгол эрчүүд богино настай. Жил уртасгаад байвад Эрдэнэ, Ундармаа мэтийн ХУЛГАЙЧ НАРТ нийгмийн даатгал нэрээр өргөл барьц өгсөөр нүд аних юм бна
13 | 0 Хариулах
Зочин [103.242.47.66] 2022/2/8
53 настай 4 хүүхэдтэй эмэгтэй байна. улсад 18 жил 4 сар ажилласан. хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгох боломжтой юу? боломжгүй бол яагаад?
0 | 20 Хариулах
Зочин [202.55.188.88] 2023/2/15
4 хүүхдийн1,5*4= 6 жил нэмэгдээд 24,4 жил хүрч байгаан бишүү?
3 | 0 Хариулах
sek [66.181.180.249] 2022/2/7
Urgeljilsen 5jil 7jil baihgui dundaa hoyulaa tasarsan murtluu ajillasan niit jil ni 30 jil hurch baiwal yaj tetgewer togtooh we
12 | 11 Хариулах
Ольга [192.82.77.167] 2022/2/6
33-35 жил ажилсан хүн бн Гэтэл дараалсан 7 жил дунд 5 сар тасарсан байгаа 84 биш 79 сараар бодож болдог болов уу хариу өгөөч
0 | 0 Хариулах
Оюуна [66.181.191.14] 2022/1/16
Би 1985-2010 он дуустал тасралтгүй ТЗ-д ажилласан. 2011-2015 хүртэл 5 НДШ төлөөгүй байж байгаад 2016 оноос хойш НДШ төлж эхэлсэн. 2017 оны 1 сард 1 удаа төлөөгүй. Одоо 2022 он хүртэл НДШ төлөгдөөд сүүлийн 7 жил болохийн. 2023 онд тэтгэвэр тогтоолгоно. Энэ дунд нь тасарсан 1 сарыг нөхөж төлж болох уу? Энэ тэтгэвэр тогтоолгоход нөлөөлөх үү???
0 | 2 Хариулах
зочин [43.231.113.84] 2022/1/26
Дараалсан 7 жил буюу 84 сарын цалин хөлсний дундажаас тооцно Тэгэхээр танийх 83 сар болно. 83 сарыг 84 хард харьцуулахад нээх ялгаа гарахгүй ш дээ Тасарсан нэг сарыг чинь нөхөж төлөх боломжгүй
3 | 7 Хариулах
Зочин [202.55.188.125] 2023/6/26
Дунд нь тасарсан сарын цалинг 000гэж нэмээд 84сардаа хувааж тэтгэвэр тооцох дүнг гаргадаг
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.126] 2022/1/14
Хүүхдийн тоо харгалзахгүй 50 настай гаргаачээ
1 | 5 Хариулах
Зочин [64.119.23.118] 2022/1/8
28 жил улсад ажиллсан юмаа 50 нас хүрч байнаа өвчний улмаас тэтгэвэртээ гарья гэхээр миний тэтгэмж мөнгө олдох боловуу нас нь болоогүй болохоор тэтгэвэр бас бага тогтох уу хариу өгөөч
0 | 4 Хариулах
зочин [43.231.113.84] 2022/1/26
Нийгмийн даатгалын тухай багц хууль тогтоомжид эрүүл мэндийн шалтгаанаар 50 настай гарна гэсэн зохицуулалт огт байхгүй л дэ. Хүүхдээр, эсвэл нөхцөлийн буюу хортой халуун нтр гээд 50 нас 45 настай гарч болно. Тэтгэвэр бага тогтдог шалтгаан нь ажилласан жил, цалин хөлс 2 л байгаа. Эрүүл мэндийн шалтгаантай гээд тэтгэвэр бага тогтоно гэсэн ойлголт огт байхгүй
1 | 0 Хариулах
zochin [31.10.156.248] 2025/2/23
50 nastiest anhnii hushed toujours baihad yu ve
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.54] 2022/1/7
25 жил ндш төлсөн. Одоо төлөхгүй байж болно гэсэн байна. Төлөхгүй байя аа 200 300 цаас нь ч болтугай амьдралд хэрэгтэй шүү дээ гээд нягтландаа хэлсэн чинь ийм тушаал ирээгүй ээ, тийм юм мэдэхгүй гэж байна. Хэрэгжүүлэх юм уу үгүй юм уу. Энэ хүмүүс чинь мэдэхгүй л байна шүү дээ. Бас хэрвээ одоо төлөхөө больчихвол тэтгэвэр авахад ямар нэг өөрчлөлт гарах уу?
4 | 8 Хариулах
зочин [43.231.113.84] 2022/1/26
Нийгмийн даатгал бол албан журмын даатгал төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаа иргэд нийгмийн даатгалд заавал даатгуулана. Дээр байгаа нийтлэл дээр огт төлөхгүй гэж хэлээгүй л байна ш дэ Өөрөө шийднэ Сайн дурын даатгалд хамрагддаг иргэд бол жилээ гүйцээчихээд больчихож болно ш дэ Уг нь бол 25 жилээс дээш төлсөн бол тэтгэвэр тогтооход нэмэгддэг, тэтгэвэр нь өндөр тогтдог л до
0 | 0 Хариулах
чимгээ [66.181.161.67] 2022/1/26
болох юм уу?, үгүй юм уу? тойруу хариулт бэ? 25 жил НДШ төлцөн, нас болоогүй тул цаашид НДШ төлөхгүй ажилая гсн ажилтнаа ямар кодоор бүртгэж, яаж тайлагнах вэ?
