Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

URG төсөл Монголын E-Sports төвүүдтэй хамтран ажиллана 

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 10
Сурталчилгаа
 

Энтертайнмент Криптогийн төгс хослол уриатай URG төсөл, тасралтгүй үргэлжлэх үнэ цэнийг буй болгохоор Монголын хамгийн том Энтертайнмент төвүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бол үргэлжлээд Монголын Электрон Спортын холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Ингэснээр дотоод болон гаднын цахим спортын арга хэмжээнүүдийг улирал бүр зохион байгуулах боломжтой болж буй бөгөөд цаашлаад дэлхийд өрсөлдөх Монголын баг тамирчдыг бэлтгэх, тэдэнд дэмжлэг үзүүлэх төслийг санаачлан эхлүүлж байна.

Энэхүү тэмцээн арга хэмжээнүүдэд URG төслийн койн эзэмшигчид урилгаар оролцож, E-Sport NFT олон улсын зах зээлд гаргах гэх мэт олон боломжийг нээж байгаа бөгөөд нэмээд олон төрлийн шийдлүүдийг бид санал болгоно.

Энэхүү төслийн хамгийн том үнэ цэнэ бол хүүхэд залуус маань одооноос эхэлж, блокчэйн технологийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэх нь туйлын чухал бөгөөд манай төслөөс удахгүй зах зээлд буй болгох URG хэтэвч дамжуулан цахим спортын үйлчилгээг койноороо авах, орлого олох боломжийг бид буй болгоно. Ингэснээр блокчэйн технологийн ашиглалт болон зааварчилга, ухаалаг гэрээг залуус маань танин суралцаж, хэрэглээний мэдлэг авснаар тэдний цахим технологийн талаарх мэдлэг дээшилж, ирээдүйд блокчэйн технологиор дэлхийд өрсөлдөх Монгол залуус буй болж төлөвшинө.

Төслийн арга хэмжээг эхлүүлэх, хамтын ажиллагааны хөтөлбөрийг  өнөөдөр 2021 оны 11 сарын 10 өдөр энтертайнмент залуусын багийг төлөөлж Д Биг Бро компанийн гүйцэтгэх захирал, URG төслийн санаачлагч Т.Дөлгөөнтамир, Монголын Электрон Спортын Ууган холбоог төлөөлж Гүйцэтгэх захирал А.Амаржаргал нар хамтын ажиллагааг эхлүүлж, гарын үсэг зурлаа.

MESA-тухай дэлгэрэнгүй: www.mesa.mn

URG төслийн талаар: www.urgo.me

Монголын мянга мянган залуус цаашид энтертайнмент хөтөлбөрүүд, арга хэмжээнүүд, тэмцээн уралдаануудыг тасралтгүй хүлээн авах боломж үүгээр нээгдлээ.

You Go To The Future……………………………. Дараагийнх нь тун удахгүй

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.