• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Дампуурлын ирмэгт тулсан барилгын 100 гаруй компанийн асуудлыг шийдэж өгөхгүй бол тэмцлийн дараагийн арга хэмжээг авна"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэгт улсын төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барьж буй компаниуд дахин хэвлэлийн хурал хийлээ.

Тэд аравдугаар сарын 11-нд хэвлэлийн хурал хийхдээ "Үнийн бодит өсөлтийн индексийг тооцож, төсвийн зөрүүг 2022 оны төсвийн тухай хуульд тусгах, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, аж ахуйн нэгжээс бүрдсэн ажлын хэсэг байгуулах, 2021 оноос өмнөх барилгын ажлуудад үнийн өсөлтийн зөрүүг тооцож, 2022 оны төсөвт суулгах" зэрэг нийт таван шаардлагыг төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүдэд хүргүүлж байв. 

Энэ дагуу Ажлын хэсэг байгуулагдаж, тухайн компаниудын төлөөллийг хүлээн авч уулзсан ч одоогоор ямар нэг үр дүн гараагүй бөгөөд цаашид хэрхэх нь тодорхойгүй байгаа тул барилгын компаниуд дахин мэдээлэл хийж буй нь энэ юм.

"Сангийн сайд барилгын материалын үнийн өсөлтийг наймдугаар сард түр зуурынх гэж байв. Гэтэл тав, зургаадугаар сар үргэлжилж, нийгэмд хор уршиг нь гарч, компаниуд дампуурахдаа тулсан байхад  түр зуур гэдэг үгээр хааж байгаа нь харамсалтай байна. Сангийн сайд Б.Жавхлангийн хувьд энэ жил анхны төсвөө өргөн барьж байна. Гэтэл Засгийн газрын гишүүддээ буруу мэдээлэл өгч, хэсэг бүлэг салбарын асуудлыг хөлдөө чирч, дампуурахад хүргэж байгаа тул барилгачид бид дараагийн арга хэмжээнд орно. Өнөө, маргаашдаа харна" хэмээн барилгын компаниудын төлөөлөл хэллээ.

Бид хуулийн дагуу авах ёстой мөнгөө л авъя гэж байгаа юм. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, тээвэр ложистикийн асуудал, төмрийн хүдэр зэргээс шалтгаалж материалын үнэ өсөөд байгаа. Энэ өсөлтийг Төсвийн хууль, Худалдан авах ажиллагааны хуульд ч бий гэлээ. 

Мөн "Өнөөдөр дампуурлын ирмэгт байгаа 100 гаруй компанийн асуудал болох 60 тэрбумыг шийдэж өгөх шаардлагатай байна. Бид Засгийн газрын ордны баруун хаалганд өлсгөлөн зарлана" гэсэн юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ХАХА
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
иргэн [192.82.92.114] 2021/11/2
хөөе даварсан хулгайчидаа. Та нар хахуульд өгдөг мөнгөө наанаа зарцуул
0 | 0 Хариулах
Зочин [150.129.143.40] 2021/11/2
Барилгын салбарынхан луйварчид дампуур дампуур
0 | 0 Хариулах
Зочин [203.98.76.21] 2021/11/2
Зах зээл, цаг үеийн шалгуураар улс орноо гэсэн чинь сэтгэлтэй, чанарыг эрхэмлэдэг, ажилтнуудаа дээдэлдэг, шударга үнэнээр татвараа төлдөг компаниуд нь ялгараад үлдэнэ. Авилгаар бүх зүйлээ шийддэг, мөнгөний хойноос хөөцөлддөг компаниуд нь дампуурсан нь дээр. Одоо ялгаж, салгах цаг нь болсон.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.84] 2021/11/1
МАН-ын угаадас долоогч компаниуд л тендерийг авсан байгаа. Ёстой хохь нь гээд хэлье дээ
2 | 0 Хариулах
Зочин [103.50.206.95] 2021/11/1
Дан импорт шдээ. Бүтээгээд байх зүйл багатай.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.77.84] 2021/11/1
тендерт шалгарна гэдэг маш том даваа юм бишүү.Энэний ард гараад ажил хийнэ гэдэг азтай л хэрэг бишүү.
1 | 0 Хариулах
Данхан толгойт [192.82.92.237] 2021/11/1
Тендер зүгээр аваагүй л биз. Хэнд хэдийг өгсөнөө зарла. Дараа нь нэмэлт санхүүжилтийг чинь бодомз.))
7 | 0 Хариулах
Зочин [202.9.47.3] 2021/11/1
Одоо бүгдээрээ зах зээлийнхээ хуулиар явцгаая. Чанартай бөгөөд боломжийн үнэтэй, эсвэл маш гоё архитектурын шийдэлтэй барилга барьж чадах нь үлдээд бусад нь дампуурах ёстой. Хахууль өгч тендэр аваад нээх муухай үзлийн хоцрогдсон, бас чанаргүй сургууль цэцэрлэг барьдгаа больцгоо. Ойрын хугацаанд сургууль цэцэрлэг хангалттай баригдаад дуусна. Тэгэхээр та нар цаашдаа ажилгүй болмооргүй байвал эртхэн өөр салбар руу орох, эсвэл ур чадвар, чанараар өрсөлддөг болох хэрэгтэй
12 | 0 Хариулах
Зочин [203.98.76.220] 2021/11/1
Ersdelee daaj chadq ene metiin brigad shahuu companiud tuslan guitsetgegchee hiigeed yavj bsan deer shuu. Company yum bol gants baishin asuudalgui bariad duusgachih hemjeenii bh heregtei6
0 | 0 Хариулах
irgen [202.9.46.173] 2021/11/1
Barilgiin kompanuud unee buuruulahgui baij yu hutsaad baina aa. Barilgiin une usuhuus umnu barisan bairaa hurtel nemchiheed baij. bugd dampuurch baihdaa taarsan shunaltanguud. hohino ee
8 | 0 Хариулах
санал [202.126.93.228] 2021/11/1
Эпотекийн зээлийн хэмжээг 6% болгосон, та нар барилгаа хэдээр бариад хэдээр зардгийг иргэд мэдэж байгаа шүү. Барилгын салбарыг дэмжээд л байдаг м2 үнэ нэмэгдээд байдаг юу гэж ойлгох вэ????? ДЭМЖИХГҮЙ БАЙНА!!!! ЭСЭРГҮЙЦЭЖ БАЙНА!!!!
7 | 1 Хариулах
Зочин [66.181.161.47] 2021/11/1
Өөөө за за. Халтуурны хэдэн юмнууд зах зээлийн шуургаа сөрж чадахгүй үхэхээрээ ЗГыг шантаажиллаа юу? Олигтой ч байшин барьдаг юм шиг. . Та нар мөрөөрөө амьдар. Чадахгүй бол дампуур. ЗГ хэн бүхний дуртай нь очиж ноолдог номхон морь уу?
14 | 0 Хариулах
Зочин [66.181.161.82] 2021/11/1
эд нар өгсөн хахуулиа ил зарлачих, тэгээд ингэж хуцацгаа. төсвийн барилгын өртөг хувь компаний барьж байгаагаас 10 дахин өндөр байдаг. тендер өгсөн дарга сэтэртэй хулгайчуудаа зарла, хуулийн дагуу шийдүүлчих
9 | 0 Хариулах
Зочин [202.9.46.160] 2021/11/1
Дампуурцгаа.
10 | 0 Хариулах
Зочин [64.119.29.146] 2021/11/1
Барилга нэртэй тагз барьдаг гаруудыг цэвэрлэх л хэрэгтэй
8 | 0 Хариулах