• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Сургуулийн хүчирхийлэл ба анхан шатны тусламж

ikon.mn
2021 оны 12 сарын 11
iKon.MN
 
www.schoolbasedhealthcare.org

Дэлхийн өсвөр насны хүүхдийн тал хувь нь үе тэнгийнхэн болон сургуулийн орчинд хүчирхийлэлд өртсөн байдаг (UNICEF 2019).

Тайлангаас харахад, ялангуяа 13-15 насны хүүхдүүдийн тал хувь  буюу 150 сая хүүхэд хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ. Үүнд, зодуулах, хэл яриа, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт зэрэг багтана.

Хүүхдийн өсөх, хүмүүжих, сурах орчин хамгийн аюулгүй байж бид аюулгүй, аз жаргалтай,эрүүл нийгмийг бүтээх боломжтой. Хүүхэд гэртээ, сургуульдаа, нийгэмдээ цаашлаад цахим орчинд (online) аюулгүй байх ёстой гэсэн үг.

Харин дэлхий нийтээрээ эдгээр орчин хүүхдийн эсрэг хамгийн аюултай орчин болж хувирсаар байгааг өмнө болон цар тахалтай үеийн амьдрал харуулав. Одоо бид яах вэ? Яаж хайртай хүүхдүүдээ хамгаалж, өсгөж, сургах вэ гэсэн асуултуудтай өдөр тутамдаа тулгарч байна.

Саяхны БНСУ амьдардаг охин бие махбодын хүчирхийлэлд өртсөн явдал нь манай нийгмийг цочроосон томоохон хэрэг боллоо.

Ялангуяа тус улсад амьдардаг эцэг, эхчүүдийн дунд хүүхдүүдээ солонгос сургуульд явуулах уу? Одоогийн хүүхдүүд ямар аймаар, хүнлэг биш болоо вэ, Солонгос хүүхдүүд ямар муухай юм уу? Зодсон дээрэлхсэн хүүхдүүдийг нь шийтгэ, ял өг зэрэг маш олон асуулт, сөрөг сэтгэгдлүүд гарч байлаа.

Үе тэнгийн хүүхдүүдийн хоорондын хүчирхийлэл нь зөвхөн өнөөдөр бий болсон асуудал огт биш юм. Өмнө байсан ч хүн бүрд нээлттэй биш хаагдмал мөн харилцаа холбооны асуудлаас үүдэлтэй далд шинжтэй байсаар ирсэн. Хүүхдээ хамгаалахыг, сурч боловсроход нь анхаарч байгаа бол өөрөөс шалтгаалах бүх зүйлээ хийх хэрэгтэй.

Жишээ нь, орчин үетэйгээ хөл нийлж, хүүхдийнхээ насны нийгэм - соёлыг ойлгож, сургуулийн орчин, ялангуяа сургуулийн орчин дахь хүчирхийлэл, асуудлуудын талаарх ойлголтоо нэмэгдүүлж, үзэл хандлагаа өөрчилж, хүүхэдтэйгээ хамтдаа хичээсэн цагт таны хүүхэд болон эргэн тойрон нь аюулгүй өсөж сурч боловсрох болно.

Сургуулийн хүчирхийлэл гэж юу вэ?Сургуулийн хүчирхийлэл гэдэг нь сургуулийн орчинд хүүхдийн бие махбод болон сэтгэл зүйд санаатайгаар хүч хэрэглэх үйлдэл юм.

Сургуулийн хүчирхийлэл нь олон төрөлтэй болсоор байна. Үүнд,

  • бие махбод (түлхэх, цохих, чимхэх, өшиглөх, зодох),
  • дээрэлхэх (бие махбод болон сэтгэл зүй), 
  • хэл яриагаар доромжлох,
  • цахим дарамт (мөшгөлт, сүрдүүлэх, айлгах, шоолох, ичээх) зэвсэг хэрэглэх зэргийг хамруулдаг.

Дэлхийн хөгжилтэй орнууд жил бүр сургуулийн хүчирхийллийн судалгааг явуулж, харьцуулснаар урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг байна. БНСУ-ын Боловсролын яамнаас жил бүр явуулдаг “Сургуулийн хүчирхийллийн баримтын судалгаа”-ны 2021 оны эхний хагасын харьцуулсан судалгааны үр дүнгээс хэдхэн тоог задалж харъя.

Энэхүү судалгааг КОВИД-19-ийн нөхцөлд сайн дурын үндсэн дээр, онлайнаар нийт 3,440,000 сурагч хамрагдсан ба 2020 оны судалгаатай харьцуулахад 6.2%-аар (490,000 хүн) нэмэгдсэн. Сургуулийн хүчирхийллийг төрлөөр нь авч үзвэл (график 1) хэл ярианы хүчирхийлэл бага (цэнхэр өнгө), дунд (улбар шар өнгө), ахлах ангийнханд (саарал өнгө) хамгийн их байдаг байна.

