Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлгүүрийн бизнесээ хэрхэн өргөжүүлэх вэ?

ikon.mn
2021 оны 11 сарын 29
Сурталчилгаа
 

Таны дэлгүүрийн дизайны гол зорилго нь сайхан харагдах бус харин үйлчлүүлэгчдийг татах орчныг бүрдүүлж, дэлгүүрт өнгөрүүлэх цагийг уртасган, бараа худалдан авалтыг сайжруулах явдал юм.

Дэлгүүрийн дотоод талбайг төлөвлөхдөө барааны нэр төрөл, тавиур, лангуу, худалдан авагчдын хөдөлгөөний чиглэл зэргийг харгалзан үзэх хэрэгтэй. Дэлгүүрийн талбайн төлөвлөлтийг зөв зохистой хийснээр худалдан авагчид бараагаа чөлөөтэй үзэж сонгох, худалдан авсан барааныхаа тооцоог хийхэд дараалал үүсгэхгүй байх, бараа алдах эрсдэлийг бууруулах, худалдааны ажилтнуудад таатай ажлын нөхцөл бүрдүүлэх зэрэг давуу талтай.

Дэлгүүрийн ашиглалтын талбай болон ашиг орлогоо нэмэгдүүлэх үндсэн гурван арга байдаг.

  1. Эрчимт өөрчлөлт: Энэ арга нь худалдааны зай талбайг нэмэгдүүлэхгүйгээр дахин төлөвлөлт хийж ашиглалтын талбайг нэмэгдүүлэх хувилбар юм. Бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх энэхүү аргыг аль ч тохиолдолд түгээмэл ашигладаг.
  2. Алгуур өөрчлөлт: Худалдааны зай талбайг нэмэгдүүлэх мөн салбар сүлжээ цэгүүд нэмж байгуулах. Энэ нь хүссэн үр дүндээ хүрэхэд нэлээд хугацаа, зардал зарцуулах боловч өндөр үр өгөөжтэй.
  3. Дижитал шийдэл: Та зөвхөн дэлгүүр дотроо л бараа бүтээгдэхүүн худалдаалдаг байсан бол орчин үед дижитал орчинд ч бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой болсон. Жишээ нь: Та утасны аппликэйшн, хүргэлтийн үйлчилгээ зэргийг нэвтрүүлснээр борлуулалтаа хэд дахин нэмэгдүүлэх боломжтой.
 

Дэлгүүрийн худалдааны талбайг төлөвлөхөд дараах хүчин зүйлсийг тооцох хэрэгтэй. Үүнд:

  • Худалдааны талбайн хэмжээ, харьцаа
  • Барааг өрж байршуулах талбай
  • Худалдан авагчийн зорчих талбай
  • Орох, гарах гарцын байрлал
  • Гэрэлтүүлгийн систем
  • Тоног төхөөрөмжийн систем, тооцооны цэгийн байршил
  • Тасгийн байршил, дараалал хоорондын уялдаа
  • Худалдан авагчийн сэтгэл зүйн хүчин зүйлийн нөлөөлөл.

Худалдан авагчид бараатай богино хугацаанд танилцах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор барааг оновчтой түвшинд байршуулах шаардлагатай. Барааг зөв байршуулах нь тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулж, хэрэглэгч барааг саадгүй үзэх боломжийг нэмэгдүүлдэг. Тиймээс зохион байгуулалт болон дэлгүүрийн тавиураа зөв сонгох, зөв байршуулах хамгийн чухал зүйл юм. Томоохон хүчин чадалтай дэлгүүрүүд болон супермаркетууд дараах тусгай өрөлтийн аргуудыг ашигладаг. Үүнд:

Мэдээг үргэлжлүүлж уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Мөн утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон дэлгүүр төлөвлөлтийн мэргэжлийн G&M star компанитай холбогдохыг хүсвэл 77776996 дугаарын утсанд холбогдоорой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.