Хэвлэлийн эрх чөлөө бол Ард түмний эрх чөлөө мөн юм уриатайгаар Төрийн ордонд Монголд чөлөөт хэвлэл үүссэний 25 жил, Сонины холбоо үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан арга хэмжээ өнөөдөр боллоо.
Энэ өдөр Сонины холбооны Ерөнхийлөгч Р.Хадбаатар хэвлэл мэдээллийн орчны талаар илтгэл тавьсан юм. Тэрбээр өнгөрсөн 25 жилийн түүхийн алдаа, оноо бүхий л зүйлийг дурьдлаа.
Мөн энэ үеэр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Б.Чантуу гуай үг хэлэхдээ “Сэтгүүлч гэдэг бол роман бичих завгүй зохиолч юм. Учир нь сэтгүүлч нар ард түмний амьдрал, нийгмийн бодит түүхийг бичиж яваа хүмүүс билээ” гэсэн юм.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга илгээлт ирүүлсэн байлаа. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн биеэр оролцож баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илгээлтэд "Хэвлэл мэдээллийн салбарыг засаглалын хэмжээнд авч үзэх хандлага бол ардчиллын шалгуур, бас иргэншсэн нийгмийн хэмжүүр болдог. Миний бие ухаалаг төрийн тухай тогтолцооны шинэчлэл хийх томоохон зорилт тавиад байгааг Та бүхэн мэдэж байгаа. Өөрчлөлт сэтгэлгээнээс эхэлнэ. Монголын сэтгүүл зүйн салбар, чөлөөт хэвлэлийнхэн ч бас улс эх орныхоо язгуур эрх ашиг, хөгжил дэвшлийн төлөө Ухаалаг төрийг бий болгох үйлсэд хамтран зүтгэнэ гэж итгэж байна" гэжээ.
“Сэтгүүлч гэдэг бол роман бичих завгүй зохиолч юм. Учир нь сэтгүүлч нар ард түмний амьдрал, нийгмийн бодит түүхийг бичиж яваа хүмүүс билээ”
Монголын сонины холбооноос чөлөөт хэвлэлийн анхдагчид болон чөлөөт хэвлэл үүсэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах 25 хүнийг нэрлэж, шагнал гардууллаа.
Үүнд:
1.Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2.Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг
3.НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
4.Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Л.Түдэв
5.Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МСЭ-ийн Хүндэт Ерөнхийлөгч Ц.Дашдондов
6.“Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал
7.Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Б.Чантуу
8.Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай
9.УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
10.Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн
11.“Хөх толбо” сонины эрхлэгч Б.Эрдэнэбаатар
12.Үндэсний номын сангийн захирал Х.Чилаажав
13.Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхбат
14.“Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн
15.“Монголын дуу хоолой” сонинг үүсгэн байгуулагч Р.Даваажав, Л.Ганзориг
16.Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Д.Дарьсүхбаатар
17.Монголын сонины холбоог үүсгэн байгуулагч С.Баянмөнх, Ц.Баяраа, Д.Батсүх, Ж.Баяржаргал, Н.Билгүүн, Л.Зоригт, О.Одгэрэл, Л.Нинжжамц, П.Сайнбилэг
18.“Шинэ бодлого” хүрээлэнгийн тэргүүн Д.Энхбат
19.Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн С.Амарсанаа
20.Монгол Улсын гавьяат холбоочин Д.Гарам-Очир
21.“Өнөөдөр” сонины Ерөнхий эрхлэгч Б.Нандинтүшиг
22.Ахмад сэтгүүлч Т.Етекбай
23.Улаанбаатар FM 102.5 –ийн үүсгэн байгуулагч Ч.Чадраабал
24.“Eagle” телеизийн үүсгэн байгуулагч Д.Баясгалан
25.“MN-25 дугаар суваг” телевиз, “Цагаан шонхор” радиогийн студийг үүсгэн байгуулагч Ц.Балдорж, Ш.Отгонбилэг, А.Авирмэд, Л.Жаргалсайхан, З.Алтай, Д.Галсанжаргал нарыг шагналаа.
Ойн арга хэмжээний үеэр Монголын сонины түүхийг харуулсан “Newspaper gallery” нээлт боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!