Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн шилдэг гэр бүлийг алдаршуулах ёслол болно

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

Монголын хүүхдийн урлан бүтээх төвд

10:00 цагт Монгол уран бичлэгээр бүтээсэн НҮБ-ын дүрмийг НҮБ-д хүлээлгэн өгөх ёслол болно.

Хангарди ордоны 14 давхарт

11:00 цагт "Нийслэл хотын шилдэг гэр бүлийг алдаршуулах” ёслол болно.

ХЗДХЯ-ны гадна талбайд

12:00 цагт Ардчилсан намаас хүний эрхийн зөрчлийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

Төрийн ордонд

  • 10:00 цагт Боловсролын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан,
  • 10:00 цагт Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан,
  • 14:00 цагт Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан тус тус болно.

09:00 цагт Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болно. Хурлаар,

  • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэнэ.

10:00 цагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болно.

Хурлаар,

  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/
  • Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Дархан-Улаанбаатар хоорондын авто замын ажлын явц байдлыг хангах, үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий/ хэлэлцэнэ.

11:00 цагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болно.

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлт
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголын товыг тогтоох тухай/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /11 дүгээр сард Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

14:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болно. Хурлаар,

  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/
  • Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар 2021.10.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэнэ.

15:00 цагт Хүний эрхийн дэд хорооны хуралдаан болно.

16:00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болно. Хурлаар, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.