0 | 0 Хариулах
Урнаа [66.181.176.26] 2022/1/27
Хэрвээ компани, төрийн бгууллагад ажилладаг бол болохгүй, 25 жил болсон цаашид төлөхгүй гэж болохгүй. Харин та сайн дураараа НДШ 13.5%-аар төлдөг бол 25 жил төлчихөөд цаашид төлөхгүй бж болно. Жишээ нь 25 жил төлчихсөн бол одоо ажилгүй боллоо гэхэд сайн дураар төлөх хэрэг бхгүй тэтгэврийн насаа хүлээнэ гсн үг. Хувиараа бизнес эрхэлдэг, ажилгүй ч сайн дураараа НДШ төлдөг бол 25 жилээс хойш төлөхгүй бж болно.
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.125] 2023/6/26
Ндш ийг жил нь хүрээд нас нь хүрээгүй бол төлсөөр байх хэрэгтэй юм бна лээ төлөхгүй байж болно гэдэг бол таны төлөө хэлсэн үг биш ээ шимтгэл төлсөн жилийн тоогоор тэтгэвэрийн хувь нэмэгддэг учраас төлж байх нь ашигтай яг тэтгэвэр тогтоолгоход нэг сар ч нэмэр болдог байгаа шүү хүмүүс ээ
0 | 0
Зочин [66.181.179.207] 2022/1/7
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД НИЙГМИЙН ДААТГАЛД 1 Ч ТӨГРӨГ БҮҮ ӨГ ДАНДАА ТӨР НЬ ИРГЭНЭЭ ХУЛХИДНАА ПСДАК ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ
0 | 4 Хариулах
Зочин [202.55.188.93] 2022/1/4
Хүнд хортой нөхцөлд 20иосдээш жил ажилласан хүн нас нь хүрээгүй бол тэтгэвэр тогтоолгож болох уу
0 | 6 Хариулах
angel [122.201.21.113] 2022/1/4
6 хүүхэдтэй хүн 9.6 жил дээрэн хувиара 15.4 жил төлнө гэсэн үгүү тэгж байж 25 жилтэй олон хүүхдтэй тэтгэвэрт гархуу
1 | 0 Хариулах
зочин [43.231.113.84] 2022/1/26
6 хүүхэд бол 9 жил шүү. 9,6 жил биш. Хүүхдээр бол 50 насандаа тэтгэвэр тогтоолгоно Ажилласан жил нь 20 жил түүнээс дээш байх ёстой
0 | 3 Хариулах
Сайханаа [202.9.46.4] 2022/1/3
Улсад 20 настайгаасаа ажилласан одоо 46тай. Аль хэдийн улсад ажилласан жил маань 25 жил болсон.Гэвч би хувийн байгууллагат ажилладаг. би ндш төлөхгүйгээр цалингаа бүтэн аваад явж болно гэсэн үг үү."Хэрвээ нийт шимтгэл төлж ажилласан жил нь /төрийн байгууллага, хувийн хэвшил ялгаагүй/ 25 жил болсон бол иргэн өөрөө нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байх эсэхээ шийдэж болно." би 46 тай ид ажил хийдэгнасан дээрээ байгаа. гэтэл танай хуулинд хөдөлмөрийн харилцаанд орсон л бол татвар ндш төлөх заалттай. би улсад 25 жил ажилласан учраас ндш суутгахгүй бүтэн цалингаа авна гэж болох уу
0 | 15 Хариулах
Зочин [202.21.108.245] 2022/1/5
уг нь бол таны жил хангалттай юм байна. гэхдээ манай улсад ажил эрхэлж л байгаа бол заавал ндш, хаоат төлөх хуультай учир төлөхгүй байж болно гэсэн юм байхгүй
2 | 0 Хариулах
зочин [43.231.113.84] 2022/1/26
25 жилээс илүү гарсан жил чинь тэтгэвэр тогтооход нэмэгддэг. Тэтгэвэр чинь өндөр тогтоогдоно гэсэн үг. Сайн дурын нийгмийн даатгал төлдөг хүмүүс 25 жил болчихсон бол болиод зогсоочихож болно л доо.
2 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/1/3
хятад манжийн үлдэгдэлүүд хүмүүсийг зүгээр байлгахгүй байнга зүүгээр шивэх юм аа.
5 | 0 Хариулах
жирийн [202.70.36.226] 2022/1/3
Хүүхэд төрүүлсэн жил нэмэгдэж байгаа нь сайшаалтай ч огт ажил хийж байгаагүй, эсвэл хэдхэн жил ажиллачихаад олон жил татвар даатгал төлөөгүй хүмүүс сүүлийн хэдхэн жилд нь даатгал төлөөд олон хүүхэдтэйгээр тэтгэвэр тогтоолгоод байгаа нь 20, 30 жил ажиллачихаад 55 болон түүнээс дээш насаа хүлээгээд тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байгаа хүмүүс үнэхээр ялгаварлагдаж байгаа мэт санагддаг. 20 эсвэл түүнээс дээш жил даатгал, татвараа төлсөн эмэгтэй 50, эрэгтэй 55 нас хүрсэн, өөрөө хүссэн иргэдийг тэтгэвэрт гаргачихдаг болгомоор байна.
