Таван Богд Капитал ҮЦК нь Үнэт цаасны компани болон Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрлийг үндэслэн дэвшилтэт технологид суурилсан брокер, андеррайтер, зөвлөхийн үйлчилгээг мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн хүргэхээр үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Бид Харилцагчид, Хөрөнгө оруулагчид болон Нийгэмдээ сайн сайхныг бүтээж, хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц байх болно.
Таван Богд Капитал ҮЦК нь дотоодын зах зээлд хамгийн найдвартай компаниудын бондыг гаргаж, харилцагчдадаа эрсдэл багатайгаар мөнгөө өсгөх боломжийг нээж өгнө. Мөн гадаадын зах зээлд хөрөнгө оруулалт хийхэд харилцагчдынхаа найдвартай түнш нь болж ажиллахаар төлөвлөж байна. Үүнийг хэрэгжүүлэхдээ харилцагчаа хувьцаа сонгоход нь мэдээлэл, судалгаагаар тогтмол хангаж ажиллах юм. Товчхондоо, Харилцагч хувьцаа авахаас эхлээд, зарах хүртэлх бүхий л хугацаанд Таван Богд Капитал ҮЦК-ийн баг тантай хамт байна гэсэн үг. Мэдээж энэ бүгдийг технологийн дэвшил ашиглан дижитал хэлбэрээр зохион байгуулах юм.
Хүн бүрд БОЛОМЖ гардаг. Гагцхүү тэрхүү боломжоо олж харж чадах уу?, олж харснаа үйл хэрэг болгож ашиглаж чадах уу гэдэг нь асуудал. Монгол Улсын хөрөнгийн зах зээл хөгжлийнхөө үсрэнгүй үеийн эхэнд ирээд байна. Гадаад, дотоодын зах зээлд хөрөнгө оруулах өргөн боломж бий болно. Тэр бүхнийг бүү алдаарай.
#БОЛОМЖОО_БОДИТ_БОЛГО - Таван Богд Капитал
Холбогдох утас: 7272-7282
Онлайн данс нээх: trader.tavanbogdcapital.com
Мэйл хаяг: cr@tavanbogdcapital.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!