Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ: ЭХЭМҮТ-ийн эмч ажил дээрээ нас барсан шалтгааныг тодруулахаар шүүх шинжилгээний баг ажиллаж байна

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч ажил дээрээ нас баржээ.

Тус явдалтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас тайлбар гаргаж, эмгэнэл илэрхийлжээ.

ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэлт хагалгааны нэгдсэн тасгийн их эмч нь 2021 оны арваннэгдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ээлжийн эмчээр жижүүрлэн ажиллаж байсан бөгөөд 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн өглөө ажлын байран дээрээ гэнэт нас барсан талаар Эүүл мэндийн яам тайлбартаа дурдсан байна.

Мөн талийгаачийг ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгт 16 жил ажиллаж байсан туршлагатай эмч байсныг онцлоод гүн эмгэнэл илэрхийлжээ.

Ажил үүргээ гүйцэтгэж байсан эмч ийнхүү нас барсан шалтгааныг тодруулахаар шүүх шинжилгээний баг ажиллаж байгааг ЭМЯ мэдэгдлээ.