12 | 0 Хариулах
Зочин [202.21.108.54] 2022/1/12
Тэр олон хүүхэдтэй, тэтгэвэрээ тогтоолгосон гээд байгаа эхчүүд чинь дор хаяж 20-с дээш жил ажиллаж байгаад тэтгэвэриын эрх үүснээ. Хүүхдийн тоо бол зөвхөн ажил дээр л урамшуулал болж нэмэгдэж байгаа юм. Мөн хэн их татвар шимтгэл төлнө тэрнийгээ үр шимийг үзнэ шүү дээ. Хууль нь тийм . Магадгүй та их тэтгэвэр авмаар байвал НД-шимтгэл хурааамжаа их л төлнө гэсэн үг л дээ
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.250] 2022/1/3
Хувь тэнцүүлсэн тэтгэвэрээ бага өгөөчээ нэмхээ болиочээ 30,40 жил ажил хийчээд цалин бага болхоор хувь тэнцүүлсэнээс бага тэтгэвэр тогтоогдож байна энэ арай л шударга биш байна цалингийн хэмжээнээс гадна хэдэн жил хөдөлмөр хийж татвар төлснийг харж хэдэн хувь тогтоохоо шийдэх хэрэгтэй 10 жил ажилласан хүн яахаараа 30,40 жил ажилласан хзнээс өндөр тэтгэвэр авах ёстой юм бэ дээр нь тэтгэвэр нэмэх болгонд тэтгэвэийн доод хэмжээг нэмнэ гэж ярихын ажил хийсэн нь хохироод хийгээгүй татвар төлөөгүй нь хожоод байна их сонин тогтолцоо юмаа
20 | 3 Хариулах
иргэн [202.55.188.120] 2022/7/25
хувь тэнцүүлэн тогтооно гэхээр илүү мөнгө өгдөг юм уу миний 12 жил хасагдаад хувь тэнцүүлэн тогтооно гэсэн 12 жил иргэний шүүхээр орох юм байна
0 | 0 Хариулах
Хишигсүрэн [66.181.161.12] 2022/1/3
25 жил ажилласан одоо нийгмийн даатгал төлөхгүй байж болох уу
1 | 1 Хариулах
Зочин [192.82.74.61] 2022/1/3
Болно шүдээ. Ажиллаагүй байсан ч нийгмийн даатгал төлөхгүй байж болно. Харин тэтгэвэр авахгүй
1 | 2 Хариулах
Зочин [64.119.18.220] 2022/1/2
Tetgever togtoohod yanz buriin mergejil tus burt NDShimtgel hed heden huviar togtdog talaa sain meddeggui shuu de.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.74.61] 2022/1/3
Мэргэжил хамаагүй. Авч байсан цалингаас чинь хамаарна
4 | 1 Хариулах
Зочин [202.126.89.243] 2022/1/2
Daraalsan 5jil bolgood. nas emegtei 50eregtei 55,ajilsan jiliig 20 bolgomoor bna.huuchinaar n togtoodog bolmoor bn shv.
9 | 4 Хариулах
Yu ve [66.181.188.174] 2022/1/2
Yu bolood bna ve. Suuliin daraalsan 7 Jilees tetgever bodogdohgui gedgiig you get oilgoh ve. Suuliin jiluuded train ihessen biz dee durakuudaa
0 | 2 Хариулах
Зочин [192.82.74.61] 2022/1/3
За дурак нь ойлголоо
1 | 0 Хариулах
nyabo [139.5.218.30] 2022/1/3
Suuliin daraalsan 7 jilees ch bolno, dundaas ni ch bolno, hussen daraalsan 7 jileesee togtoolgono gej bna.
3 | 0 Хариулах
bii [202.21.108.141] 2022/1/4
suuliin daraalsan 7 jilees bolohgui gej helsen bna.n.daatgal orj asuuhaas daa
0 | 0 Хариулах
зочин [43.231.113.84] 2022/1/26
Аль дуртай дараалсан 7 жил гэж байна ш дэ. Тэгэхээр сүүлийнх ч болно. Өмнөх дундах аль ч болно
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.105] 2022/1/2
Багц хууль хэзээ батлагдах вэ. 5 жилээр баталж өгөөч
9 | 0 Хариулах
Зочин [202.126.90.105] 2022/1/2
5жилийг дэмжиж байна
7 | 0 Хариулах
Зочин [202.126.90.105] 2022/1/2
Дараалсан 7 жилээ 5 жил болгоё. Энэ зайлшгүй шаардлгатай.
6 | 1 Хариулах
Зочин [59.153.86.87] 2022/1/2
Энэ одоо юу вэ яагаад жил бүр 3 сар нэмдэг байнаа.Энэ хуулийг иргэн хүний зүгээс дэмжихгүй.
3 | 0 Хариулах
Нарангэрэл [202.126.89.134] 2022/1/2
7 жилээ 5 жил болгомоор бна. 35 жил ажил хийгээд ажил хийгээгүй хүнтэй адил тэтгэвэр тогтоогдсон. 374301 төгрөг. НДДэвтэр нь баталгаажсан хирнээ компюьторт харагдахгүй бна гэсэн үндэслэлээр 7 жил хассан. Баталгаажсан дэвтэрт найдаж явсан.
7 | 1 Хариулах
Наран [103.229.122.230] 2022/1/2
5 жил болгож 65%-80 % болгоооо
9 | 0 Хариулах
Bataa [202.126.89.119] 2022/1/2
1962 -12 card turcun xvn xezeenees tetegveriin materiaalaa ugdug be ajilcan jil n xangalttai xeleed uguuch BZDvvregt 2022 ond tetegvertee garax gesen um oo
3 | 1 Хариулах
nyabo [139.5.218.30] 2022/1/3
Buh materialaa burduuleed yag torson odriinhoo margaash ni avaachij ugch bolno
2 | 0 Хариулах
зочин [43.231.113.84] 2022/1/26
12 сард төосөн өдрөөр чинь эрх чинь үүснэ Тэгэхээр 2022 оны 9 10 сараас хөөцөлдөөд БЗД-ийн Нийгмийн даатгал дээр очоод материалаа шалгуулаад зөвлөгөө аваарай Тэгээд өргөдлөө эрт өгчихвөл төрсөн өдрөөсөө эхлээд тэтгэврээ авч болно. Хугацаа алдахгүй
3 | 0 Хариулах
SHUDRAGA NRGEN [122.201.21.157] 2022/1/2
7жилээ болилдоо 5 жил болго
3 | 0 Хариулах
Зочин [150.129.142.19] 2022/1/2
20 байтугай 30 жил тасралтгүй ажилласан. Гэтэл өндөр цалинтай 7 жилээ таслахгүйг хичээсэн ч хариуцлагагүй хувийн хэвшил, нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаанаас дунд нь 2 сар тасалсан байгааг яаж залруулах ёстой вэ?
