Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанкны Санхүү хариуцсан захирал Г.Эрдэнэбаяр: Сайн засаглалын ачаар бид $1 саяас $1 тэрбумын активыг бий болгож чадлаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

-ХАС-ын түүхүүд-

Би ХасБанкнаас ажлын гараагаа эхлүүлээд 16 жил, Санхүү хариуцсан захирлаар томилогдоод 9 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байна. Анх 2005 онд хуучнаар СЭЗДС-ийн банк-санхүүгийн гуравдугаар дамжааны оюутан байхдаа зуны амралтаараа ХасБанканд дадлага хийж, үргэлжлүүлэн цагийн ажилтан болж Хас-ын хүн болсон түүхтэй. Эхний жилүүдэд эрсдэлийн удирдлага, улмаар 2010-2012 онд Японы Олон улсын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалж ирээд санхүүгийн удирдлагын чиглэлээр ажиллаж байгаад 2013 онд санхүү хариуцсан захирлаар томилогдсон. Банкныхаа санхүү, төлбөр тооцоо, нябо бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахын зэрэгцээ балансын бүтэц, актив пассивын удирдлага, хөрөнгө зохицуулалт, гадаад санхүүжилтийн асуудлыг хариуцаж байна. 16 жилийн тэртээд ХасБанканд анх дадлага хийсэн маань миний хувьд ажил мэргэжлийнхээ гарааг зөв эхлэл цэг нь болсон гэж боддог. Мөн чадварлаг, нээлттэй, эрч хүчтэй хамт олонтой нэг баг болж олон сорилт, бэрхшээлийг даван туулж, ХасБанкныхаа амжилтын нэгэн хэсэг болсондоо бахархаж явдаг.

Манай банкны үүссэн түүх, алсын хараа, стратеги, харилцагчийн бүтэц, хамгийн гол нь сайн засаглалын ачаар бид сүүлийн 10 жилд олон улсын санхүүгийн байгууллагуудаас нийт 1.5 тэрбум ам.долларын урт хугацаатай, тогтвортой санхүүжилтийг Монгол улсдаа оруулж ирсэн байна.

Мөн ирэх 5 жилд дахин 1 тэрбум ам.долларын шинэ эх үүсвэрийг олон улсын зах зээлээс оруулж ирэхээр зорилт тавин ажиллаж байна. Ийнхүү гадаад эх үүсвэр татах нь нэгт - банкныхаа харилцагч нарт урт хугацаатай, уян хатан нөхцөлтэй санхүүжилтийг дамжуулан зээлдүүлэх, хоёрт - Монгол улсын гадаад валютын нөөцөд хувь нэмэр оруулахад ихээхэн ач холбогдолтой байдаг. Харин тус эх үүсвэрээс дамжуулан зээл авах бизнес эрхлэгчид, ААН-үүдийн хувьд бидний зүгээс тавьдаг хамгийн гол шалгуур нь САНХҮҮГИЙН САХИЛГА БАТ, ХАРИУЦЛАГА-тай байдал гэж миний хувьд боддог. Манай харилцагчид авсан зээлээ хариуцлагатайгаар зөв зарцуулж, цаашлаад улс орныхоо хөгжил, эдийн засагт хувь нэмрээ оруулж байна. 

Сүүлийн жилүүдэд зээлийн хүүг бууруулах талаар мэргэжлийн байгууллагуудын дунд нэлээдгүй яригдаж, тодорхой алхмуудыг хийх болсон. Нийгмийн шүүмжлэл ч мөн тэр хэмжээгээр их байгаа. УИХ-ын чуулганаар батлагдсан Зээлийн хүүг бууруулах стратегийн хүрээнд Монголбанкнаас тодорхой бодлогын шийдвэрүүд гарч, үр дүнгээ өгч байна. ХасБанкны хувьд ч мөн адил сүүлийн жилүүдэд эх үүсвэрийн зардлыг бууруулах, банкныхаа үйл ажиллагааг үр ашигтай болгох замаар зээлийн хүүг бууруулахад бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байна. Бид 2016 онд анхлан зээлийн дээд хүүг сарын 2 хувь болгосон бол 2021 оны цар тахлын хүнд хэцүү цаг үед банкны өөрийн эх үүсвэрээр бичил, жижиг бизнес эрхлэгч харилцагчдадаа зориулан сарын 0.9 хувийн хүүтэй КОВИД-ийг даван туулах зээлийн бүтээгдэхүүнийг санаачилж, 30 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Мөн зээлийн хүү өндөр байх, цаашлаад эдийн засагт долларжилтыг нэмэгдүүлэх нэг  шалтгаан болох дотоодын долларын хадгаламжийн хүүг үе шаттайгаар бууруулж, жилийн 1.2 хувьд хүргэсэн нь банкны салбарт үзүүлсэн манлайлал байлаа. Ингэснээрээ сүүлийн 5 жилд зээлийн хүүг жилийн 5 нэгж хувиар буурууллаа.

Эцэст нь, үе үеийн Хасчууддаа банкныхаа 20 жилийн ойн баярын халуун мэндийг дэвшүүлье. ХасБанкны нэг сая гаруй харилцагчдадаа, зорилго нэгт хамт олон та бүхэндээ, 12 хувьцаа эзэмшигчдэдээ, хамтран ажилладаг байгууллагууддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Та бүхний ачаар ХасБанк өнөөдөр 1,400 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангаж, Монгол Улсынхаа төсөвт жилд 50 гаруй тэрбум төгрөгийн татвар, суутгал төлдөг үндэсний хэмжээний аж ахуйн нэгж болсон гэдгийг онцлон хэлэхийг хүсэж байна.


#20жил #20thanniversary

#зөвхөнэхлэл #xacstory

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.