Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Увс аймгийн дунд сургуульд “Тайваний нэрэмжит анги”-ийг байгуулав

ikon.mn
2021 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

10-р сарын 29-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын дунд сургуульд Тайваниас хандивласан компьютерын тоног төхөөрөмж болон номыг хүлээлгэн өгөх ёслол боллоо.

Тайваньчууд Увс аймгийн Өндөрхангай сумын нэгэн дунд сургуульд "Тайваний нэрэмжит анги" байгуулахад дэмжлэг үзүүлж, анги танхимын сургалтын орчин сайжруулахын тулд ном болон Тайваний брэндийн компьютер хандивлалаа. Хандивын ёслол 10-р сарын 20-ны өдөр Монгол дахь Тайваний төлөөлөгчийн газарт болов. Монгол улсын "Сэтгэлийн шим дэм" төрийн бус байгууллага "Тайваний нэрэмжит анги" нь Увс аймгийн олон сурагчдыг хичээнгүйлэн суралцаж, хэзээ нэгэн цагт Тайваньд суралцах зорилгодоо хүрч чадна гэдэгт найдаж байна.” гэв.

"Сэтгэлийн шим дэм" ТББ-ын тэргүүн Д.Мөнхцэцэг энэхүү хандивын үйл ажиллагаанд Монгол дахь Тайваний төлөөлөгчийн газартай хамтран ажиллаж байгаадаа туйлын баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр хэлсэн үгэндээ “тус төлөөлөгчийн газар Өндөрхангай сумын дунд сургуультай найрсаг харилцаа тогтоож байгаад болон тус сургуулийн сурагчдад мэдлэг олгох илүү их боломжийг бүрдүүлж өгсөн Тайвань болон Тайваний төлөөлөгчийн газарт талархал илэрхийлье.” гэв.

 

Хандивын үйл ажиллагаанд Өндөрхангай сумын дунд сургуулийн захирал Ё.Ганбаяр цахим уулзалт хийх хэлбэрээр оролцож, Монгол улсын ирээдүйн боловсон хүчнийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Тайваний төлөөлөгчийн газарт талархал илэрхийлэв.

Ёслолын ажиллагаанд сургуулийн захирал Ё.Ганбаяр цахим уулзалт хийх хэлбэрээр оролцож, “2022 онд тус сургууль үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойтой давхцан нэг анги танхимыг "Тайваний нэрэмжит анги" болгоход тус төлөөлөгчийн газар тусалсанд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж, цаашид тус сургууль нь Монголын боловсон хүчнийг бэлтгэхээс гадна Тайвань, Монгол хоёр талын харилцааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.” гэв.

 

Тайвань Увс аймгийн Өндөрхангай суманд "Тайваний нэрэмжит анги" байгуулахад туслах зорилгоор ном, Тайвань брэндийн (ASUS) компьютерын тоног төхөөрөмж хандивлалаа. Хандивын үйл ажиллагаа Монгол дахь Тайваний төлөөлөгчийн газарт боллоо. (зурган дээр баруун талд хандивыг төлөөлөн хүлээж авсан "Сэтгэлийн шим дэм" ТББ-ын үүсгэн байгуулагч, хэвлэл мэдээллийн ажилтан Д.Мөнхцэцэг)

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлэхдээ “Тайвань нь өндөр чанартай дээд боловсролтой, аюулгүй, тав тухтай суралцах, амьдрах орчинтой, хятад, англи хэлийг зэрэг сурахаас гадна сургуулиа төгсөөд Тайваньд ажиллах боломжтой. "Тайваний нэрэмжит анги" нь Увс аймгийн залуучууд хүүхдүүдэд Тайваний талаар илүү ихийг мэдэхэд тусалж, тус аймгийн сурагчдыг Тайваний засгийн газрын тэтгэлэг, төрийн болон хувийн хэвшлийн олон их дээд сургуулиудын тэтгэлэгт хамрагдаж Тайваньд суралцахын төлөө шаргуу суралцахад нь дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна.” гэв. 

https://www.facebook.com/watch/?v=930273251253939