7 | 0 Хариулах
bii [202.21.108.141] 2022/1/4
haramsaltai hereg boljee
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.245] 2022/1/5
хариуцлагагүй найдваргүй тэнэг нягтлангууд гай л болно хүний амьдралд
1 | 0 Хариулах
зочин [119.40.100.66] 2022/1/26
Тухайн байгууллагын харьяа Нийгмийн даатгалд өргөдөл өгөөд байгууллага нийгмийн даатгалын тайлангаа засна л да
0 | 0 Хариулах
Зочин [192.82.81.79] 2022/1/2
2020 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон эхчүүд хүүхдийн жилийн нэмэгдэл 1,5 жилээ тооцуулмаар байх юм.Адилхан л хүүхэд төрүүлж өсгөсөн хүмүүс шүү дээ.2020 оны 1сараас өмнө тэтгэвэрт гарсан эхчүүд дэмжээрэй
8 | 0 Хариулах
Зочин [66.181.161.72] 2022/1/3
Бүх цаг үед төрсөн, амьдарч байсан хүмүүст тааруулж зохицуулалт хийдэг байсан бол бүх юм утгаа алдана шүү дээ. Шүдээ зуугаад өнгөрөхөөс өөр аргагүй. Мөнхийн орчил шиг өөрөөс ах эсвэл дүү нарын юм бүрээс атгаж авах нээд байх хэрэггүй байх.
2 | 1 Хариулах
Зочин [202.55.188.88] 2023/2/15
Үндсэн хууль зөрчигдөөд байгаан “ялгаварлахгүй” гэдэг нь.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.88] 2023/2/15
шүдээ зуухаар болчдог юмуу?
0 | 0 Хариулах
Зочинt [192.82.81.178] 2022/1/2
Ard tumnihe smidrsld oir huuli uilchilmeer sudalgaa yvuulmaar 60 hurch bgaa erchuud mongold her olon bn ve. 55 nas emegtei... niigem ch ih oorchlogdoj stress buhimdal ajiliin achaalald nuhlagdaj er em gehgui 55.60 hurch tetegever avhkad hund bn.za ter tsagaan gartan ondor tsalintanguut ni avdag bhdaa.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.72] 2022/1/3
Тийм болохоор эхлээд 100% өөрөөс шалтгаалах зүйлсээ жагсаагаад үз. Яавал эрүүл өтлөх вэ гээд…
0 | 3 Хариулах
О [124.158.68.184] 2022/1/2
Улсад нэг ч ажиллаж үзээгүй бж хувиараа НДШ төлж бсан хүн тэтгэвэр авч болох уу гэн үү.. юу гэсэн үгийн одоо улсын гэх ойлголт бараг бхгүй бүх л аж ахуй хувьчлагдаад хувийн сeктор болсон дээр нь хувиараа ажил хийж улсад дарамт болохгүйгээр бусдад үйлчилгээ үзүүлэн ажил хийж бгаа хүн ялгаагүй л хөдөлмөрлөж л бга биз дэ тиймээс тэтгэвэр тогтоолгох нь зүйн хэрэг адилхан
9 | 0 Хариулах
Зочин [202.55.188.34] 2022/1/2
Хохь нь ээ, МАНгас чинь сонгуульд зарцуулсан иргэдэд тараасан менгее ингэж суутгаж авдгым за. НДШ нэмэх нас жил нэмэx, МСУТ 200к хуримтлуулах, хуухдийн 100к хуримтлуулах, ..., гэх мэтээр янз бурийн аргаар ард иргэдээс суутгаж авна за. Одоо ус дулааны телбер нэмэгдэнэ, бас НОАТ 10% - 15% болж нэмэгдэнэ. Баяртайгаар хулээж авцгаа даа менгеер саналаа худалдсан оркуудаа!!!
9 | 0 Хариулах
МАНгар хужаа нам [66.181.182.55] 2022/1/2
Саяхан НДд 10.10хувиар компианитайгааа төлдөг блаа. Одоо нийлээд 26 хувь болсон. Ажилласан жилийг чин, дээр нь тэтгэвэрт гарах насыг чин МАНай агуу МАНгар хужаа нэмсэн дээ. Баярлаж явцгаа үхэрүүдээ🎅🎅🎅🎅🎅
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.187.90] 2022/1/2
7жилийн дунджаар бодохоо болиод 5 жилийн дунджаар бодож тэтгэвэр тогтоолгох хэрэгтэй байна, энэ хуулиа эргэн харж засаачэй, олон хүмүүс хохирч байна.
