Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

BTS хамтлагийн албан ёсны эрхтэй энтертайнмент Поп-Ап дэлгүүр Монголд нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

“Зайсан Хилл” цогцолборын 4-н давхарт BTS хамтлагийн албан ёсны эрхтэй энтертайнмент Поп-Ап дэлгүүр өнгөрсөн сард нээгджээ.

Нээлтийг тохиолдуулан шүтэн бишрэгч буюу ARMY нарт зориулсан эвент зохион байгуулсан байна. Монгол дахь нээлтийг 35.8 сая дагачтай BTS хамтлагийн албан ёсны твиттер хуудас болон 34.8 сая дагагчтай “morningKall” твиттер хуудсаар зарлан жиргэж, Монголыг дэлхий дахинаа сурталчилжээ. “morningKall” нь BTS хамтлагийн нэрийн бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр худалдаалах эрхийг эзэмшдэг компанийн твиттер хуудас аж.

BTS хамтлаг нь НҮБ-ын дээд хэмжээний чуулгад үг хэлсэн анхны К-поп хамтлаг бөгөөд 2017 онд ЮНИСЕФ-тэй хамтран залуучуудын дундах хүчирхийллийн эсрэг “Love Myself” компанит ажлыг амжилттай зохион байгуулж байсан юм.

 

“Зайсан Хилл” цогцолбор нь дуу, хөгжим сонсох дуртай залуучуудын сонирхлыг нь дэмжин, сонирхлоор нь дамжуулж, итгэл үнэмшил, эв нэгдэл, өөрчлөлт шинэчлэлтийг бүтээхийг зорьж буй гэнэ.

BTS хамтлагийн хамгийн өндөр борлуулалттай “Map of the Soul:7” цомог болоод “Blackswan”, “On”, “Dynamite” дууны өнгө төрх, утга агуулгыг агуулсан бараа, бүтээгдэхүүнтэй монгол дахь албан ёсны эрхтэй дэлгүүр “Зайсан Хилл” цогцолборт 3-н сарын хугацаанд үйл ажиллагаагаа явуулах юм байна. 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.