Үүний дараагаар дээрэлхэх, цахим дээрэлхэлт, бие махбодын хүчирхийлэл, мөнгө нэхэх, бэлгийн, тулган шаардах зэрэг хүчирхийллийн хэлбэрүүд багтдаг байна. Ихэнх эцэг эхчүүд дунд ангиас эхэлж хүүхдүүдийн хооронд харилцаа,ялгаварлан гадуурхалт, сургуулийн хүчирхийллийн асуудлууд үүсдэг гэж үздэг ч судалгаанаас үзэхэд бага ангид сургуулийн хүчирхийлэл хамгийн их байдаг ба анги ахих тусам буурдаг болохыг харуулжээ. (график 2).

Судалгааг хохирогч, хохироогч, харсан буюу гэрч гэсэн гурван байр сууринаас авахад сурагч хүүхдүүд харснаа мэдээлэх, бие биедээ туслахыг илүүд үздэг болсныг судалгааны үр дүн харуулж байна.

Жишээ нь, зодооныг харсан тохиолдолд  "бусдад хэлэх эсвэл тусална" гэсэн хариулт 69.1% байсан нь 2020 оны судалгаатай харьцуулахад 5.6%, харсны дараа "Би юу ч хийж чадаагүй" гэсэн хариулт 29.9% байсан нь 4.7% -аар буурсан байна.

2020 оны судалгаагаар “Хүчирхийллийн талаар мэдээлсэн” гэж хариулсан сурагчдын эзлэх хувь 89.3% байгаа нь 2020 оны судалгаатай харьцуулахад 6.9%-иар өссөн байна. Энэ нь эцэг эх, багш, сургууль, иргэний байгууллага, засгийн газрын уйгагүй хамтрал, хүчирхийллийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнтэй байгааг харуулж байна гэсэн судалгааны дүгнэлт гарчээ.

 

Сургуулийн хүчирхийллийн хохирогчдын:

 

Сургуулийн хүчирхийллийн хохироогчийн хариулт:

 

Сургуулийн хүчирхийллийг харсан буюу гэрч хариулт График 2:

 
Судалгааны үр дүн зөвхөн Солонгосын улсын сургуулийн орчин бус бусад улс орны хувьд ч ойролцоо дүнгүүд гарсан нь манай орны сургуулиудад ч ижил төстэй байх магадлалтай.

Сургуулийн хүчирхийлэл нь зөвхөн зодуулах, дээрэлхүүлэх бус зодуулахаас ч илүүтэйгээр нүдэнд үл үзэгдэх байдлаар өдөр шөнөгүй 7/24 хүүхэд тань хүчирхийлэлд өртөж эсвэл бусад хүүхдийг хүчирхийлж байхыг ч үгүйсгэхгүй юм. Тиймээс сургуулийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга бол нийгмийн анхдагч орчин болох “гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, аав ээжийн хайр халамж” гэдгийг судалгааны үр дүнгүүд тодотгожээ.

Гэмт хэрэгт холбогдсон, хүн, байгаль болон нийгмийн эсрэг үйлдэл хийдэг, зан төлөвийн өөрчлөлттэй хүүхдүүдийн дийлэнх хувь нь өөрийгөө буруутгасан, голсон, гэр бүлийн сөрөг уур амьсгалын нөлөөнөөс болсон байдаг.

Эсрэгээрээ гэртээ аюулгүй, тайван байдлыг мэдэрдэг хүүхэд амжилттай сурч, нийгэмшиж, өөртөө итгэлтэй, сэтгэл санаа өөдрөг, аз жаргалтай хүн болдог.

Хүүхдээ хөлд орж хол явахаас нь өмнө ном уншиж, ярилцаж, инээж, халуун энгэртээ тэвэрч үнсэж, том болох тусам нь эхлээд өөрөө өөрийгөө болон бусдыг хэрхэн сонсох, хүндлэх, хайрлахыг эцэг эхчүүд өөрөөрөө үлгэрлэн харуулж, зааж сургаж эерэг, хүнлэг, энэрэнгүй хүн болон төлөвшихөд нь Та туслаарай.