8 | 0 Хариулах
Зочин [64.119.25.116] 2022/1/2
Tiim huuliin tusul yavj bgaa, ene gishuud n batlaad uguusei doo
1 | 0 Хариулах
Зочин [103.229.121.177] 2022/1/2
7 jil dotor inflyatsi ynar bdag vilee de
0 | 0 Хариулах
Бат-Очир [202.126.89.59] 2022/1/2
ажилсан жил18 6н хүүхэдтэй хүүхдүүдиинхээ жилийг нэмээд 27н жил болж байна 48тай ээж бнаа заавал 50нас хүрч байж гархуу
0 | 2 Хариулах
nyabo [139.5.218.30] 2022/1/3
Tegne.Zaaval 50 nas hurch baij garna
0 | 0 Хариулах
bii [202.21.108.141] 2022/1/4
18n jilee nemeed 20 hurgeed 50n nasandaa tetgever togtoolgoh.huuhdiin jiliin nemegdel nemegdeh ch teriig duurgiinhe tetgevriin baitsaagchaasa asuu
0 | 0 Хариулах
Мөнхцэцэг [66.181.161.127] 2022/1/2
5 жилээр бичээчээ
2 | 0 Хариулах
Мөнхцэцэг [66.181.161.127] 2022/1/2
Нөхөн 10 жилээ авмаар бн 50. 60. Насний иргэд ажилсан жил архивт алга улсийн буруутай ажилгаатай холбоотой олон байгуулаг матёриалаа өгөөгүй бн нийтийн хоол 2000 оноос урд жилүүд бхгүй азз завод ачиргүүл. Автобус 2 парк маш олон байгуулаг бд юм билээ олон иргэд хохирж бн нөхөн 10 жил авмаар бн
1 | 1 Хариулах
Зочин [202.21.109.117] 2022/1/2
2018 оноос эхлэн 7 жилийн дундажаар тогтоолгож хохирч байгаа цөөхөн хүнийхээ тэтгэвэрийн зөрүүг олгоно гэх хууль яасан бэ цаашид 5 жилийн дундажаар тогтоодог болоно гэсэн бас яасан бэ ахмадуудад хоосон горьдлого түрүүлж хүлээлт үүсгэж байхаа хурдан шийдээд Пүрэвдорж гишүүний санаачилсан хуулийг түргэн батлаач ээ битгий улс төржүүлээч дээ бас сонгуулийн мөчлөгөө хүлээгээд суумааргүй байна ш дээ
4 | 0 Хариулах
зочин [202.126.90.125] 2022/1/2
ийм балай иргэдийг хохироосон хуулиар яах юм. 25 жил төлчөөд дараалсан 7н жил ч гэх шиг
2 | 1 Хариулах
Zochin [202.9.46.131] 2022/1/2
7 жилээ 5 эил болгоочээ
3 | 0 Хариулах
Ончуул [202.126.90.29] 2022/1/2
Сайн байна уу миний бие одоо 45 настай 3хүүхэд төрүүлсэн нийгэмийн даатгал 4жил төлж бна надшиг ийм хүн яаж тэтгэвэр тогтоох вэ
0 | 2 Хариулах
bii [202.21.108.141] 2022/1/4
10n jil tulj bj huvi tentsuulsen tetgever avna.10n jil hurehgui bol halamjaas mungu avdag shd
1 | 0 Хариулах
Зочин [150.129.143.14] 2022/1/2
7 жилээ 5 жил болгооч. Мөн жижиг хувийн байгууллагад олон жил ажиллаад НДШ төлж чадаагүй хүмүүс яах вэ.Тиймээс улсаас өгсөн 10 жилээ дахиж олгооч ээ...
4 | 1 Хариулах
Зочин [202.55.188.44] 2022/1/2
Улсаас өгсөн 10 жилээ дахин өгч болдоггүй юм уу???? Энэ 10жилийг авах насны хүмүүс нь цөөхөн байгаа ш дээ!!!!!! Зөвхөн 50-60хан л авах болохоор асуудалгүй шүү дээ!!!!!! 10 жилээ авьяа......
4 | 2 Хариулах
Эрдэнэцэцэг Дашнамжил [192.82.90.237] 2022/1/2
Эмэгтэй 45 эрэгтэй 50 нас болгомоор байна эртхэн тэтгэвэртээ гарч авдагаа аваал улсдаа өөр юм хиймээр байнаа
3 | 2 Хариулах
Эрдэнэцэцэг Дашнамжил [192.82.90.237] 2022/1/2
Эмэгтэй 45 насанд нь гаргамаар байнаа эрэгтэй 50 нас зарим нь 50 нас хүрэхгүй өнхрөөд өгж байна ш дээ үнэхээр харамсалтай тэгээд оршуулганы 1 сая нийгмийн даатгал авдаг тэгж байхаар хүүхдүүддээ хадгаламж нээдэг байжээ гээд харамсаж өнгөрсөн хүн байсан манай хамаатан нас арай их байна эмэгтэй 55 гэнэүү эрэгтэй 60 нас гэнэүү яаж 60 хүрэхийн одоо энэ нийгэмд
7 | 1 Хариулах
Зочин [203.91.115.43] 2022/1/2
10jilee avch amjaagui avah estoi nasnii humuusdee dahij ogoochee
4 | 2 Хариулах
Зочин [66.181.161.43] 2022/1/2
Яахаараа зарим нь 5н жил зарим нь 7 н жилээр гарагийн. Яаж тэтгэвэр бага өгөхв гэсэн бодлого яваад байншдээ
3 | 2 Хариулах
Зочин [66.181.161.43] 2022/1/2
7н жилээр 5н жил болгоочээ
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.113] 2022/1/1
7jilee 5n jil bolgoochee
6 | 0 Хариулах
Баяр [202.126.90.123] 2022/1/1
50 дээш настай бол ажилд авахаа больсон.Ардчилал гарч ихэнх нь ажилгүй болж аилтай нэг гэрээт нэрээр хэдхэн төгрөгний ажил өчнөөн жилээр хийж бсан шүү дээ.
