Урлаг, спортын зарим арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нээж байгаатай холбогдуулан УОК, НОК-оос мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "2020 оны арваннэгдүгээр сарын нөхцөл байдал өнөөдрийнхөөс их өөр байсан. Эргэн сануулбал, зургаан удаа хатуу хөл хорио тавьсан.
Хатуу хөл хорионоос болж Монголын эдийн засаг түүхэндээ хоёр дахь удаагаа хасах үзүүлэлт рүү орсон.
Өнөөдөр бол Монгол Улсад тэмдэглэгдэн үлдэх өдөр. Яагаад гэвэл урлаг, спортын салбар 50 хувийн дүүргэлттэй үйл ажиллагаа явуулж эхлэх гэж байна.
Өнөөдрийн байдлаар:
Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар нийт иргэддээ хандаж вакцины III тунд хамрагдахыг уриалж байна.
Мөн өнөөдрөөс эхлэн үзвэр үйлчилгээний байгууллагын гадна явуулын вакцинжуулалтын цэг ажиллуулахаар болж байна.
Дахин хатуу хөл хорио тавихгүйн тулд харилцан хариуцлагатай байхыг уриа.
III тунд зорилтот бүлгийн хамрагдалт 50-иас дээш хувьд хүрсэн тохиолдолд улбар шараас шар түвшинд шилжих зорилт тавьж байгаа" гэв.
ВИДЕО ҮЗЭХ: