Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дархан-Уул аймаг “e-Mongolia”-д нэгдлээ

A.Жаргал
2021 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

“e-Mongolia” төслийн нэгжийн баг Дархан-Уул аймагт ажиллаж, тус аймгийн төрийн 11 байгууллагын 61 үйлчилгээгээ “e-Mongolia” системд нэвтрүүллээ. Тодруулбал

  • Дархан-Уул аймгийн авто тээврийн төвийн 3 үйлчилгээ
  • Дархан Ус – Суваг ХК-ийн 7 үйлчилгээ
  • Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын 21 үйлчилгээ
  • Дархан-Уул аймгийн орон нутаг дахь зам тээврийн төвийн 2 үйлчилгээ
  • Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газрын 4 үйлчилгээ
  • Дархан-Уул аймаг дахь онцгой байдлын газрын 1 үйлчилгээ
  • Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК-ийн 1 үйлчилгээ
  • Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 7 үйлчилгээ
  • Дархан сум ЗДТГ-ын 3 үйлчилгээ
  • Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагын 5 үйлчилгээ
 

Мөн Дархан-Уул аймгийн төрийн алба хаагчид “e-Mongolia” системээр дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн үзүүлэх тал дээр сургалт зохион байгууллаа.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” – д орон нутгийн төрийн байгууллагууд үйлчилгээгээ идэвхтэй нэвтрүүлж байгаа бөгөөд одоогоор Хөвсгөл, Булган, Дархан-Уул аймгууд үйлчилгээгээ нэвтрүүлээд байна.

“e-Mongolia системд өнөөдрийн байдлаар төрийн 55 байгууллагын 600 гаруй үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байгаа бөгөөд Монгол Улсын 2 сая орчим иргэн тус системд ашиглаж, давхардсан тоогоор 5.6 сая төрийн үйлчилгээг цахимаар авч, ойролцоогоор 46 тэрбум төгрөгийг хэмнэсэн байна.