5 | 0 Хариулах
Зочин [202.126.90.31] 2022/1/1
Өөрийн хүсэлтээр гаргаж боломж алга уу
1 | 0 Хариулах
Zochin [202.126.88.35] 2022/1/1
Lalaruudaa erchuud ni 60 hurehgui uhej bna yun 65hurj tetgever avah avch chadahgui uhej bna sh dee 55 60 bolgoochee novshnuudaa
0 | 0 Хариулах
Зочин [103.140.11.215] 2022/1/1
Улсаас өгсөн 10 жилээ дахиад олгож болохгүй юу аваагүй хүн их бгаа шүү
7 | 1 Хариулах
Зочин [192.82.74.61] 2022/1/2
Үгүй. Аваагүй нь хохино
0 | 1 Хариулах
Мөнхөө [103.57.92.108] 2022/1/1
Тэтгэвэр тогтоолгохдоо сүүлийн 20жилээс тогтоох нь хүний эрхийг зөрчиж байна
4 | 2 Хариулах
Зочин [192.82.74.61] 2022/1/2
Тийм байна. Тэгээд юу гэж
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.54] 2022/1/1
Ulsaas ogson 10 jiliig dahiad olgoj bolohgvi ymuu awach amjaagvi 50 60tai hvn bga shde
8 | 1 Хариулах
Ц Тунгалаг [66.181.161.72] 2022/1/1
Улсаас олгож байсан10 жилиийг одоо дахиад нэг олгож болдогүй юмуу авч амжаагүй хүмүүс их байна шүү дээ
9 | 2 Хариулах
Зочин [202.179.24.26] 2022/1/1
Тэтгэврийн нас нэмсэн МАН д баярлалаа
5 | 1 Хариулах
Зочин [49.0.179.163] 2022/1/1
Тэтгэвэр гэж үнэн алиа
1 | 0 Хариулах
Зочин [192.82.71.47] 2022/1/1
Дараалсан 7 жил гээд байгаад улс, хувиараа төлсөн 2 холилдож орж тооцож болох уу.
5 | 0 Хариулах
nyabo [139.5.218.30] 2022/1/3
Bolno. Gol ni ter 7 jil chn dundaa tasraagui baih
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.122] 2022/1/1
Улсаас олгож байсан 10 жилийг одоо дахиад нэг олгож болдогүй юмуу авж амжаагүй хүмүүс зөндөө байна шүү дээ
7 | 1 Хариулах
Эмч [66.181.161.125] 2022/1/1
350.000ын бүрэн тэтгэвэртэй 20.30жил ажилласан маш цөөхөн ахмадууд байгаашдээ! Энд ЭМ.ийхэн ихэнх нь хэлмэгдсэн байгаа шүү!Хуулийнхаа хэлмгдэлийг арилгаад өгчихөд Монгол модоо барьчих гээд байгаам байхдаа Даанчдээ? Энэ монголын төр!!!
8 | 0 Хариулах
Л. Уртнасан [202.9.46.94] 2022/1/1
Өндөр насны тэтгэвэрт гарчихаад ажиллаж байгаа тохиолдолд нийгмийн даатгал төлөхгүй байж болох уу
3 | 0 Хариулах
зочин [119.40.100.66] 2022/1/26
Тэтгэвэр тогтоолгосон хүн ажил хийвэл нийгмийн даатгалын шимтгэл заавал төлнө. Төлөхдөө бага хувиар төлдөг шүү. Шимтгэл төлж ажиллах юм бол тэтгэвэр дээр нь нэмэгддэг. Уг нь бол ашигтай.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.63] 2022/1/1
Багш нарыг онцолгоос нь хамаарч 50 настай эмэгтэй хүнийг хүсвэл тэтгэвэрт гаргаач цэцэрлэгийн багш багын багш нарыг
4 | 4 Хариулах
Зочин [103.212.118.63] 2022/1/1
Тэтгэвэрийн насыг наашлуулмаар бна ядаж 3 жилээр
3 | 1 Хариулах
Зочин [202.179.26.112] 2022/1/1
Сайн байна уу Сүүлийн асуулт нь ковидоор өвдсөн тохиолдолд листний мөнгө авахыг хэлж байгаа гэж ойлгох уу
3 | 3 Хариулах
Эмгэн [66.181.161.125] 2022/1/1
Худлаа тэтгэвэр ярьж маргаашийн ӨӨХ ярьж тархи эргүүлж байхын оронд Өнөөдөр хэлмэгдэж! 350к тэтгэвэртэй байгаа ахмадууддаа үхэхээс нь өмнө 250к.төг.ний УУШИГ өгдөгч болоолоы!!!Яасанч харамч! хатуу! хахи ТӨР вэдээ???
