Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас анх удаа “Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч” копманиудыг өнөөдөр тодрууллаа. Нийт шилдэг 50 компани өрсөлдсөн бөгөөд тэдгээрийн 12 нь хэрэглэгчдэд ээлтэй хүнсийг үйлдвэрлэж чадсан гэж үнэлэгдэн ийнхүү өргөмжлөгдөв.
НМХГ-ын дэд дарга Даваасүрэн хэлэхдээ “Бид энэхүү арга хэмжээнд маш их ач холбогдол өгч байгаа. Энэ жилийн шалгаруулалт анхных болохоор тун даруухан зохион байгууллаа. Цаашдаа жилээс жилд өргөжүүлж, цар хүрээг нь нэмэх бодолтой байна” гэсэн юм.
Ингээд хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэдэг дотоодын шилдэг 12 компаниар дараах компаниудыг тодруулжээ.
Эдгээр компаниудыг ямар шалгуураар шигшиж, шилдэг гэж өргөмжилсөн талаар МХЕГ-ын Хүнс, xөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын газрын дарга Ю.Галсангаас тодруулахад, “Өнгөрсөн гурван жилийн хугацаанд НМХГ-аас явуулсан хяналт шалгалтын дүнг нэлээд чухалчилсан. Мөн үйлдвэртээ нэвтрүүлсэн шинэ техник, технологийг нь харж, мэдүүлгийн дагуу хянаж, шалгаж үзсэний дүнд 85-аас дээш үнэлгээ авсан 12 аж ахуй нэгжийг ийнхүү өргөмжиллөө.
Мөн цахим сүлжээгээр олон нийтийн санал асуулгыг авсан. Гэхдээ энэ нь учир дутагдагтай санагдлаа. Өөрөөр хэлбэл, тухайн нэр дэвшиж байгаа компанийн ажилчид өөрсдөө санал өгөх жишээний. Тиймээс ирэх жил томоохон супер маркет, дэлгүүрүүдэд саналын хуудас тарааж, яг газар дээр нь хэрэглэгчдээс санал авах нь зүйтэй юм байна гэж бодлоо” гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!