Импортын бараа, бүтээгдэхүүний ачаа тээврийн саатлаас үүдэн БНХАУ-аас орж ирдэг нарийн ногоо, зарим төрлийн жимс жимсгэнэ хомсдоод буй талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, БНХАУ-аас Монголд бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг Эрээн хотын Хуйтун логистикийн бүсэд COVID-19-ийн халдвар гарсан учир аравдугаар сарын 13-ны өдрөөс Замын-Үүд, Эрээн авто замын боомтын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар бүрэн зогсоогоод буй.
Үүнтэй холбоотойгоор нарийн ногооны хомсдол үүсэхийн зэрэгцээ дотоодын хүнсний үйлдвэрлэл явуулдаг зарим аж ахуйн нэгжийн түүхий эд, материал, сав баглаа боодол тасалджээ.
Энэ тухай Жүр үр болон Tous Les Jours /Тү Лэ Жүр/ бэйкэри мэдэгдэл гаргасан байна.
Мэдэгдэлд, тухайн компаниуд хил хаасантай холбогдуулан зарим бүтээгдэхүүний түхий эд материал, сав баглаа боодол зэрэгт тасалдал үүсэж, зарим бүтээгдэхүүнийх нь чимэглэл зургаасаа өөрчлөгдөх, сонголтод асуудал үүсэхээр байгаа тул хэрэглэгчдээсээ хүлцэл өчсөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!