Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Рио Тинто" компанийн гүйцэтгэх захиралтай өнөөдөр уулзалт хийнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

"Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм Монгол Улсад хүрэлцэн иржээ. Тэрбээр өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй “Оюу толгой” төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулан уулзах юм байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Якоб Стаусхольмтой хоёр удаа цахим уулзалт хийж байсны Засгийн газрын ХМХГ-аас мэдээлэв. 

Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдрийн уулзалтаар УИХ-ын 92 дугаар тогтоол буюу Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах талаар хэлэлцэхээс гадна "Рио Тинто"-оос өмнө тавьсан саналуудыг хэлэлцэх хүлээлттэй байна.