Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Цаг хэмнэх топ-5 дижитал шийдэл

ikon.mn
2021 оны 12 сарын 24
Сурталчилгаа

Техник, технологи хурдацтай хөгжихийн хэрээр хэрэглэгчдийн цагийг хэмнэх үүднээс дижитал туслахын үйлчилгээнүүд нэмэгдсээр байна. Бүр Facebook буюу шинээр “Meta” компани нь metaverse туслахын үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж буйгаа өнгөрсөн сард зарлалаа. Тэгвэл танд хэрэгтэй, цагийг тань хэмнэх таван дижитал туслахыг танилцуулж байна.

1. Siri

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй туслах үйлчилгээ бол маргаангүй Apple корпорацын хөгжүүлсэн Siri нь “machine learning” буюу таны мэдээлэл бүрийг төхөөрөмж өөрөө задлан, шинжилгээ хийж өөрөө өөрийгөө хөгжүүлэх замаар ажилладаг. Та Apple-ын OS үйлдлийн систем дээр ашиглах боломжтой ба дуу хоолойгоороо дамжуулж ухаалаг төхөөрөмжөө бүрэн удирдаж болохоос гадна бүр ярилцаж, бүүвэйн дуу ч аялуулж болно. Анх зөвхөн Англи хэл дээр, Америк, Бритиш, Австрали гэсэн гурван өөр аксент тохиргоотой гарч байсан бол iOS 11 буюу 2017 оноос хойш гуравдагч бусад апп-ийг дэмждэг, өөр өөр хэлний сонголттой болон өргөжжээ. Сонирхуулахад төслийг санаачлагч Даг Китлаус хэмээх эрхэм Норвеги улсад хамт ажиллаж байсан эмэгтэйнхээ нэрээр Сири хэмээн нэрлэсэн байдаг. Сири гэдэг нь Норвеги хэлнээ “ялалтад хөтлөх үзэсгэлэнт бүсгүй” гэсэн утгатай ажээ.

 

2. Grammarly

Украин болон АНУ-ын компаниуд хамтран бүтээсэн хиймэл оюун ухаан дээр суурилсан Grammarly нь товчхондоо таны бичсэн текстийг хянаж өгдөг. Одоогоор зөвхөн англи хэл дээр ажиллаж байгаа ч бусад өргөн хэрэглэгддэг хэлийг нэмэхээр ажиллаж байгаа гэнэ. Та захиа, имейл, бизнесийн түншлэл, гэрээ гээд хэрэгтэй бүх текстээ бичихэд Grammarly үг, үсгийн алдааг нэгдүгээрт засна. Мөн утга, найруулгын алдааг хянадаг. Засвар хийсний дараа нийт бичвэрийн өнгө, аясыг хянадаг. Та тухайн бичвэрээ илүү найрсаг, албан ёсны эсвэл илүү хөгжилтэй болгох ч боломжтой. Товчхондоо та гол санаагаа гаргаж өгөхөд бусдыг нь Grammarly хийнэ гэсэн үг юм.

 

3. Юнивишнийн хөтөч

Юнивишнийн хэрэглэгчид заавал лавлах утас руу залгалгүй ердөө вебсайтад нэвтрээд л зураг, видео хэлбэрээр заавар харах боломжтой туслах хөтчийг хөгжүүлж байна. Та уг сайтад нэвтрэн хайлт хэсэгт хэрэгтэй асуултынхаа түлхүүр үгийг бичихэд танд хэрэгтэй илэрцүүд харагдана. Илэрц дээр даран орсноор хэрэгтэй мэдээлэл, зааврууд бүгд гарч ирэх ба бусад ойролцоо заавруудыг ч танд санал болгодог. Зөвхөн Юнивишн ч бус Юнителтэй холбоотой заавруудыг хөтөч сайтаас авч болох ажээ.  

-Юнивишнтэй холбоотой зааврыг Help.univision.mn

-Юнителтэй холбоотой зааврыг Help.unitel.mn сайтаас аваарай.

 

4. Cortana

Apple, Google, Facebook зэрэг том өрсөлдөгчид нь дижитал туслах хөгжүүлэлтийн ажилдаа хүч хаяад эхэлсэн энэ үед Microsoft корпораци Cortana хэмээх туслахаа олон нийтэд танилцуулсан. Кортана нь зөвхөн Windows үйлдлийн систем дээр ажиллах ба текст болон дуу хоолойг таних замаар таны хөдөлмөрийг хөнгөвчилнө. Кортана нь “HALO” тоглоомын дүр байсан бөгөөд Microsoft дижитал туслахаа уг дүрийн нэрээрээ нэрлэж, тоглоомд дуу оруулсан Жен Тайлорыг мөн дижитал туслахдаа ашиглажээ. Ингэснээр Halo тоглоомын фенүүд кортанатай ярилцахад яг л тоглоомдоо орсон байгаа мэт мэдрэмж авах боломжтой гэсэн үг юм.  Кортана нь нэг том давуу талтай нь зөвхөн Англи хэл биш Португали, Франц, Герман, Итали, Испани, Хятад, Япон хэлийг дэмжиж ажилладаг.

 

5. Amazon Alexa

Польшийн компанийн хөгжүүлж байсан дуу хоолой таньдаг туслахын үйлчилгээг 2013 онд Амазон компани худалдан авч Алекса болгон өөрчилж, одоог хүртэл тасралтгүй хөгжүүлсээр байна. Өдгөө зөвхөн Алексагийн хөгжүүлэлт дээр нийт 10 гаруй мянган хүн ажилладаг байна. Windows, iOS, Android, Linux, Amazon Echo гээд бүхий л үйлдлийн системүүдийг дэмжин ажиллах чадвартай Алекса нь илүү гэрт зориулсан дижитал туслах юм. Амазоноос гаргасан нүдний шил, бөгж, гэрийн ухаалаг хэрэгслүүд дээр ажилладаг ба та хэрэгтэй байгаа мэдээллээ гэртээ сууж байгаад л авах боломжтой. Эсвэл гэртээ ухаалаг хэрэгслүүдтэй бол хөшгөө нээх, хаах, гэрлээ асаах, агааржуулагчаа асааж унтраах ч боломжтой. Мөн нийт 10 гаруй мянган үйлдлийг Алексагаар хийлгэх боломжтой ч нэмэлтээр гуравдагч сайтаас түүнд шинэ чадвар татаж суулгаж болдгоороо давуу талтай. 2018 онд Wolfram Alpha компанитай хамтран ажиллах болсноор хэрэглэгчид математик, одон орон судлал, инженерчлэл, газар зүй, түүх гээд илүү нарийн шинжлэх ухааны асуултуудад төвөггүй хариулах чадвартай болжээ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.