1 | 0 Хариулах
Эмгэн [66.181.161.125] 2022/1/1
Ядахдаа 150хан төг.ний Уушиг өгдөгч болоосой!!!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.119] 2022/1/1
Шударга бус нөхцөлүүдээ зассан уу. Ажил хийж даатгал төлж үзээгүй улсууд нөхөн даатгал гэж оромдоод даатгал авдгийг болиулаасай. Цэрэг цагдаагийн тэтгэврийг тусд нь сан байгуулж төр хариуцаасай. Даатгалын тогтолцооноос өмнөх ахмадуудын тэтгэврийг бас адил. Даатгал төлсөн хэмжээгээрээ л үр шимийг нь хүртэх хэрэгтэй. Улсад үлдэж байгаа үйлдвэрийн ослын, ажилгүйдлийн гэх зарцуулалт нь тодорхойгүй даатгалууд зөндөө бий шүү
2 | 0 Хариулах
Зочин [103.26.193.14] 2022/1/1
7 bish 5 bolgono geed bsan yasan? Estoi maliin niigemd amdarch bnaa
6 | 1 Хариулах
Зочин [202.126.88.73] 2022/1/1
Улс ч бай хувь ч бай хүн өөрийнхөө мөнгийг нд гэж тушаачихаад яахаараа улс нь 1 удаа тэтгэмж аваад хувь нь авдаггүй юм энэ балай тогтолцоогоо больж болдоггүй юмуу эсвэл хувийгаа бүүр чөлөөлөөд өг
13 | 1 Хариулах
хавхчин овогт байгалмаа [202.126.89.60] 2022/1/1
ulsaas 10 jil avsan suuliin 10 jik grupt bgaa 3 huuhedtei hedtei yaj tetgevert garah ve hariult ogooch
0 | 11 Хариулах
зочин [119.40.100.66] 2022/1/26
Тэгээл нийт 14,6 жилтэй хувь тэнцсэн тэтгэврийн доод хэмжээгээр тогтооно. 55 насандаа гарахгүй нас ухарна.
0 | 0 Хариулах
Zochin [103.229.121.251] 2022/1/1
Bvren tetgeberin 350000 abdag axmaduudinxaa tet nemex xeregtei shdee 60,61,62onixon ixenx ni baigaa shvv
3 | 3 Хариулах
Зочин [64.119.25.116] 2022/1/1
7 jiliin dundaj bish 5 jil bolgono gd y¥bsn yasanbee?????
3 | 0 Хариулах
Ану [89.177.63.10] 2022/1/1
Ер нь нэг ч ажилж байгаагүй хэрнээ нгд хувиараа төлдөг хүн тэтгэвэрт гарах уу
4 | 0 Хариулах
зочин [119.40.100.66] 2022/1/26
10 жил тэрнээс дээш хувиараа ндш төлсөн бол гарнаа
0 | 0 Хариулах
Saruultuya [202.126.89.96] 2022/1/1
10Jilee avaagvi yumaa odoo avj bolohuu
4 | 1 Хариулах
70 80 аад он [103.212.118.152] 2022/1/1
Бидний үеиййнхэн тэтгэвэрт гарна гэж байхгүй бололтой.Даатгал төлөхөө болъё.
5 | 0 Хариулах
Molor-Erdene Philosophy [122.201.22.14] 2022/1/1
ugaasaa ihenh n havdaraar burhan bolno iim ih utaa bohirdoltoi gazar hun urt naslah bolomjgui
2 | 0 Хариулах
Зочин [103.26.194.118] 2022/1/1
baira holsolod ter amerika sirlee geeh neeh hudlaa heldinam dund gobi irsen shoorngin orgdol holsolj suugad.teegl uurlahdaa tabilag sandla shideel uuurlad booj uhtel uugal uurlad agsna tabial tabilgand min shiree shdieel. bair hana taaz dorgiol.hohirolo nehjinaa.
2 | 0 Хариулах
Зочин [103.26.194.118] 2022/1/1
ene shorngin hulgaich mini bair tureseled amdarad .getel ter bair tabilag min uurlahdaa hana tabilag min sandla shiree abj shideser ebiagd zomgol hemhertelj hajad bilee.
0 | 0 Хариулах
Д.Баяржаргал [202.126.90.26] 2022/1/1
Малчин эрэгтэй 55 , эмэгтэй 50 тай гарах нас хэвээрээ байгаа юу?
1 | 2 Хариулах
Зоригт Банзрагч [202.55.180.215] 2022/1/1
Өрх толгойлсон аав бна. 4 хүүхэд өсгөхөд 55 тэтгэвэрт гардаг хуулийн заалт байдаг уу.
4 | 7 Хариулах
зочин [119.40.100.66] 2022/1/26
Уучлаарай Байхгүй ээ
0 | 0 Хариулах
Зочин [122.201.24.14] 2022/1/1
JUST HOLDING mongo iluu tolson NOT bolon tax nehjinaa buzaja ognoo uu tor zeelj absna minii bidni mongo buaaj tolnoo uu. temtsel hatu ehelebrt shiljinee.
1 | 0 Хариулах
Хишигсүрэн [66.181.161.81] 2022/1/1
25 жил ажилласан одоо нийгмийн даатгал төлөхгүй байвал болох уу
3 | 5 Хариулах
Зочин [202.179.27.174] 2022/1/1
болно гэнэ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.36] 2022/1/1
Тэтгэвэртээ гарсан ч ажил хийж нийгмийн даатгал төлсөн бол шинэчлэж тогтоож болох уу? Ажилласан хугацаа нь хэдэн сараас дээш байх ёстой вэ?
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.125] 2022/1/1
Яг энэ асуутыг асуугаад хариу бичих хүн байна уу?
