ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхболд: Дуслын шингэний 14 хоногийн нөөц бий

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Цар тахлын улмаас хил хаасан учир зарим төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдсан гэх мэдээлэл байгаа. Ямар төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл хомсдсон талаар Эрүүл мэндийн сайдаас тодрууллаа.  

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эрүүл мэндийн яамны дэргэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар гэж байдаг. Энэ байгууллага нь эмийн чанар, нөөцийг бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд ажиллаж байгаа. ЭМЯ-наас эмнэлгүүдэд 1-2 сарын нөөц бүрдүүл гэдэг албан даалгавар өгсөн. Энэ хүрээд эрүүл мэндийн тусламж үзүүлдэг байгууллагуудад хараахан хомсдол үүсээгүй байна.

Эм ханган нийлүүлэх байгууллагуудтай хамтран эм, тарианы хомсдол үүсэхээс сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд Тяньжинд саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг яаралтай татан авах, зөвхөн Эрээн боомт гэлгүй Жинин болон бусад агаарын боомтоор, мөн БНСУ-аас тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Арваннэгдүгээр сарын 1, 2, 3-ны өдрүүдэд Инчеоноос онгоц ирнэ. Үүгээр тодорхой хэмжээний эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэж авчирна.

Дуслын шингэн буюу “Натри” тасарсан талаар асуулаа. Манайд хэрэглээнийхээ 70 орчим хувийг хангадаг дотоодын үйлдвэр бий. Одоогоор тасалдал, хомсдол үүсээгүй байна. Гэхдээ жирийн үе шиг шаардсан хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй байгаа. Ингээд явахад 14 хоногийн нөөц байгаа.

Мөн тариур, дуслын систем, зарим шингэний түүхий эдийг татах авах ажлын зохион байгуулж, шийдвэрлэж байгаа" гэлээ. 

ВИДЕО ҮЗЭХ: 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ээж [202.9.46.94] 2021/11/1
ЮУН НӨӨЦ ӨӨРСДӨӨ ХИЙГЭЭЧ. МУЛГУУ САЙДАНЦАР АА
0 | 0 Хариулах
зочин [66.181.182.223] 2021/11/1
Дотоодын үйлдвэрүүд чинь түүхий эдээ Хятадаас оруулдаг бололтой. Эмнэлгүүд тасалдсан гээд хувь хүнээр авуулж байна. Хувь хүн эмийн сангаас олж болдог эмнэлгүүд болдоггүй сонин юм шүү? 100-тай натрий эмийн санд ч алга.500-тай л олдож байна.Улсын эмнэлгүүд тасраагүй эмээ ч ар гэрийнхэнээр авахуулах юм.Түргэнээр очиход түргэвчилсэн тестны 20,000 төгрөг бэлнээр авч байна. Баримт өгөхгүй, тестны хариуг л үзүүлж байна
0 | 0 Хариулах
Зочин [43.242.243.193] 2021/11/1
Minii tsalin osdogui e getel minii avdag zuils 3 daxin osson minii amidrald xurexgui bxad sain ajilaj bna gej xelj chadku
2 | 0 Хариулах
Зочин [103.57.95.70] 2021/11/1
өөрсдөө хийчнээ дотоодын үйлдвэрлэл хөгжинө
2 | 0 Хариулах