ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчид явж, аравдугаар ээлжийнхэн эх орондоо иржээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны сүүлчийн буюу дөрөв дэх цуврааны бие бүрэлдэхүүн өчигдөр эх орноосоо мордлоо. Энэ талаар ЗХЖШ-ын хурандаа Б.Отгонбаяр мэдээлэл өглөө.

Даян дэлхийн энхийн үйлсэд жинтэй хувь нэмэр оруулан, эх орон, төр, ард түмнийхээ хүлээлгэсэн нэр хүндтэй агаад өндөр хариуцлагатай албан үүргийг гүйцэтгэхээр БНӨСУ-ыг зорьж буй эдгээр энхийг сахиулагчдыг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг болон АУГ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн албан тушаалтнууд хүндэтгэн үдэж, амжилт хүссэн юм.

ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг "Та бүхэн ажиллагааны өмнөх сургалтад амжилттай хамрагдаж, сургалтын дараагийн шатанд ЗХЖШ-ын удирдлагаас даалгасан өөрийгөө хөгжүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, дархлаажуулалтад бүрэн хамрагдах, хувийн бэлтгэлээ бүрэн хангах үүргийг амжилттай гүйцэтгэсэнд талархал дэвшүүлье.

Ирэх жил бид монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг ёслон тэмдэглэнэ. Энэхүү түүхт ойг Та бүхэн арвин их амжилтаар угтаж, үүргээ үлгэр жишээ гүйцэтгэн өөрсдийн бодит хувь нэмрээ оруулна гэдэгт ЗХЖШ-ын удирдлага итгэл төгс байна" гэдгийг онцоллоо.

Ийнхүү БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальон бүрэн бүрэлдэхүүнээр ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэх боломж бүрдэж байна.

Эх орондоо ирсэн энхийг сахиулагчдыг 10 хоног тусгаарлана

Эх сурвалж: ЗХЖШ

Харин Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн эх орондоо ирсэн юм.

Энэхүү энхийг дэмжих ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирсэн цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчдыг Монгол Улсын онцгой комиссын шийдвэрээр "Багабаян-Энхийн төлөө" цогцолборт нийт 10 хоногийн хугацаатайгаар тусгаарлана.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [150.129.143.210] 2021/12/20
Омикрон
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.51] 2021/12/20
Тэнэг мантуун толгойтууд цэрэг цагдаа болдог
0 | 1 Хариулах
zochin [66.181.161.22] 2021/12/21
Arilj vz mal min
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.184] 2021/12/20
тонил.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.24.123] 2021/12/20
Омикрон намдтал хүлээж болохгүй байсан юм уу. Иргэдээ эрсдлээс хамгаалах төр засаг гэж байна уу
1 | 1 Хариулах
Зочин [202.179.24.123] 2021/12/20
Омикроны гол цэг рүү Төв африк руу явлаа яана даа
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.230] 2021/12/21
Өмнөд африк өмнөд судан шаал 2 өөр газар шүү газрын зургаас сайн хараарай
0 | 0 Хариулах
Зочин [192.82.69.105] 2021/12/20
Омикрон?
1 | 0 Хариулах
😆 [103.242.47.42] 2021/12/20
омикрон
1 | 0 Хариулах