0 | 0 Хариулах
Зочин [45.14.71.22] 2022/1/1
Шинэчлэх боломж NO
0 | 1 Хариулах
1 [66.181.178.37] 2022/1/1
12 сар төлөөд тэтгэврээ нэмүүлдэг
2 | 0 Хариулах
Зочин [202.21.109.117] 2022/1/1
Энэ тохиолдолд нэг жил ажиллаад тэтгэвэр дээр нь тогтоосон тэтгэвэрийн дундаж цалингаас хамаарч хэдэн төгрөг нэмэгддэг юм Тэр нь үсрээд 10000-20000 төгрөг л жил ажиллаж байж нэмэгдэнэ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.178.36] 2022/1/1
2019 оны 12 сард тэтгэвэртээ гарч хүүхэд төрүүлж өсгөөд хүүхэд төүүлсэний нэмэгдэл аваагүй.2020 оны 1 сараас эхэлж хэрэгжсэн хууль. Хуулиа бүх ээжүүдэд хэрэгжүүлэх талаар анхаармаар бна шүү дээ. Их л нэмэр болох байх.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.178.36] 2022/1/1
Хүүхдийн тоогоор 1.5 жил нэмж байгаагаа 2020 оноос тэтгэвэрт гарсан ээжүүдэд адил болгоочээ. Ингэж ялгаварлаж болохгүй.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.53] 2022/1/2
Дэмжиж бна.Яахаараа ингэж иргэдээ ялгаж байдаг төр вэ.Өмнө нь төрж тэтгэвэрт гарсны буруу юу.Бүх тэтгэвэрт гарсан эхчүүдэд хүүхдийн тоогоор нь 1,5 жилийг нь ажилласан жилд нь тооцож ,тэтгэврийг нь шинэчлэн тогтоох хэрэгтэй
2 | 0 Хариулах
Zochin [192.82.67.13] 2022/1/4
Би ч бас дэмжиж байна. Эргэж харж нэмж тооцож, тэтгэвэрийг шинэчлэн тогтоох хэрэгтэй. Өмнө төрж, түрүүлж тэтгэвэрт гарсны хохь нь гэж хаяж болохгүй ээ, хууль тэгш үйлчлэх хэрэгтэй. Ээжүүд дэмжих, тэмцэх хэрэгтэй байна шүү
0 | 0 Хариулах
Оюун дарь [202.126.90.70] 2022/1/1
Улсаас өгсөн 10 жилээ би аваагүй бгаа юм вэ одоо авч болох уу
2 | 3 Хариулах
Х. Лекей [202.126.89.37] 2022/1/1
Улсад төрд тасралтгүй 40 жил ажиллаад одоо 56 настай тэтгэвэрт гарах нас болоогүй байна Эрэгтэй 1-рт Урдчилан тэтгэвэрт гарч болох уу? 2-рт Хэрэв гарч болвол улаас авах нэг удаагийн 36 сарын тэтгэмж авах нөхцөл бүрдэх үү? 3-рт байгуулагаас урьд гарч тэтгэвэрт байсан хүмүүст тэтгэмж олгодоггүй байсан Одоо заавал олгохоор болсон юм уу? 4-рт Урьд нь тэтгэвэр тогтоолгосон хүмүүс дахин тэтгэвэр шинэчлэн тогтоолгох эрх үүсэх уу /сайн дурын датгалд нэмж хамрагдаад/ Энэ хэдэн асуултанд ойлгомжтой хариу өгөхийг хүсч байна
0 | 18 Хариулах
Инженер Инженер [202.21.108.187] 2022/1/1
Эрэгтэй 60 эмэгтэй 55 арай л байгаа юмаа. 7 жилийг 5 болгоод эр 55, эм 50 гэхдээ 20 жил төлсөн байх гэвэл болохоор байгаа юм.
22 | 5 Хариулах
Зочин зочин [66.181.161.125] 2022/1/1
Санал нэг байна шүү. Одоогийн нөхцөлд илүү зохицоно
5 | 1 Хариулах
Tseesuren [202.126.90.57] 2022/1/1
Tiim shuu sanal 1 bna
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.12] 2022/1/1
Ашгүй гайгүй хууль болсон бололтой төрүүлээд өсгөсөн хүүхдийн тоогоор ажилласан жил нэмэгдэнэ гэдэг маш их сайн манай Монгол хүн ам цөөтэй учир цаашдаа өсөх болно бас олон хүүхэд төрүүлж өсгөөд ажлаа 30-40н жил ажилдаа зүтгэсэн бид маш ядарч сулддаг ш дээ
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.53] 2022/1/2
Маш зүйтэй санал.Гэхдээ өмнө нь тэтгэвэрт гарсан хүмүүс хүүхдийн тоогоорх 1,5 жилээ нэмүүлээгүй бгаа.Энийг ч бас харгалзан үзэх хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [150.129.140.152] 2022/1/1
Mongol hunii dundaj naslaltaa hed bilee teriigee tootsoolood togtooj baimaar yum zarim humuus awahgui ch ungurch bna awaad neeh udahgui ungurch bna arai l shudraga bish bno
13 | 1 Хариулах
Ард түмний гавьяат [202.21.127.74] 2022/1/1
Эрэгтэй хүн 45-50 нас баймаар байна. Эмэгтэй хүн 40-45.
4 | 7 Хариулах
Зочин [202.21.108.54] 2022/1/12
Ажил хийх хүн олдох нь уу. 40 насандаа ахмад настан нэр зүүж тэтгэвэрийн эгнээнд ормооргүй байнаа.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.43] 2022/1/1
25 jil bolj bgaa n arai l yum ! hunee bodson huuli lav bishee !
12 | 1 Хариулах
Зочин [66.181.161.62] 2022/1/1
Tenegteerei ajil hiij uzeegui muu [хориотой үг] [хориотой үг] nar zailaarai
1 | 10 Хариулах
Зочин [202.9.40.201] 2022/1/1
25 жил ажиллуулах газар бна уу тэгээд залуучуудад нь ажил олдохгүй 50 гарсан хүмүүсээ ажилд авдаггүй улс байж хүнээс татвар нэрээр аваад өөрсдөө ашиглаад өгөхгүй бх арга сүвэгчилж байгаатай агаар нэг шийдвэр л бна доо
19 | 2 Хариулах
Зочин [203.23.49.80] 2022/1/1
Гадна дотны э/з ийн алуурчид оувс гын заавраар төлөвлөж бна
15 | 1 Хариулах