 

Ёнсэй их сургуулийн докторант, сэтгэл судлаач Б.Үүрцайх

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Set [64.119.23.28] 2021/12/13
Etseg ehchuud Solongos kino huuhduuddee baga uzuulmeer bn
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.232] 2021/12/12
Маш олон хүүхдүүд хүчирхийлэлд өртөж эргээд энэ нь нийгэмд гараад бусаддаа асуудал үүсгэж эхэлдэг. Хэрэв хүүхдүүд багаасаа нийтэж байвал бусдыгаа хайрлах ойлгох нь их чухал болж хөгждөг. Би бол хамгийн бодит жишээ. Би маш их дээрэлхүүлдэг байсан одоо би төрийн албан хаагч болсон ч бусдыг хайрлах сэтгэл төрдөггүй, нийгмийн чадамж муу хөгжсөн гэдгээ ойлгосон. Ийм болохоор хүүхдийг бүр багаас нь нийгмийн нэг хэсэг болгож хөгжүүлэх тал дээр анхаарах нь маш чухал. Ядаж инээмсэглэж сурах!
6 | 0 Хариулах
Зочин [202.179.21.228] 2021/12/12
Сургуулийн дотоод дүрэмд заавал тодорхой оруулах хэрэгтэй. Хүүхдүүд асуудалд орвол хэлэх боломжтой байх, Захирал нь мэдсэний дараа зогсоох бусад сурагчидтай эцэг эхтэй нь хамт ярилцах шаардлагатай.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.67] 2021/12/11
Монголын хойч ирээдүй болсон сургуулийн охидууд банди нар тамхи татаж архи ууж бие биенээ гадуурхаж доромжилж зодож муу зам руу орж байна. Өөрсдийнх нь хохь биз дээ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.210] 2021/12/11
Сүүлийн үед хүүхэд хүүхдээ доромжилдог шоолдог зоддог байдал маш их болсоон. Зөвхөн хөвгүүд ч гэлтгүй охид ч тиймэрхүү болсон. Анги дотроо атмандах ноёлох гэсэн үзэл ихэссэн. Ийм иргэд олон болох тусам боловсролтой хэсгээ доош нь хийж, улс орон улам л хүнд болох байх.
1 | 0 Хариулах
Will Smith [202.9.40.37] 2021/12/11
Өө яахав, дараа нь новширохгүй гэдэгээр гараад нударгаараа учираа олох асуудал сургуульд байхад байдаг л байлаа, хөвгүүдийн хувьд шүү голдуу. Харин одоо бол гар утас элбэг болоод илүү цахимжаад ирэхээр энэ асуудал нийгэмд ил болж байх шиг байна. Охидуудын оролцоо энэ талдаа нийлээд өндөр байдаг бололтой, гараад зодолдох нь ховор болохоор цахимаар өөрийнхөө дургүй, үзэн ядаж явдаг хорсолоо гаргах, доромжлох, ямар нэг аргаар гутамшиг болгож бусад хүмүүсээр ичээлгэх юм их хийх болж...
0 | 0 Хариулах
Жирийн нэгэн [202.9.46.144] 2021/12/11
Ер нь монголчууд дэлхийн улс орнуудад ийм олноороо тархан амьдарч байгаа цаг үед тэр улсад нь өөрийнхөө иргэд хүүхдийг сургах зөвшөөрөл бүхий Монгол сургуулиудыг байгуулаач дээ. Боловсролын яам зөвшөөрөл болон сургууль дүүргэсэн гэрчилгээ аттестатыг нь өгдөг байж болмоор. Багш нарын хувьд Монгол сайн багш нар очоод заах эрхээ авах сонгон шалгаруулалт ч хийж болно доо. Гадаад улсын амьдралын нөхцөлд Монгол хүүхдийн эрх ашгийг илүү хамгаалагч , Монгол хүний төлөвшлийг бүрэн олгогч нь Монгол сургууль , Монгол багшаас өөр хэн ч , юу ч биш шүү дээ.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.21.247] 2021/12/11
ta nart amjilt husie gesnii basaad baina uu ,doosh hiilee geed zodoon hiij bgaa gaihaltai yasan setgehuitei huuhduud usch bna daa neg shazruun humuus bolj bgaad haramsaj bna
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.67] 2021/12/11
Одоо үеийн хүүхэд залуус сургууль дээрээ ч гэртээ ч гадуурхагддаг. Ийм үед төрөөгүйдээ баярлаж байна.
2 | 0 Хариулах
Зочин [64.119.19.201] 2021/12/11
bathuu aijil yaba ater htel batuul zuuunbajan hamaguia lna shuu. bat enh uhed ee hong kong mafia bululed uhed kasinod darbaij baiagd bat enh aluuldinma.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.19.201] 2021/12/11
neeh tom amtai huzadga tsendoo emdin uhsen shail halas nad pedgerdeh egbel hong kong tomor 2 gebl mailad honi baasa idee.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.19.201] 2021/12/11
bathuu uhsne huure huure taralgab daa bi zuunbajn aab chin uhteld chin hutgalah shuu geel mongo nehdinma. ene minih bishe eged heltel chi hong kong mafia honzon bolod bathuu.helsen ugee bitgii martaara.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.19.201] 2021/12/11
oros 3 aij yabaa muu uhtel huure shese bathuu hutgaa zoono shaan shuu. aidga huure uhedeg de bathuu aldin shuu bathuu hutga shaana.
0 | 0 Хариулах