Төв талбай дээгүүр автомашинтайгаа зорчсон иргэнийг цагдаагийн байгууллагаас саатуулжээ.
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн 02:30 цагийн орчимд Тоёота Приус маркийн автомашин Д.Сүхбаатарын талбайд зорчих хөдөлгөөн үйлдсэн гэх дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж, 41 настай эрэгтэйг саатуулсан байна.
Тухайн иргэнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Эх сурвалжийн хэлж буйгаар, урьдчилсан байдлаар тухайн иргэнийг мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!