Mederva Health нь АНУ-ын Сан Франциско хотод төвтэй эрүүл мэндийн байгууллага юм. Манай байгууллагад АНУ-ын шилдэг анагаахын сургуулиудад бэлтгэгдсэн нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байна. Бид өөрсдийн хөгжүүлсэн технологийн тусламжтайгаар америк эмч нарын ур чадварыг хөгжиж буй орны өвчтөнүүдэд хэл соёл, цаг хугацаа, байршлын бэрхшээлгүйгээр хүргэдэг. Mederva Health-ийн үйлчилгээ 2021 оны 7-р сард Монголчуудад нээлттэй болсноос хойш зүрх судас, хорт хавдар, мэдрэл гэх мэт 12 нарийн мэргэжлийн чиглэлээр олон арван өвчтөнүүдэд зөвлөгөө өгч үйлчлээд байна.
Mederva Health хөгжиж буй орнуудын өвчтөнүүдийг тэдний соёл, хэлний ялгаа, байрлалаас үл хамааран америк эмч нартай холбох шийдлийг технологи ашиглан бүтээгээд байна. Энэхүү технологийн шийдлээ ашиглан монгол эмч нарыг өөрсдийн ур чадвар, туршлагаа Америк эмч нартай хуваалцах, хөгжүүлэх замаар өвчтөнүүдийнхээ бэрхшээлийг шийдвэрлэх боломжийг нээж буй хөтөлбөртөө хамтран ажиллахыг урьж байна.
Хүний бие нь маш нарийн бүтэцтэй тул өвчилсөн үед хэд хэдэн нарийн мэргэжлийн эмч нар туршлага мэдлэг солилцох байдлаар хамтран ажиллаж, нарийвчилсан оношилгоо, өвчтөнд авах арга хэмжээний талаар шийдвэр гаргах шаардлага гардаг. Америк болон эрүүл мэндийн систем өндөр хөгжсөн орнуудад нарийн мэргэжлийн эмч нар томоохон хотууддаа төвлөрсөн байдаг ч байршил үл харгалзан хамтран ажиллах боломжтой байдаг нь эмч нар цаг алдалгүй хамтран ажиллах, улмаар өвчтөнд өгөх эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулдаг. Монгол улсад эмч нар дотоодын болон гадаадын эмч нартай шууд холбогдон хамтран ажиллах дэд бүтэц өндөр түвшинд хөгжиж амжаагүй байгаа нь олон тооны өвчтөнүүдийг гадаад руу явахад хүргэсээр байна. Энэхүү гадаад руу чиглэсэн өвчтөний урсгал дараах хүндрэлүүдийг үүсгэж байна:
Монголын өвчтөнүүдэд:
Монголын эмч нарт:
Mederva Health нь хүн бүртэй нээлттэй, шударга хамтран ажилладаг байгууллага юм. Иймээс бид хамтран ажиллагчдаа арьс өнгө, шашин шүтлэг, хүйс, үндэсний гарал үүсэл, нас, хөгжлийн бэрхшээл, генетикийн мэдээлэл зэргээр ялгаварлахгүй, гадуурхахгүй гэдгээ амлаж байна. Бид амлалтаа
бодитоор хэрэгжүүлэхийн тулд хамтрагчдаасаа ялгаварлан гадуурхах шинжтэй хувийн асуултууд (шашин, хүйс, гэр бүлийн байдал, улс төрийн үзэл бодол г.м.) эсвэл фото зураг зэргийг шаарддаггүй.
Манай байгууллагыг төлөөлж тантай харьцаж буй хүн/хүмүүс дээрх амлалтыг зөрчсөн шинжтэй хандлага, авир гаргавал бидэнд legal@medervahealth.com хаягаар хандахыг хүсье. Бид ирсэн гомдол бүрийг хариуцлагатайгаар шалгаж, залруулах арга хэмжээг цаг алдахгүй авах болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!